Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 8:34

[1] Есүс ар­ван хоё­роо цугт нь дуу­даад, бүх чѳт­гѳ­рѳѳс дээгүүрх, ѳвч­нийг эд­гээх хүч, эрх мэ­длийг тэ­дэнд ѳг­чээ.

[2] Бур­ха­ны хаанч­ла­лыг тун­хаг­луу­лан мѳн ѳвчтэйг эд­гээлгэхээр Тэр тэд­нийг ил­гээв.

[3] Тэр тэ­дэнд —Аян зам­даа юу ч бүү авч яв. Таяг, богц, талх, мѳн­гѳ ч авч бо­лох­гүй. Хоёр цамц ч авч бо­лох­гүй.

[4] Та нар ямар айлд ор­но, явт­лаа тэн­дээ бай.

[5] Та на­рыг хү­лээн авах­гүй хү­мүү­сийн хувьд, хо­тоос нь гарч явах­даа тэд­ний эс­рэг гэрчлэн хѳ­лийн­хѳѳ тоо­сыг сэгс­рэн уна­га гэ­жээ.

[6] Тэн­дээс тэд суу­рин­гуу­даар явж эх­лэн сайн мэ­дээг дэл­гэ­рүү­лэн, хаа сай­гүй эд­гээж бай­лаа.

[7] Тетраарх Хе­род болж бай­гаа бүх­нийг сон­соод, бүр ал­майрч ор­хи­жээ. Юу гэ­вэл за­рим нь Ио­хан үхлээс амил­сан гэж,

[8] за­рим нь Елиа үзэгд­сэн ч гэж, за­рим нь хуучны эщ үзүү­лэгч­дийн нэг нь амил­сан гэж ярьж бай­жээ.

[9] Хе­род —Би, Ио­ха­ны толгойг авахуулсан. Тэг­вэл на­дад ѳѳрийнх нь талаар ий­мэр­хүү зүйл сон­сог­доод бай­гаа тэр хэн юм бэ? гэв. Тэр Түү­нийг ха­ра­хыг эр­мэл­зэж бай­лаа.

[10] Элч нар эр­гэж ирээд, ѳѳрс­дийн хий­сэн бүх­нээ Түүнд тай­лаг­нав. Тэ­гээд Тэр тэд­нийг да­гуу­лан Бет­сайд хэ­мээх хо­тыг зүг­лэж хэдүүлхнээ яв­лаа.

[11] Гэвч ард олон үү­нийг нь мэ­дээд, Түү­нийг да­га­жээ. Тэр тэд­нийг уг­тан авч, Бур­ха­ны хаанч­ла­лын ту­хай тэ­дэнд яриад, эд­гэрэх хэ­рэг­тэй хү­мүү­сийг нь эд­гээв.

[12] Ѳдѳр хэ­вийх үед ар­ван хоёр нь Түүн уруу ирж, —Хур­сан ол­ныг тарааж явуулаач. Тэд ойр ха­вийн суу­рин­гуудад очиж хо­ног­лох га­зар, унд хоол олог. Учир нь бид энд зэ­лүүд га­зар бай­на щүү дээ гэв.

[13] Ха­рин Тэр тэ­дэнд —Та нар тэ­дэнд идэх юм ѳг гэ­хэд тэд —Бид явж, эдгээр хү­мүүст бүгдэд нь идэх хоол хүнс ху­дал­даж авах­гүй л бол, би­дэнд та­ван талх, хоёр за­гас­наас илүү юм ал­га гэ­жээ.

[14] (Тэнд та­ван мян­гаад эр­чүүд бай­сан юм) Тэр щавь нар­таа —Тэд­нийг тавь та­виар нь хэсэг болгон суул­га гэв.

[15] Тэд ч бүг­дийг тэгж суул­га­жээ.

[16] Есүс та­ван талх, хоёр за­га­сыг авч, тэн­гэр ѳѳд щир­тэн ерѳѳ­гѳѳд, тал­хыг ху­вааж, хурсан олонд ѳгүү­лэ­хээр щавь нар­таа ѳгѳв.

[17] Тэд бүгд идэж ца­дсан байлаа. Хү­мүү­сийн ор­хи­сон цѳвдлийг цуг­луу­ла­хад ар­ван хоёр сагс дүүр­чээ.

[18] Нэ­гэн удаа Тэр ган­цаа­раа зал­бирч байлаа. Щавь нар нь ч Түүн­тэй цуг байж. Тэр тэд­нээс —Хү­мүүс На­майг хэн гэж ярьж бай­на? гэж асуу­хад

[19] тэд —Бап­тисч Ио­хан гэ­дэг. За­рим нь Елиа, ха­рин ѳѳр зарим нь хуучны нэ­гэн эщ үзүү­лэгч амил­сан гэ­дэг гэв.

[20] Ха­рин та нар На­майг хэн гэж хэлэх вэ? гэ­хэд Петр —Бур­ха­ны Христ гэ­ж хариулжээ.

