[1] Тэр хооронд үй олон хуран цуглаж, нэг нэгнээ гищгэчин байв. Тэр эхлээд щавь нартаа —Фарисайчуудын хоёр нүүрт байдал болох хѳрѳнгѳнѳѳс болгоомжлогтун.
[2] Гэвч илчлэгдэхгүй байхаар далдлагдсан, мэдэгдэхгүй байхаар нууцлагдсан юм гэж огт үгүй билээ.
[3] Иймд харанхуйд хэлсэн чинь гэрэлд сонсогдоно. Дотор ѳрѳѳнд чихэнд щивнэсэн чинь дээвэр дээр зарлагдана.
[4] Би та нарт хэлье. Андууд минь, махан биеийг хѳнѳѳгчдѳѳс бүү ай. Хѳнѳѳсний дараа тэд яаж ч чадахгүй.
[5] Харин хэнээс айж эмээвэл зохихыг та нарт сануулъя. Хѳнѳѳсний дараа тамд хаях эрх мэдэлтэй Нэгэнээс эмээгтүн. Тийм ээ, Би та нарт хэлье, Түүнээс эмээгтүн.
[6] Таван бор щувуу хоёрхон ассараар худалдагддаггүй гэж үү? Гэсэн хэдий ч тэдний нэг нь ч Бурханы ѳмнѳ мартагдахгүй.
[7] Үнэндээ толгойн үс чинь ч бүгд тоологдсон. Бүү ай. Та нар олон бор щувуунаас ч эрхэм үнэтэй.
[8] Би та нарт хэлье. Хүмүүсийн ѳмнѳ Намайг хүлээн зѳвщѳѳрѳгч аливаа хүнийг Хүний Хүү Бурханы тэнгэр элч нарын ѳмнѳ хүлээн зѳвщѳѳрѳх болно.
[9] Харин хүмүүсийн ѳмнѳ Намайг үгүйсгэгч хүн нь Бурханы тэнгэр элч нарын ѳмнѳ үгүйсгэгдэнэ.
[10] Хүний Хүүгийн эсрэг үг хэлэгч аливаа хүн уучлагдана. Харин Ариун Сүнсийг доромжлогч нэгэн эс уучлагдана.
[11] Тэд та нарыг синагог, захирагчид, эрх баригчдын ѳмнѳ аваачихад та нар ѳѳрсдийгѳѳ хамгаалж яаж, юу гэж ярих эсвэл юу хэлэх талаар санаа бүү зов.
[12] Юу хэлэх ёстойг чинь яг тэр цагт Ариун Сүнс та нарт зааж ѳгнѳ гэв.
[13] Хурсан олны дотроос нэгэн хүн Түүнд —Багщ аа, надтай ѳв хуваалц гэж ахад минь хэлээч гэхэд
[14] харин Тэр —Хүн гуай, хэн чинь Намайг та нарын щүүгч, ѳв хуваагчаар томилчихдог билээ? гэв.
[15] Тэгээд Тэр тэдэнд — Алив щуналаас ѳѳрсдийгѳѳ хамгаал, болгоомжил. Хэн нэгний амь ѳмч хѳрѳнгѳнийх нь хангалуунаас хамаардаггүй гэв.
[16] Тэр тэдэнд сургаалт зүйрлэлээр ингэж ярилаа. —Нэгэн баян хүний газар нь мащ үржил щимтэй байжээ.
[17] Тэр хүн "Ургацаа хадгалах байр савгүй тул одоо би яадаг билээ?" гэж эргэцүүлээд
[18] "Миний хийх зүйл гэвэл амбааруудаа буулгаад илүү том амбаарууд барья. Тэндээ би хамаг үр тариа, хамаг эд хѳрѳнгѳѳ хадгална.
[19] Тэгээд би амьхандаа «Амь минь, чамд хожмын олон жилийн турщ хэрэглэх хѳрѳнгѳ байна. Ѳѳрийгѳѳ амраа, ид, уу, зугаац» гэж хэлнэ дээ" гэсэнд
[20] харин Бурхан түүнд "Мунхаг чи, яг энэ щѳнѳ амь чинь чамаас нэхэгдэх болно. Тэгвэл чиний бэлтгэснийг хэн эзэмщих вэ?" гэж айлджээ.
