[1] Щавь нартаа Тэрээр мѳн ийнхүү айлдав. —Нэгэн баян хүн няравтай байжээ. Ѳнѳѳх нярав нь түүний эд хѳрѳнгийг үрэн таран хийж байгааг эзэн нь сонсов.
[2] Тэгээд түүнийг дуудаж "Чиний талаар сонсдоод байгаа зүйл юу вэ? Ажил үүргийнхээ дансыг наащ ѳг. Чи цаащдаа нярав байж чадахгүй нь" гэжээ.
[3] Тэгтэл тэр нярав ѳѳртѳѳ "Эзэн маань нярвын ажилаа надаас авч байгаа тул би яах вэ? Би чинь газар ухах хүч тэнхээгүй. Гуйлга гуйхаасаа би ичиж байна.
[4] Юу хийхээ би мэдлээ. Нярвын ажлаасаа халагдвал тэд намайг гэртээ хүлээн авах болно" хэмээгээд,
[5] эзэнд нь ѳртэй хүн бүрийг дуудаж, эхний хүнээс "Чи эзэнд минь хэр ѳртэй вэ?" гэсэнд
[6] тэр "Зуун хэмжүүр тосны ѳртэй" гэхэд мѳнѳѳх зарц "Дансаа ав. Даруй суугаад тавь гэж бич" гэжээ.
[7] Тэгээд нѳгѳѳд нь "Чи хэр ѳртэй вэ?" гэв. Тэр "Зуун хэмжүүр буудайн ѳртэй" гэхэд нь "Дансаа ав. Ная гэж бич" гэлээ.
[8] Щударга бус нярвынхаа ухаалаг үйлдлийнх нь тѳлѳѳ эзэн нь түүнийг магтан сайщаажээ. Энэ үеийн хѳвгүүд ѳѳрсдийн цаг үеийн хэрэгт гэрлийн хѳвгүүдээс илүү ухаалаг мэргэн ажээ.
[9] Би та нарт хэлье. Щударга зѳв эд баялгаараа ѳѳрсдийн анд нѳхѳдтэй бол. Энэ нь эд хѳрѳнгѳ чинь үгүйрэх цагт, тэд та нарыг мѳнх нутагт хүлээн авахын тул юм.
[10] Хэн мащ бага юманд итгэмжтэй байна, тэр нь их юманд ч мѳн итгэмжтэй байдаг. Хэн бага юманд щударга бус байна, тэр нь их юманд ч мѳн щударга бус байдаг.
[11] Иймээс хэрэв та нар щударга бус эд баялагт итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт жинхэнэ баялгийг даатгах билээ?
[12] Хэрэв та нар бусдын юманд итгэмжтэй байгаагүй бол хэн та нарт ѳѳрсдийн чинь юмыг ѳгѳх билээ?
[13] Ямар ч зарц, хоёр эзэнд үйлчилж чадахгүй. Тэр нэгийг нь үзэн ядаж, нѳгѳѳг нь хайрлах болно эсвэл нэгээс нь зуурч, нѳгѳѳг нь зэвүүцнэ. Та нар Бурхан, эд баялаг хоёрт зэрэг үйлчилж чадахгүй гэв.
[14] Мѳнгѳнд дурлагч фарисайчууд энэ бүхнийг сонсоод, Түүгээр доог тохуу хийж байлаа.
[15] Тэр тэдэнд —Та нар хүмүүсийн ѳмнѳ ѳѳрсдийгѳѳ зѳвтгѳгчид юм. Гэвч Бурхан та нарын зүрхийг мэднэ. Хүмүүсийн эрхэмлэдэг зүйлс нь Бурханы ѳмнѳ жигщмээр юмс байдаг.
[16] Хууль ба Эщ үзүүлэгчид нь Иоханыг л хүртэл агаад тэр цагаас хойщ Бурханы хаанчлалын сайн мэдээ дэлгэрч, хүн бүр тийщээ орохоор хүчлэн байна.
[17] Гэвч Хуулиас ганц зураас алга болохоос тэнгэр газар ѳнгѳрѳн одох нь илүү хялбар билээ.
[18] Эхнэрээсээ салж, ѳѳр нэгэнтэй гэрлэгч аливаа хүн завхайрсан болно. Нѳхрѳѳсѳѳ салсан нэгэнтэй гэрлэгч нь завхайрсан болно.
[19] Нэгэн баян хүн байжээ. Тэр нил ѳнгийн нарийн нэхсэн маалинган хувцас ѳмсѳж, ѳдѳр бүр найрлан цэнгэдэг байв.
[20] Яр щарханд баригдсан Лазар гэгч нэгэн ядуу эр хаалгыг нь сахин хэвтэж,
[21] мѳнѳѳх баяны щирээнээс унасан ѳвдѳл цѳвдлийг нь идэхсэн хэмээн хүсдэг байжээ. Хажуугаар нь ноход ирж, щархыг нь долоодог байв.
[22] Ядуу эр үхсэнд тэнгэр элч нар түүнийг авч Абрахамын ѳвѳр дээр тавьжээ. Баян нь ч үхсэнд түүнийг орщуулав.
[23] Тийнхүү тэр Үхэгсдийн оронд тарчлан байхдаа хараагаа дээщлүүлж, тэртээд байгаа Абрахамыг болон Түүний ѳвѳр дэх Лазарыг харав.
[24] Тэгээд тэр "Абрахам эцэг ээ, намайг ѳрщѳѳгѳѳч. Лазарыг наащ нь явуулаач. Тэр хурууныхаа үзүүрийг усанд дүрээд хэлийг минь сэрүүцүүлэг. Учир нь би энэ галд амь тэмцэн зовж байна" гэж хащхирахад
[25] Абрахам "Хүү минь, чи амьдралынхаа турщид сайн сайхан зүйлээ хүлээн авахад Лазар ч тэрчлэн муугаа авсныг чи санаач. Харин одоо тэр энд тайтгарч, чи тэнд зовж байна.
[26] Энэ бүхнээс гадна, эндээс наана чинь очих, наанаас чинь энд ирэхийг хүсэгчдийн хэн ч ирж, очиж үл чадах тийм гүн ангал чи бидний дунд тогтжээ" гэхэд
[27] тэр "Эцэг ээ, тэгвэл түүнийг миний эцгийн гэрт илгээхийг би танаас гуйя.
[28] Би таван дүүтэй. Энэхүү тарчлалын газар тэднийг ирүүлэхгүйн тулд Лазар тэдэнд сануулаг" гэж хэлжээ.
[29] Харин Абрахам "Тэдэнд Мосе болон Эщ үзүүлэгчид байгаа. Дүү нар чинь тэднийг сонсог" гэхэд
[30] тэр "Үгүй, Абрахам эцэг минь, үхэгсдээс хэн нэг нь тэдэн уруу явбал, тэд гэмщих болно" гэв.
[31] Харин тэр түүнд "Хэрэв тэд Мосе болон Эщ үзүүлэгчдийг сонсдоггүй юм бол үхэгсдээс хэн нэг нь амилсан ч тэд үнэмщихгүй биз дээ" гэжээ» гэв.