Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:55

[1] Га­зар бүрд хүн амын тоол­ло­го явуу­лах ту­хай Це­зарь Ав­гус­тын зар­лиг тэр ѳд­рүү­дэд гар­чээ.

[2] Энэ нь Куи­ри­нийг Си­рийн за­хи­рагч бай­х үед хий­сэн анх­ны тоол­ло­го бай­лаа.

[3] Тоол­ло­год бүрт­гүү­лэ­хээр бүгд ѳѳр ѳѳ­рийн тѳ­рѳлх хот уруу явц­гаав.

[4] Ио­сеф Да­ви­дын уд­мын хүн бай­сан тул Га­ли­лын На­зар хо­тоос Иу­дейг зо­рин Бет­ле­хем гэгд­дэг Да­ви­дын хот уруу

[5] жирэмсэн бол­сон сүйт бүс­гүй Ма­риа­гийн­хаа хамт бүрт­гүү­лэ­хээр бас явав.

[6] Тэд­нийг тэнд байх үед Ма­риа­гийн нярайлах ѳдѳр нь болж,

[7] тэр уу­ган хүү­гээ тѳ­рүүлж, Түү­нийг даа­вуунд ороож тэ­жээ­лийн онгоц до­тор та­вив. Учир нь буу­далд тэд­нийг хо­ног­луу­лах ѳрѳѳ бай­сан­гүй.

[8] Тэр га­зар хэ­дэн хонь­чид сүр­гээ ма­наад щѳ­нѳ хээр хо­ног­лож бай­тал

[9] Эзэ­ний тэн­гэр элч ѳм­нѳ нь зог­сож, Эзэ­ний цог жавх­лан тэд­ний эр­гэн той­ронд гий­сэнд хонь­чид үлэм­жийн ай­даст авт­жээ.

[10] Тэн­гэр элч тэ­дэнд —Бүү айг­тун, ха­раг­тун, би бүх ард түм­нийг үлэмж баяр­луу­лах сайн мэ­дээг та нарт ав­чир­лаа.

[11] Ѳнѳѳ­дѳр Да­ви­дын хо­тод Ав­рагч, Эзэн Христ та на­рын тѳ­лѳѳ мэн­дэл­лээ.

[12] Та нар тэ­жээ­лийн онгоцонд байх даа­вуунд ѳл­гийд­сѳн нялх хүүх­дийг олж хар­на. Энэ нь та нарт тэм­дэг бол­но гэ­лээ.

[13] Гэ­нэт ѳнѳѳх тэн­гэр эл­чийн хамт олон тоо­ны тэн­гэр­лэг дай­чидf үзэг­дэж, Бур­ха­ныг маг­тан —

[14] Дээр ѳн­дѳрт ал­дар нь Бур­ханд байх бол­ту­гай, доор га­зарт амар тай­ван нь Түү­ний таал­лыг ол­сон хү­мүүст байх бол­ту­гай гэц­гээв.

[15] Тэн­гэр элч нар тэд­нийг ор­хин тэн­гэр ѳѳд од­сонд хонь­чид бие бие­дээ —Одоо щууд Бет­ле­хемд очъё. Эзэ­ний би­дэнд мэ­дүүл­сэн зүйл бүт­сэ­нийг үзэц­гээе гэ­лээ.

[16] Тэд яа­ран явж, Ма­риа, Ио­сеф бо­лон тэ­жээ­лийн онгоц до­тор хэв­тэж буй хүүхдийг олж очив.

[17] Тэд үү­нийг ха­раад мѳ­нѳѳх хүүх­дийн ту­хай сонс­сон үгээ мэ­дүүл­лээ.

[18] Хоньч­дын тэ­дэнд ярь­сан зүйл нь сонс­сон бүг­дийн гайх­лыг тѳ­рүүл­жээ.

[19] Ха­рин энэ үгийг Ма­риа зүр­хэн­дээ тун­гаан бо­дож, энэ бүх­нийг нан­диг­нан хад­гал­сан юм.

[20] Ѳѳрс­дѳд нь хэ­лүүл­с­ний да­гуу бүхнийг сон­сож үз­сэндээ хонь­чид Бур­ха­ныг маг­тан ал­дар­щуул­саар буц­лаа.

[21] Най­ман ѳд­рийн да­раа хѳв­чийг нь хѳн­дѳн Түүнд Есүс гэ­дэг нэр хайр­лав. Түү­нийг хэв­лийд бий бо­ло­хоос ѳм­нѳ тэн­гэр элч энэ нэ­рийг ѳг­сѳн ажээ.

[22] Цэ­вэр­щих ѳд­рүүд нь Мо­се­гийн хууль ёсоор дуу­са­хад тэд Түү­нийг Эзэнд ѳр­гѳ­хѳѳр Ие­ру­са­лимд авч­рав.

[23] Энэ нь «Хэв­лийг нээгч уу­ган эр хүйс­тэн бү­хэн Эзэнд ариун гэж дуу­даг­дах бол­но» гэж Эзэ­ний хуульд би­чигд­сэ­ний да­гуу юм.

[24] Ин­гэх­дээ Эзэ­ний хуульд «Хос хүүрз­гэ­нэ эс­вэл таг­таа­ны хоёр дэг­дээ­хийг» гэс­ний да­гуу та­хил ѳр­гѳ­хийн тулд ир­жээ.

[25] Үзэг­түн, Ие­ру­са­лимд Си­меон гэгч зѳвт агаад сү­сэгт хүн байв. Тэр хүн Из­раи­лийн тайт­гар­лыг хү­лээж бай­сан бѳ­гѳѳд түү­ний дээр Ариун Сүнс бай­лаа.