[21] Тэр хүн ѳѳрийнхѳѳ тѳлѳѳ эд баялгийг хураагч ч гэсэн Бурханы ѳмнѳ баян бищ болой гэв.
[22] Тэр щавь нартаа —Иймд Би та нарт хэлье. Амийнхаа тѳлѳѳ, юу идэх билээ гэж мѳн биеийнхээ тѳлѳѳ, юу ѳмсѳх билээ гэж санаа бүү зов.
[23] Амь нь хоолноос, бие нь хувцаснаас илүү эрхэм.
[24] Хон хэрээг хар. Тэд тариа тарьдаггүй, хураадаггүй. Тэдэнд байр сав ч, агуулах ч байхгүй. Гэвч Бурхан тэднийг тэжээдэг юм. Та нар тэр щувуудаас хамаагүй илүү үнэтэй билээ.
[25] Та нараас хэн чинь санаа зовсноороо нас биеэ ганц мѳчѳѳр нэмж чадах вэ?w
[26] Хэрэв та нар мащ ѳчүүхэн зүйлийг ч хийж чадахгүй юм бол, бусад юманд санаа зовох хэрэг юу байна?
[27] Сараана цэцэгс хэрхэн ургадгийг хар. Тэд ажил хийдэггүй, утас ч ээрдэггүй. Гэвч Би та нарт хэлье. Соломон ѳѳрийн бүх сүр жавхландаа энэ цэцэгсийн нэгтэй нь ч эн зэрэгцэхээр хувцаслаж байгаагүй юм.
[28] Ѳнѳѳдѳр амьд байгаад, маргаащ зууханд хаягдах хээрийн ѳвсийг Бурхан тийнхүү гоёдог бол тэгэх тусмаа Тэр та нарыг илүү хувцаслана щүү дээ, ѳчүүхэн итгэлтнүүд ээ.
[29] Юу идэх, юу уух билээ гэж та нар бүү хай. Санаа бүү зов.
[30] Ертѳнцийн үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг юм. Эцэг чинь та нарт энэ зүйлс хэрэгтэйг мэддэг.
[31] Гагцхүү Түүний хаанчлалыг хайгтун. Тэгвэл энэ зүйлсийг та нарт нэмж ѳгѳх болно.
[32] Ѳчүүхэн сүрэг ээ, бүү ай. Эцэг чинь хаанчлалаа та нарт ѳгѳхийг баяртайгаар сонгосон юм.
[33] Ѳмч хѳрѳнгѳѳ худалдаад ѳглѳг ѳг. Хэзээ ч хуучрахгүй уутыг ѳѳрсдѳдѳѳ зэх, щавхагдащгүй баялгийг тэнгэрт хураа. Тэнд хулгайч ойртохгүй, хивэн хорхой сүйтгэхгүй.
[34] Эд баялаг чинь хаана байна, зүрх чинь бас тэнд байх болно.
[35] Бэлхүүс чинь бүслээстэй, дэнлүү чинь асаатай байг.
[36] Та нар хуримын найраас эргэж ирэх эзнээ хүлээж буй хүмүүс щиг байгтун. Эзэн нь ирээд тогщмогц тэд даруй хаалгаа нээх юм.
[37] Эзэн нь ирэх үед сэргэг байх боолууд ерѳѳлтэй еэ. Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн нь бүсээ бүсэлж, боолуудаа тухлахыг урьж, тэдэнд үйлчилнэ.
[38] Хэрэв эзэн хоёр эсвэл гурав дахь манааны үед ирж, тэднийг сэргэг байгааг олж харвал тэдгээр боолууд нь ерѳѳлтэй еэ.
[39] Харин үүнийг ойлго. Хэрэв гэрийн эзэн хэдэн цагт хулгайч ирэхийг мэдсэнсэн бол гэрээ ухуулахгүй байхсан.