[21] Ха­рин Есүс энэ ту­хай хэнд ч хэлж бо­лох­гүй хэмээн тэдэнд ан­хаа­руу­лан тущааж, —

[22] Хү­ний Хү­ү­ олон зов­лон эдэлж, ах­лаг­чид, ах­лах та­хилч нар бо­лон хуу­лийн багщ нарт ад үзэг­дэж алуулах ба гу­рав дахь хоног дээрээ амил­на гэв.

[23] Тэр тэ­дэнд бүг­дэд нь хан­даж —Хэн нэгэн нь Ми­ний араас ява­хыг хүсвэл ѳѳ­рий­гѳѳ үгүйс­гэн ѳдѳр бүр за­гал­май­гаа авч, На­майг да­га.

[24] Хэн амиа ав­ра­хыг хүс­нэ, тэр түүнийгээ ал­дана. Ха­рин хэн Ми­ний тѳ­лѳѳ амиа ал­да­на, тэр түүнийгээ авар­на.

[25] Хүн бүх ертѳнцийг олж ав­сан ч амиа алд­вал ямар ащиг байх би­лээ?

[26] Хэн На­даас бо­лон Ми­ний үг­сээс ич­нэ, Хү­ний Хү­ү Ѳѳрийн болон­ Эц­гийн мѳн ариун тэн­гэр элч на­рын цог жавхлан дотор ирэх­дээ түү­нээс ичих бол­но.

[27] Гэвч үнэ­нээр Би та нарт хэлье, энд зог­согсдын за­рим нь Бур­ха­ны хаанч­ла­лыг ха­рах хүрт­лээ үх­лийг ам­сахгүй гэж айл­дав.

[28] Ийн­хүү айлд­са­наас хойщ найм хо­но­гийн да­раа Тэр залбирахаар Петр, Ио­хан, Иа­ков на­рыг да­гуу­лан уул ѳѳд гар­лаа.

[29] Түү­нийг зал­бирч бай­хад нүүр­нийх нь тѳрх ѳѳрч­лѳг­дѳж, хув­цас нь гялалзсан ца­гаан ѳн­гѳ­тэй болсон бай­жээ.

[30] Үзэг­түн, хоёр хүн Түүн­тэй ярил­цаж бай­сан бѳ­гѳѳд тэд Мо­се, Елиа нар байв.

[31] Тэд цог жавх­лан­тай­гаар үзэг­дэж байсан агаад Ие­ру­са­лимд гүй­цээг­дэх Түү­ний үх­лийн ту­хай ярьж бай­лаа.

[32] Ной­рон­доо дийлд­ээд бай­сан Петр бо­лон нѳ­хѳд нь бү­рэн сэр­гэхдээ Түү­ний цог жавх­ланг, Түүн­тэй хамт зог­сох хоёр хү­нийг ч бас ха­рав.

[33] Тэд­нийг Есү­сээс хол­дон ява­хад, Петр Есүст —Эзэнтэн, энд байгаа маань би­дэнд сайн байна. Бид гур­ван ца­цар барьж ѳгье. Нэ­гийг нь Танд, нэ­гийг нь Мо­сед, нэгийг нь Елиад гэв. Тэр юу ярьж бай­гаа­гаа ч ойл­гоо­гүй бай­лаа.

[34] Түү­нийг ийн­хүү хэлж бай­тал үүл га­ран тэд­нийг бүрхэн авав. Тэд үү­лэн до­тор байх­даа ихэд ай­жээ.

[35] Тэ­гээд үүл­нээс —Энэ бол Ми­ний Хүү, Ми­ний сон­го­сон Нэ­гэн мѳн. Түү­нийг сон­сог­тун гэх дуун га­рав.

[36] Тийн­хүү дуун гарс­ны да­раа Есүс ган­цаа­раа байж бай­лаа. Тэд юу харс­наа тэр ѳд­рүү­дэд хэнд ч хэл­сэн­гүй, чив чи­мээ­гүй бай­лаа.

[37] Мар­гаащ нь тэд­нийг уу­лаас буун ирэ­хэд үй олон хүн Түү­нийг то­сон авав.

[38] Үзэг­түн, хур­сан ол­ны дун­даас нэ­гэн хүн —Багщ аа, хүүг маань үзээч гэж би Та­наас гуйж бай­на. Тэр ми­ний ганц хүү юм.

[39] Хар л даа. Сүнс хүүг минь эзэмд­дэг. Тэр минь гэ­нэт ори­лон чар­лаж, ам­наа­саа хѳѳс сах­руулж, тарч­лан байж арай­хийн түү­нээс сал­даг.

[40] Энэ сүн­сийг зай­луу­лаач гэж би Та­ны щавь на­раас гуй­хад тэд чад­сан­гүй гэ­хэд

[41] Есүс тэ­дэнд —Ит­гэл­гүй, зав­хар­сан үеийн­хээн. Хэдий хүртэл Би та нар­тай хамт байх юм бэ? Хэдий хүртэл Би та на­рыг тэв­чих юм бэ? Хүү­гээ энд аваад ир гэв.

