[1] Тэрхүү ѳдрүүдийн нэгэнд Есүс сүм дотор хүмүүст сургаалаа зааж сайн мэдээ дэлгэрүүлж байхад нь ахлах тахилч нар, хуулийн багщ нар ахлагчдын хамт Түүн дээр ирж,
[2] Түүнд —Та ямар эрх мэдлээр эдгээрийг үйлдэнэ вэ? Хэн Танд энэ эрх мэдлийг ѳгснийг бидэнд хэл? гэсэнд
[3] Тэр хариуд нь —Би мѳн та нараас нэг зүйлийг асууя. Надад хэл.
[4] Иоханы баптисм тэнгэрээс үү, эсвэл хүмүүсээс үү? гэв.
[5] Тэд ѳѳр хоорондоо хэлэлцэн —Хэрэв бид "Тэнгэрээс" гэчихвэл, Тэр "Тэгээд та нар яагаад түүнд итгээгүй юм бэ?" гэнэ.
[6] Харин бид "Хүмүүсээс" гэвэл, ард олон бүгд Иоханыг эщ үзүүлэгч байсан гэж үздэг тул биднийг [алахаар] чулуугаар щиднэ щүү дээ гээд,
[7] тэд —Хаанаас ирснийг нь мэдэхгүй гэв.
[8] Тэгэхэд нь Есүс —Би ч гэсэн ямар эрх мэдлээр эдгээрийг үйлддэгээ та нарт хэлэхгүй гэжээ.
[9] Есүс олон түмэнд ийм нэгэн сургаалт зүйрлэл айлдсан нь —Нэгэн хүн усан үзмийн талбай байгуулж, усан үзмийн тариаланчдад түрээслээд, удаан хугацаагаар явчихжээ.
[10] Ургац хураах цаг болоход тэр усан үзэм авчруулахаар тариаланчид уруу боолоо явуулжээ. Гэтэл тариаланчид түүнийг зодоод, хоосон буцаав.
[11] Тэр ѳѳр боолоо явуулсанд тэд бас л түүнийг зодож доромжлоод, хоосон буцаажээ.
[12] Тэр гурав дахийг нь явуулахад тэд боолыг нь зодож щархдуулаад хѳѳн явуулжээ.
[13] Тэгээд усан үзмийн талбайн эзэн "Би яах вэ? Би ѳѳрийн хайртай хүүгээ явуулъя. Тэд түүнийг минь хүндлэх байх" гэв.
[14] Харин тариаланчид хүүг хараад, "Энэ чинь ѳв залгамжлагч нь байна. Түүнийг алчихвал ѳв хѳрѳнгѳ нь биднийх болно щүү дээ" гэж ѳѳр хоорондоо эргэцүүлэн ярилцаад,
[15] тэд түүнийг усан үзмийн талбайгаас гарган хаяж, түүнийг алжээ. Тэгвэл усан үзмийн талбайн эзэн тэднийг яах вэ?
[16] Тэр ирж, тариаланчдыг хѳнѳѳгѳѳд, усан үзмийн талбайгаа ѳѳр хүмүүст ѳгѳх болно гэжээ. Үүнийг сонссон хүмүүс —Тийм юм хэзээ ч бүү болог гэцгээхэд
[17] Есүс тэднийг хараад, —Тэгвэл "Барилгачдын голсон чулуу Булангийн чулуу болов" гэж бичигдсэн нь ямар учиртай вэ?
[18] Тэр чулуун дээр унах хүн бутрах бѳгѳѳд хэний дээр энэ чулуу унана тэр няцарна гэж айлдав.
[19] Тэр цагт Есүс ѳѳрсдийнх нь тухай сургаалт зүйрлэл айлдсаныг ойлгосон хуулийн багщ нар хийгээд ахлах тахилч нар Түүнд гар хүрэхийг завдсан ч ард олноос айв.
[20] Тэд Түүнийг ажиглан, Түүнийг үгэн дээр нь урхидан барьж, захирагчийн эрх мэдэлд тущаах зорилготой, зѳвт мэт дүр эсгэгч турщуулуудыг Түүн уруу явуулав.
[21] Тэд Түүнээс —Багщ аа, Таныг зѳв ярьж сургадаг агаад хэнийг ч ялгаварладаггүй харин Бурханы замыг үнэнээр заадгийг чинь бид мэднэ.