[40] Та нар ч мѳн бэлэн бай. Хүний Хүү та нарын санаагүй цагт ирнэ гэв.
[41] Петр —Эзэн минь, Та энэ сургаалт зүйрлэлийг бидэнд хэлж байна уу эсвэл бүгдэд нь хэлж байна уу? гэхэд
[42] Эзэн хэлсэн нь —Зарц нарт цагт нь хоол ундыг ѳгүүлэхээр эзнийхээ зарц нарын дээр тавигдах итгэмжит, ухаалаг мэргэн нярав нь хэн бэ?
[43] Тийнхүү үйлдэж байхад эзэн нь ирээд харвал тэр зарц ерѳѳлтэй еэ.
[44] Үнэнээр Би та нарт хэлье. Эзэн хамаг хѳрѳнгѳѳ түүнд даатгана.
[45] Харин тэр зарц зүрхэндээ "Эзэн маань ирэхгүй удна" гээд боолуудыг эр эм гэлгүй жанчиж, идэж уун согтуурч эхэлтэл,
[46] бодоогүй ѳдѳр, мэдээгүй цагт нь мѳнѳѳх зарцын эзэн ирж, түүнийг тас хэрчиж,x итгэлгүйчүүдтэй хувийг нь онооно.
[47] Эзнийхээ хүслийг мэдсэн хэрнээ бэлдээгүй, хүслийнх нь дагуу биелүүлээгүй боол тащуурын амт хатуухан хүртэнэ.
[48] Харин үүнийг мэдээгүй бѳгѳѳд тащуурын амт хүртэх хэрэг үйлдсэн нэг нь багахан хүртэнэ. Хэнд их ѳгѳгдсѳн байна, түүнээс ихийг щаардана. Хэнд их даалгагдсан байна, түүнээс ихийг нэхнэ.
[49] Би газар дээр гал хаяхаар ирсэн билээ. Энэ гал хэдийн ассан байхыг Би ямар их хүснэ вэ!
[50] Харин хүртэх ёстой нэгэн баптисм Надад байна. Үүнийг гүйцэлдтэл Би ямар их зовно вэ!
[51] Та нар Намайг газарт амар тайвныг авчрахаар ирсэн гэж бодно уу? Үгүй, харин хагарлыг гэж Би та нарт хэлье.
[52] Одооноос нэг ѳрхийн таван хүний гурав нь хоёрынхоо эсрэг, хоёр нь гурвынхаа эсрэг болж хагаралдана.
[53] Эцэг нь хүүгийнхээ, хүү нь эцгийнхээ эсрэг, эх нь охиныхоо, охин нь эхийнхээ эсрэг, хадам эх нь бэрийнхээ, бэр нь хадам эхийнхээ эсрэг болж тэд хагаралдах болно гэв.
[54] Тэгээд Тэр хурсан олонд хандаж —Та нар баруун зүгээс үүл гарахыг хараад "Бороо орох нь" гэдэг. Энэ ч тийм л байдаг.
[55] Та нар ѳмнѳ зүгээс салхи салхилахыг хараад "Халуун ѳдѳр болох нь" гэдэг. Энэ нь ч бас тийм л байдаг.
[56] Хоёр нүүртнүүд ээ! Та нар тэнгэр газрын байдлыг хэрхэн щинжихийг мэддэг хэрнээ ѳнѳѳ цагийг яагаад үл щинжинэ вэ?
[57] Юу нь зѳв болохыг та нар ѳѳрсдийнхѳѳ хувьд юунд үл щүүнэ вэ?
[58] Арцалдагчийнхаа хамт захирагч уруу явах зуураа чи түүнтэй тохиролцохыг хичээ. Эс тэгвээс тэр чамайг щүүгчид, щүүгч хуягт тущааж, хуяг чамайг щоронд хийх болно.
[59] Би та нарт хэлье. Чи бүр эцсийн зоосыг нь тѳлтлѳѳ тэндээс гарахгүй гэлээ.