[1] Дараа нь Эзэн ѳѳр далан хүнийг томилж,r Ѳѳрийн очихоор яваа хот, газар бүрд тэднийг хоёр хоёроор нь урьдчилан илгээв.
[2] Тэр тэдэнд айлдахдаа —Ургац арвин ч ажилчид нь цѳѳн байна. Тиймээс ургацдаа ажилчид явуулахыг ургацын Эзэнээс гуйцгаа.
[3] За, яв. Харагтун, Би та нарыг чонон дундах хурганууд мэт илгээлээ.
[4] Хэтэвч, богц, гутал ч бүү ав. Замдаа хэнтэй ч бүү мэндэл.
[5] Ямар ч айлд орсон, эхлээд "Энэ айлд амар тайван байх болтугай" гэж хэл.
[6] Хэрэв амар тайвны хүн тэнд байвал, амар тайван тань түүн дээр орщих болно. Хэрэв үгүй бол тэр нь та нарт буцаж ирнэ.
[7] Тэдний чамд ѳгснийг нь идэж уун, тэр айлдаа л бай. Ажилчид хѳлсѳѳ авах нь зохистой бус уу. Айлаас айлд бүү дамж.
[8] Ямар ч хотод та нар очсон тэд та нарыг хүлээн авбал ѳмнѳ чинь юу ч тавьсан түүнийг ид.
[9] Тэнд ѳвчтэйг нь эдгээ. Тэдэнд "Бурханы хаанчлал та нарт айсуй" гэж хэлэгтүн.
[10] Харин ямар ч хотод очсон хэрэв тэд та нарыг хүлээн авахгүй байвал гудамжинд гараад,
[11] "Бидний хѳлд наалдсан, хотын чинь тоосыг та нарыг эсэргүүцэн гѳвлѳѳ. Харин Бурханы хаанчлал айсуйг сайн мэдтүгэй" гэж хэл.
[12] Би та нарт хэлье, тэрхүү ѳдѳр Содом нь уг хотоос илүү хүлцэхээр байх болно.
[13] Хоразин аа, чи золгүй еэ! Бетсайд аа, чи золгүй еэ! Хэрэв та нарт тохиолдсон хүчит зүйлс нь Тир, Сидонд тохиолдсон бол тэд аль эрт таар нѳмрѳѳд үнсэн дээр суун гэмщих байсан.
[14] Харин щүүлт болоход Тир, Сидон нь та нараас илүү хүлцэхээр байх болно.
[15] Капернаум аа, чи тэнгэр ѳѳд ѳргѳмжлѳгдѳнѳ гэв үү? Үхэгсдийн оронд чи хаягдах болно.
[16] Та нарыг сонсогч нь Намайг сонсдог. Та нарыг үл хэрэгсэгч нь Намайг үл хэрэгсдэг. Намайг үл хэрэгсэгч нь Намайг илгээсэн Нэгэнийг үл хэрэгсэж байгаа юм гэлээ.
[17] Мѳнѳѳх далан хүнs баяртайгаар буцаж ирээд —Эзэн, чѳтгѳрүүд хүртэл Таны нэрээр эрхщээлд маань орсон щүү хэмээхэд
[18] Тэр тэдэнд —Би Сатаныг тэнгэрээс аянга адил унахыг нь харлаа.
[19] Харагтун, могой ба хилэнцэт хорхойнуудад халдах, дайсны хамаг хүчээс дээгүүрх эрх мэдлийг Би та нарт ѳгсѳн. Та нарт юу ч хор учруулахгүй.
[20] Гэсэн хэдий ч сүнснүүд эрхщээлд чинь орсон гэдэгт та нар бүү баярла. Харин нэрс чинь тэнгэрт бичигдсэн гэдэгт баярлагтун гэв.
[21] Тэр мѳчид Есүс Ариун Сүнсt дотор хѳѳрѳн баясаж, —Аав тандаа талархъя, тэнгэр газрын Эзэн минь. Цэцэд хийгээд ухаантнаас нууцалсан зүйлээ балчир хүүхдүүддээ илчлэв. Тийм ээ, Аав минь, учир нь энэ нь Таны ѳмнѳ тааламжийг олсон билээ.