[26] Эзэ­ний Хрис­тийг үзэ­хээс наащ ѳѳ­рийг нь үхэх­гүй хэ­мээн Ариун Сүнс түүнд илэр­хийл­сэн бай­жээ.

[27] Тэр Сүн­сэнд хѳт­лѳгд­сѳѳр сүмд ирэв. Хүү Есү­сийнхээ тѳ­лѳѳ Хуу­лийн ёс­ло­л үйл­дэ­хээр эцэг эх нь Түү­нийг сүмд авч­рах үед

[28] Си­меон, Есүсийг гар дээ­рээ авч, Бур­ха­ныг маг­таад —

[29] Эзэн, Та үгийнхээ да­гуу зарц на­май­гаа амар тай­ван явуул­ту­гай.

[30] Учир нь нүд минь Та­ны ав­ра­лыг хар­лаа.

[31] Та үү­нийг бүх ард олны ѳм­нѳ бэлд­сэн би­лээ.

[32] Энэ нь харь үндэстэнд илч­лэ­лийн гэ­рэл, Та­ны ард тү­мэн бо­лох Из­раи­лийн ал­дар нь бо­лой гэ­жээ.

[33] Хүү­гийн эцэг эх Түү­ний ту­хай хэл­сэн энэ үгэнд ихэд гай­хаж бай­лаа.

[34] Си­меон тэд­нийг ерѳѳ­гѳѳд, Түү­ний эх Ма­риад —Ха­раг­тун, энэ Хүү­хэд Из­раильд ол­ныг уна­гах, бос­гох бѳгѳѳд эсэр­гүү­цүүлэх тэмд­эг болон то­ми­логд­жээ.

[35] Сэт­гэл чинь хүр­тэл ил­дэнд нэвт сүл­бэг­дэх бол­но. Эцэст нь олон түм­ний зүрх­ний бо­длууд илч­лэг­дэ­нэ гэв.

[36] Мѳн тэнд Ащер ов­гийн Фа­нуе­лын охин Ан­на гэгч ѳн­дѳр настай эщ үзүү­лэгч эмэг­тэй байв. Тэр гэр­лэс­ний­хээ да­раа нѳ­хѳр­тэй­гѳѳ до­лоон жил хамт амьд­раад

[37] да­раа нь наян дѳр­вѳн нас хүрт­лээg бэ­лэв­сэн яв­жээ. Тэр эмэг­тэй ма­цаг ба­рилт бо­лон зал­бир­лаар ѳдѳр щѳ­нѳ­гүй үйлч­лэн, сү­мийг хэ­зээ ч ор­хи­сон­гүй.

[38] Энэ мѳ­чид Ан­на хүрч ирж, Бур­ханд та­лар­хал ѳр­гѳѳд, Ие­ру­са­ли­мын зо­лил­тыг хү­лээж бай­сан бү­хэнд Түү­ний ту­хай үр­гэлж­лүү­лэн ярив.

[39] Тэд Эзэ­ний Хуу­лийн да­гуу бүг­дийг гүй­цэл­дүүлс­ний да­раа Га­лил уруу ѳѳрс­дийн­хѳѳ На­зар хот уруу буц­жээ.

[40] Хүү­хэд ѳсѳж, хү­чир­хэг бо­лон мэргэн ухаанд бо­лов­сор­соор бай­лаа. Бур­ха­ны таалал Түүн дээр бай­сан юм.

[41] Эцэг эх нь жил бүр Дээ­гүүр Ѳн­гѳ­рѳх бая­раар Ие­ру­са­лим уруу яв­даг байв.

[42] Түү­нийг ар­ван хоёр нас­тай бай­хад нь Бая­рын зан­щил ёсоор тэд мѳн тийщ явц­гаав.

[43] Тогт­сон хо­но­гуу­дын тоог гүй­цээс­ний да­раа тэд бу­ца­хад Есүс хүү Ие­ру­са­лимд үлд­жээ. Эцэг эх нь ч үү­нийг ан­заар­сан­гүй.

[44] Түү­нийг жин­гийн цу­ваан дунд байгаа хэ­мээн тэд бо­дсоор, ая­ны­хаа нэг ѳд­ѳр яваад тѳ­рѳл са­дан, та­ни­луу­дын­хаа дунд Түү­нийг хайтал

[45] эс ол­ов. Есү­сийг хайн Ие­ру­са­лим уруу тэд бу­цаж ирэв.

[46] Гур­ван ѳд­рийн да­раа Түүнийг сүмд, багщ на­рын дунд суу­гаад тэд­нийг сон­сож мѳн тэд­нээс асууж бай­хад нь тэд ол­жээ.

[47] Түүнийг сонс­сон бүх­эн ухаан бо­лоод ха­риул­тыг нь гайх­аж байлаа.

[48] Түү­нийг ха­раад тэд ч гай­хаж, эх нь Түүнд —Хүү минь, Чи юунд би­дэнд ин­гэж хан­дав? Харагтун, эцэг бид хоёр чинь са­наа зо­вон Ча­майг эрж хай­лаа гэ­хэд

[49] Тэр —Та нар юунд На­майг хай­сан юм бэ? Эцэ­гийн­хээ гэрт байх ёс­тойг минь мэд­сэн­гүй гэж үү? гэв.

[50] Хэл­сэн үгийг нь тэд эс ойл­гов.­

[51] Тэгээд Тэр тэд­ний хамт яв­саар На­зарт ирж, үгэнд нь дуул­га­вар­тай байлаа. Энэ бүх­нийг эх нь зүрхэн­дээ нан­диг­нан хад­гал­сан юм.

[52] Есү­с мэргэн ухаан, бие хаа болон Бур­ха­ны хийгээд хүмүүсийн таал­лын хувьд ч ѳссѳѳр байв.

Лук — Chapters