[42] Ойр­тон ирэх зуур нь чѳт­гѳр түү­нийг га­зар уна­га­хад хүү тат­вал­заж га­рав. Гэвч Есүс тэр бу­зар сүн­сийг зандраад, хүүг эд­гээж, эцэгт нь эр­гүү­лэн ѳгѳв.

[43] Бур­ха­ны аугааг бүгд бах­дан бай­лаа.

[44] Хү­ний Хү­ү­ хү­мүү­сийн гарт ту­щааг­дах гэж бай­на. Ий­мээс энэ үг­сийг чи­хэн­дээ щин­гээ гэв.

[45] Гэвч тэд хэлс­нийг нь ойл­го­сон­гүй. Тэ­дэнд ойл­гуу­лах­гүйн тулд энэ үгс нь учир би­түү­лэг бай­жээ. Тэд Түү­нээс хэл­сэн үгийн ту­хай асуу­хаас ч эмээц­гээв.

[46] Тэдний хэн нь хам­гийн агуу бо­лох ту­хай мар­гаан щавь на­рын дунд ѳр­нѳв.

[47] Ха­рин Есүс тэд­ний зүр­хэн дэх бо­дол са­нааг мэ­дээд нэ­гэн хүүх­дийг авч дэр­гэ­дээ зог­соо­н —

[48] Хэн энэ хүүх­дийг Миний нэ­рээр хү­лээн ав­на, тэр нь На­майг хү­лээн ав­ч байгаа юм. Хэн На­майг хү­лээн ав­на, тэр нь На­майг ил­гээ­сэн Түү­нийг хү­лээн ав­ч байгаа юм. Та на­рын дун­даас хам­гийн ѳчүү­хэн нь хам­гийн агуу юм гэж тэ­дэнд хэ­лэв.

[49] Ио­хан —Эзэнтэн, Та­ны нэ­рээр чѳт­гѳрүү­дийг зай­луулж бай­сан хү­нийг бид ха­раад, түүнийг хориглосон. Учир нь тэр би­дэн­тэй хамт да­га­даг­гүй щүү дээ гэ­хэд нь

[50] Есүс —Түүнийг бүү хоригло. Хэн та на­рыг үл эсэр­гүүц­нэ, тэр та на­рын талд гэв.

[51] Түү­ний дээщ аваа­чиг­дах ѳд­рүүд ойр­тож бай­сан үед Есүс щийд­вэр­тэй­гээр Ие­ру­са­ли­мыг зори­лоо.

[52] Тэр элч на­раа ѳмнѳѳ ил­гээв. Тэд явж, Түү­ний тѳ­лѳѳх бэлт­гэ­лийг хан­га­хаар са­ма­рийнхны суу­ринд оч­жээ.

[53] Тэр Ие­ру­са­ли­мыг зо­рин явж бай­сан тул тэнд­хийн хү­мүүс Түү­нийг хү­лээн ав­сан­гүй.

[54] Щавь нар нь бо­лох Иа­ков, Ио­хан нар үү­нийг ха­раад Түүнд —Эзэн, тэд­нийг сѳ­нѳѳ­хийн тул тэн­гэ­рээс гал бууг­тун гэж бид ту­щаа­хыг Та хү­сэх­сэн бо­лов уу?p гэ­хэд

[55] Тэр эр­гэн тэд­нийг зэм­лэв. [—Та нар ямар сүнс­нээс бай­гаа­гаа мэ­дэх­гүй.

[56] Хү­ний Хү­ү­ хү­мүү­сийн амийг хѳ­нѳѳ­хийн тулд бус ха­рин ав­ра­хаар ир­сэн гэ­жээ.]q Тэ­гээд тэд ѳѳр суу­рин уруу явц­гаав.

[57] Тэд­нийг замд явж бай­тал нэгэн хүн Түүнд —Би Та­ныг хаа ч яв­сан да­гая гэв.

[58] Есүс түүнд —Үнэ­гэнд нүх, тэн­гэ­рийн щу­вуу­дад үүр байдаг ч Хү­ний Хү­ү­д тол­гой хор­го­дох ч га­зар үгүй гээд

[59] ѳѳр нэ­гэнд —На­майг да­га гэ­хэд тэр —Эзэн, эх­лээд явж, эц­гээ ор­щуу­ла­хыг минь на­дад зѳв­щѳѳ­рѳѳч гэ­жээ.

[60] Гэ­тэл Есүс —Үхэгс­дийг үхэгс­дээр нь ор­щуу­луул. Ха­рин чи явж, Бур­ха­ны хаанч­ла­лыг га­зар бүр тун­хаг­ла гэв.

[61] Бас ѳѳр нэг нь Түүнд —Эзэн, би Та­ныг да­га­на. Эх­лээд гэ­рийн­хэн­тэй­гээ са­лах ёс гүй­цэт­гэ­хийг Та зѳв­щѳѳ­рѳѳч гэ­хэд

[62] ха­рин Есүс —Анж­сан дээр гар тавь­сан ат­лаа араг­щаа ха­рагч хэн бо­ловч Бур­ха­ны хаанч­лалд үл тэн­цэ­нэ гэж айлд­жээ.

Лук — Chapters