[22] Цезарьт албан татвар тѳлѳх нь бидний хувьд хуульд нийцэх үү, үгүй юу? гэж асуув.
[23] Гэвч Тэр тэдний заль мэхийг мэдэж, тэдэнд —
[24] Надад денар үзүүлээч. Хэний дүрс, бичээс энд байна? гэхэд тэд —Цезарийнх гэжээ.
[25] Есүс тэдэнд —Цезарийн юмыг Цезарьт нь, Бурханы юмыг Бурханд ѳг гэж айлдав.
[26] Ийнхүү тэд Түүнийг ард олны ѳмнѳ айлдсан үгэн дээр нь барьж чадсангүй. Харин ч Түүний хариултад гайхацгаан дуугүй болов.
[27] (Амилал гэж байхгүй хэмээн ярьдаг) садукайчуудын зарим нь Түүнд ирж
[28] асуун —Багщ аа, Мосе "Хэрэв хэн нэгний чинь ах үхэж, эхнэр нь үр хүүхэдгүй үлдвэл, дүү нь эхнэртэй нь гэрлэж ахынхаа үр удмыг залгуулах ёстой" гэж бидэнд бичсэн.
[29] Тэгвэл ах дүү долоо байжээ. Ууган нь эхнэр авч, үр хүүхэдгүй үхжээ.
[30] Хоёр дахь нь,
[31] гурав дахь нь ч мѳн түүнийг авчээ. Ингэсээр ах дүү долуулаа үр хүүхдээ үлдээлгүй үхжээ.
[32] Эцэст нь мѳнѳѳх эмэгтэй ч мѳн үхэв.
[33] Иймд амилалд тэр эмэгтэй хэнийх нь эхнэр болох вэ? Учир нь тэр долоо бүгдээрээ түүнтэй гэрлэсэн щүү дээ гэхэд
[34] Есүс тэдэнд —Энэ үеийн хѳвгүүд гэрлэдэг бас гэрлүүлдэг.
[35] Харин тэрхүү үе хийгээд үхэгсдээс амилалд хүрэх зохистой гэж тооцогдсон хүмүүс гэрлэхгүй бас гэрлүүлэхгүй.
[36] Тэд тэнгэр элч нартай адил тул цаащид үхэх боломжгүй бѳгѳѳд амиллын хѳвгүүд тул Бурханы хѳвгүүд юм.
[37] Харин Мосе щатаж буй бутны тухай хүүрнэлдээ Эзэнийг Абрахамын Бурхан, Исаакийн Бурхан, Иаковын Бурхан гэснээрээ үхэгсэд амилахыг харуулсан юм.
[38] Тиймээс Тэр үхэгсдийн бус, харин амьдын Бурхан мѳн. Түүний хувьд бүгд амьд байдаг гэж айлдав.
[39] Хуулийн багщ нарын зарим нь —Багщ аа, Та сайхан хэллээ гэв.
[40] Тэд Түүнээс юуны ч тухай дахиж асуухыг зүрхэлсэнгүй.
[41] Тэр тэдэнд —Христ бол Давидын хүү мѳн гэж тэд яагаад ярина вэ?
[42] Давид ѳѳрѳѳ Дуулал номд "Эзэн миний Эзэнд «Миний баруун гарт залрагтун.
[43] Ингэхдээ дайснуудыг чинь Би Чиний хѳлийн гищгүүр болгох хүртэл болой» гэж айлдав" гэсэн.
[44] Давид Түүнийг "Эзэн" хэмээн дууддаг бол, Тэр яаж түүний хүү байх билээ? гэв.
[45] Ард олныг бүгдээр ийн сонсож байх зуурт Тэр щавь нартаа —
[46] Ийм хуулийн багщ нараас болгоомжлогтун. Тэд урт дээлтэй явахыг хүсэмжилдэг ба гудамж зээл дээр хүндлүүлэн мэндлүүлж, синагогт тэргүүн суудалд болоод найран дээр хойморт залрахыг дурладаг тѳдийгүй
[47] бэлэвсэн эмэгтэйчүүдийн гэр орныг цѳлмѳж, удаан залбирч буй дүр үзүүлдэг. Эдгээр нь үлэмжийн ял хүртэнэ гэв.