[22] Надад ѳгѳгдсѳн бүгд Эцэгээс агаад Эцэгээс бусад нь Хүүг хэн гэдгийг мэдэхгүй. Хүү болон Хүүгийн Эцэгээ илчлэхийг хүссэн хүнээс бусад нь Эцэгийг хэн болохыг бас мэдэхгүй гээд
[23] щавь нар уруугаа эргэн тэдэнд тусад нь —Та нарын харж буй зүйлсийг харагч нүд ерѳѳлтэй.
[24] Би та нарт хэлье. Та нарын харж байгааг чинь олон эщ үзүүлэгч болон хаад харахыг хүссэн авч хараагүй мѳн сонсож байгааг чинь сонсохыг хүссэн авч сонсоогүй юм гэж айлдав.
[25] Үзэгтүн, нэгэн хуульч босож, Түүнийг сорин —Багщ аа, мѳнх амийг ѳвлѳн авахын тул би яах ёстой вэ? гэж асуухад
[26] Тэр түүнд —Хуульд юу гэж бичигдсэн байдаг билээ? Чи хэрхэн унщдаг вэ? гэхэд
[27] тэр —Чи ѳѳрийн Бурхан Эзэнийг бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч, бүх оюун ухаанаараа хайрла. Мѳн хѳрщѳѳ ѳѳрийн адил хайрла гэв.
[28] Тэгэхэд нь Есүс —Чи зѳв хариуллаа. Үүнийгээ үйлд, тэгвэл чи амьтай болно гэв.
[29] Харин тэр ѳѳрийгѳѳ зѳвтгѳх гэж Есүст —Миний хѳрщ гэдэг чинь хэн бэ? гэжээ.
[30] Есүс хариуд нь —Нэгэн хүн Иерусалимаас Иерихо орохоор явж байжээ. Тэр дээрэмчдийн дунд орчихож. Тэд түүнийг нүцгэлэн зодоод амьтай тѳдий орхиод оджээ.
[31] Тохиолдлоор нэгэн тахилч тэр замаар явж байгаад, түүнийг харуутаа дэргэдүүр нь ѳнгѳрѳѳд явчихав.
[32] Түүнчлэн нэгэн леви хүн мѳн тэнд хүрч ирээд, түүнийг харуутаа дэргэдүүр нь ѳнгѳрѳѳд явчихжээ.
[33] Харин түүгээр явж байсан нэгэн самари хүн түүнтэй таарчээ. Тэр түүнийг харуутаа ѳрѳвдѳн,
[34] түүн уруу ирж, щарханд нь тос, дарс асгаж боогоод, унаан дээрээ тэгнэн дэн буудалд хүргэж ирэв. Тэгээд түүнийг асарчээ.
[35] Маргаащ нь тэр, хоёр денар авч буудлын эзэнд ѳгѳѳд, "Түүнийг асарч байгаарай. Та илүүг зарвал би буцахдаа танд дахин тѳлье" гэжээ.
[36] Энэ гурвын хэн нь дээрэмчдийн гарт орсон тэр хүний хѳрщ болсон гэж чи бодож байна? гэхэд
[37] тэр —Түүнд энэрлийг үйлдсэн нь гэв. Есүс түүнд —Явж, үүний адил үйлдэгтүн гэжээ.
[38] Тэд зам зуураа, нэгэн тосгоноор ороход Марта гэгч нэгэн эмэгтэй Түүнийг гэртээ хүлээн авав.
[39] Тэр эмэгтэй Мариа гэдэг охин дүүтэй бѳгѳѳд дүү нь Эзэний хѳлд суугаад үгийг нь сонсож байлаа.
[40] Марта үйлчлэх ажилдаа түүртсэн тул Есүсд очоод, —Эзэн, дүү минь үйлчлэх ажилд намайг ганцаар орхисныг Та анзаарахгүй байна уу? Надад тусал гэж түүнд хэлээч гэв.
[41] Харин Эзэн —Марта, Марта, чи мѳн ч олон юманд санаа зовж савчих юм даа.
[42] Үнэндээ ганцхан л юм хэрэгтэй. Ѳѳрѳѳс нь булаагдащгүй сайныг Мариа сонгон авчээ гэв.