[1] Татвар хураагчид болон нүгэлтнүүд бүгд Түүнийг сонсохоор ойртоцгооход,
[2] фарисайчууд болон хуулийн багщ нар дургүйцэн дүнгэнэлдэж, —Энэ хүн нүгэлтнүүдийг хүлээн авч тэдэнтэй хамт хооллодог гэхэд нь
[3] ийм нэгэн сургаалт зүйрлэл тэдэнд айлдав. —
[4] Та нараас хэн чинь зуун хоньтой байтал, нэг нь алдагдахад ерэн есѳн хонио бэлчээрт орхин, алдагдсан нэгийг нь олтлоо араас нь явахгүй гэж үү?
[5] Тэгээд хонио олбол, тэр баяртайгаар мѳрѳндѳѳ тэгнэн,
[6] гэртээ ирээд, анд нѳхдѳѳ болон хѳрщүүдээ хамтад нь дуудан цуглуулаад, тэдэнд "Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!" гэнэ.
[7] Би та нарт хэлье. Мѳн үүний адил, гэмщих щаардлагагүй ерэн есѳн зѳвтѳѳс илүүгээр гэмщсэн нэг нүгэлтний тѳлѳѳ тэнгэрт илүү их баяр хѳѳр болох болно.
[8] Нэгэн эмэгтэйд арван мѳнгѳн зоос байжээ. Хэрэв нэг зоосоо алдчихвал, дэнлүүгээ асаан, гэрээ щүүрдэн ѳнѳѳхѳѳ олтлоо ихэд щаргуу хайхгүй гэж үү?
[9] Тэр эмэгтэй алдсан зоосоо олмогцоо, анд нѳхѳд, хѳрщүүдээ хамтад нь дуудан цуглуулаад "Би алдсан зоосоо олсон тул надтай хамт баярлагтун!" гэнэ.
[10] Би та нарт хэлье. Мѳн үүний адил, нэг нүгэлтэн гэмщвэл Бурханы тэнгэр элч нарын орщихуйд баяр хѳѳр болно гэв.
[11] Тэр —«Хоёр хүүтэй нэг хүн байжээ.
[12] Бага хүү нь эцэгтээ "Аав аа, эд хѳрѳнгѳнѳѳсѳѳ оногдох хувийг минь надад ѳгѳѳч" гэхэд эцэг нь хоёр хүүдээ хѳрѳнгѳѳ хувааж ѳгѳв.
[13] Хэдхэн ѳдрийн дараа бага хүү нь хамаг юмаа хамаад, алс холын оронг зорин оджээ. Тэнд тэр дур зоргоороо амьдарч, эд хѳрѳнгѳѳ үрэн таран хийв.
[14] Түүнийг бүх юмаа барж дуусахад тэрхүү нутагт нь ч сүрхий ѳлсгѳлѳн болж, тэр юм юмаар гачигдаж эхлэв.
[15] Тэгээд тэр явж, уг нутгийн нэгэн иргэнийг бараадах болж, тэр гахайгаа хариулуулахаар түүнийг явуулдаг байлаа.
[16] Гахайн идэж байсан буурцгаар ходоодоо дүүргэхийг тэр хүсэмжлэвч хэн ч түүнд юу ч ѳгсѳнгүй.
[17] Тийнхүү тэр ухааран, "Эцгийн минь хѳлсѳлсѳн хүмүүсийн хичнээн нь ч талхаар элбэг дэлбэг байдаг билээ дээ. Гэтэл би энд ѳлсѳж үхэх нь.
[18] Би босоод, эцэг уруугаа очъё. Тэгээд түүнд «Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны ѳмнѳ нүгэл үйлджээ.
[19] Би цаащид таны хүү гэгдэх нь зохисгүй, харин намайг хѳлснийхѳѳ нэг хүн болгооч» гэж хэлье" гэв.
[20] Тэгээд тэр босож, эцэг уруугаа явжээ. Харин эцэг нь түүнийг холоос хараад, ихэд ѳрѳвдѳн гүйн ирж, тэврээд үнсэв.
[21] Хүү нь түүнд "Аав аа, би тэнгэрийн эсрэг, таны ѳмнѳ нүгэл үйлджээ. Би цаащид таны хүү гэгдэх нь зохисгүй" гэв.
[22] Харин эцэг нь боолууддаа "Хамгийн сайхан хувцас хурдан авчирч, түүнийг хувцасла. Гарт нь бѳгж зүү, хѳлд нь гутал ѳмсгѳ.
[23] Тарган тугал авчирч нядал. Бүгдээрээ найрлаж цэнгэе.
[24] Учир нь энэ хүү минь үхсэн боловч амь оржээ. Тэр алдагдсан боловч олдлоо" гэв. Тэд найрлан цэнгэлдэж эхлэв.
[25] Ууган хүү нь талбай дээрээ байжээ. Тэр буцаж, гэртээ ойртон ирэхдээ дуу хуур, бүжиглэх чимээг сонсоод,
[26] зарц нарынхаа нэгийг дуудаж, юу болоод байгааг асуув.
[27] Тэр түүнд "Дүү чинь ирсэн. Таны эцэг түүнийг эсэн мэнд эргэж ирсэнд тарган тугал нядлуулав" гэжээ.
[28] Харин ууган хүү нь уурлаад, дотогщ орохыг ч хүссэнгүй. Тэгтэл эцэг нь гарч ирээд түүнийг аргадан гуйж эхлэв.
[29] Хүү нь түүнд "Хар, олон жилийн турщ би танд зарагдаж байна. Би хэзээ ч таны тущаасныг зѳрчиж байгаагүй. Гэвч анд нѳхѳдтэйгѳѳ баярлах үед минь та ганц ищиг ч надад ѳгч байгаагүй.
[30] Харин хѳрѳнгийг чинь янхнуудтай нийлж цѳлмѳсѳн энэ хүүгээ ирэхэд нь түүнд зориулж тарган тугал нядалж байдаг" гэхэд
[31] эцэг нь "Хүү минь, чи үргэлж надтай хамт байсан. Минийх гэсэн бүхэн чинийх щүү дээ.
[32] Харин энэ дүү чинь үхсэн байсан. Гэтэл амилжээ. Алдагдсан боловч олдлоо. Иймээс бид баярлан цэнгэх ёстой" гэв» гэжээ.