[1] Үүний дараа удалгүй Есүс хот, тосгон бүрээр орж, Бурханы хаанчлалын сайн мэдээг тунхаглан хүргэж байв. Арван хоёр нь Түүнтэй хамт байлаа.
[2] Мѳн ѳвчин болоод ёрын сүнснүүдээс салсан зарим эмэгтэйчүүд, тухайлбал долоон чѳтгѳрѳѳс салсан Магдалын эм гэгддэг Мариа,
[3] Херодын нярав болох Кузагийн эхнэр Иоанна мѳн Сузанна болон ѳѳр олон хүн байж, ѳѳрсдийнхѳѳ ѳмч хѳрѳнгѳѳр тус нэмэр болж байлаа.
[4] Хот болгоноос хүмүүс ирж, Түүн дээр асар олон хүн хуран цуглах үед Тэр сургаалт зүйрлэлээр ингэж ярив. —
[5] Нэгэн тариачин үр суулгахаар гарчээ. Түүнийг үрээ цацахад зарим нь зам хавиар унасанд хүмүүс гищгэж, огторгуйн щувууд идэв.
[6] Зарим үр нь чулуурхаг хѳрсѳнд унав. Тэнд нь чийггүй тул соёолсон боловч хатчихав.
[7] Зарим үр нь хогийн ургамал дунд унав. Хогийн ургамал буудайн үртэй зэрэгцэн ургаж, тэднийг боомилов.
[8] Зарим үр нь сайн хѳрсѳнд унаж, ургаад, зуу дахин илүү ургац ѳгчээ гэв. Тэр эдгээрийг айлдаад —Сонсох чихтэй нь сонсогтун гэв.
[9] Щавь нар нь энэ сургаалт зүйрлэл ямар утгатай болохыг Түүнээс асуухад
[10] Тэр —Бурханы хаанчлалын нууцуудыг мэдэх нь та нарт ѳгѳгдсѳн юм. Харин тэд харавч эс үзэн, сонсовч эс ойлгохын тулд бусдад нь сургаалт зүйрлэлээр ярьдаг.
[11] Энэхүү сургаалт зүйрлэл нь ийм юм. Үр нь Бурханы үг.
[12] Зам хавиар унагсад нь сонссон хүмүүс бѳгѳѳд эд итгэн аврагдах вий хэмээн диавол ирж, зүрхнээс нь үгийг булаадаг.
[13] Чулуурхаг газар унагсад нь сонсоод, үгийг баярлан хүлээж авдаг. Харин тэд үндэсгүй агаад хэсэг хугацаанд итгээд, сорилтын үед бүдрэн унадаг билээ.
[14] Хогийн ургамлын дунд унасан үр нь сонссон хүмүүс бѳгѳѳд тэд замдаа зовнил, эд баялаг, ѳнѳѳгийн амьдралын тааламжид автах зэрэгт боомилуулагсад юм. Тэдний үр жимс боловсрохгүй.
[15] Сайн хѳрсний тухайд бол эдгээр нь үгийг сонсоод щударга зѳв зүрхэндээ нандигнаж, тэвчээртэй байж, үр жимсээ ѳгѳгчид юм.
[16] Хэн ч дэнлүү асаагаад хѳмѳрсѳн сав юмуу орон дор тавьдаггүй. Харин ч орж ирэгсдэд гэрэл харуулахын тулд дэнлүүний суурин дээр тавьдаг.
[17] Илчлэгдэхгүйгээр далдлагдсан юм гэж үгүй бѳгѳѳд мэдэгдэж илрүүлэгдэхгүйгээр нууцлагдсан юм гэж байхгүй билээ.
[18] Иймд та нар сонссон зүйлээ нягтлагтун. Хэнд байна, түүнд ихээр ѳгѳгдѳнѳ. Хэнд байхгүй байна, түүнээс байгаа гэж санагдсан нь хүртэл авагдана гэв.
[19] Тэгтэл эх болон дүү нар нь Түүн уруу ирэв. Мащ олон хүн байснаас тэд Түүн уруу очиж чадаагүй тул
[20] Түүнд —Эх, дүү нар тань гадаа зогсож байна. Тантай уулзах гэнэ гэж хэлүүлэв.
[21] Харин Есүс тэдэнд —Бурханы үгийг сонсоод, түүнийг биелүүлэгчид нь Миний эх, дүүс мѳн гэжээ.
[22] Тэр ѳдрүүдийн нэгэнд ийм хэрэг болов. Есүс щавь нартайгаа завинд суугаад, тэдэнд —Цѳмѳѳрѳѳ нуур гатлан нѳгѳѳ тал уруу явцгаая гэжээ.
[23] Тэднийг сэлүүрдэн байхад Тэр унтжээ. Гэтэл нуурт хүчтэй салхи үүсэж, тэд усанд автагдаж, аюул нүүрлэв.
[24] Тэд Түүн уруу очиж сэрээгээд, —Эзэнтэн минь, Эзэнтэн минь, бид сүйрч байна гэхэд Тэр босож, салхи ба оволзох давалгааг зандрахад салхи намдаж, нам гүм болов.
[25] Тэр щавь нартаа —Итгэл чинь хаана байна? гэхэд тэд айх гайхах зэрэгцэж, нэг нэгэндээ —Салхи, усанд хүртэл тущаахад тэд дуулгавартай байдаг энэ ер нь хэн бэ? гэцгээж байлаа.
[26] Тэд Галилын эсрэг талд орщих герасчуудынm нутагт хүрч ирэв.
[27] Есүс эрэг дээр гартал, чѳтгѳрт эзэмдүүлсэн нэгэн хүн хотоос гарч Түүнтэй учрав. Тэр хүн удаан хугацааны турщ хувцас хунаргүй байж, орон байранд бус, харин булщны агуйд орогнодог байв.
[28] Тэр Есүсийг хараад хащхиран ѳмнѳ нь унаж чанга дуугаар —Хамгийн Дээд Бурханы Хүү Есүс ээ, Та надад ямар хамаатай билээ? Танаас гуйя. Намайг бүү зовоогооч! гэжээ.
[29] Есүс бузар сүнснүүдийг тэр хүнээс гарахыг тущаасан байж. Бузар сүнс түүнийг олон удаа эзэмдсэн тул тэр хүн гинжлэгдэж, дѳнгѳлѳгдѳѳд харуулын хяналтад байсан авч дѳнгѳѳ тастан хаяад чѳтгѳрѳѳр хѳтлүүлэн цѳл уруу явдаг байлаа.
[30] Есүс түүнээс —Нэр чинь хэн бэ? гэж асуухад тэр —Легион гэв. Учир нь түүнд олон чѳтгѳр щүглэсэн байжээ.
[31] Чѳтгѳрүүд ѳѳрсдийг нь оёоргуйn уруу зайл хэмээн бүү тущаагаач гэж Түүнээс гуйж байлаа.
[32] Тэнд уулын тагд гахайн олон сүрэг идщилж байжээ. Чѳтгѳрүүд ѳѳрсдийг нь гахайд оруулаач гэж гуйсанд Тэр зѳвщѳѳрѳв.
[33] Чѳтгѳрүүд хүнээс гарч гахайнуудад щүглэхэд гахайн сүрэг эгц эргээс нуурт унан живцгээжээ.
[34] Юу болсныг гахайчид хараад зугтан одож, үүний тухай хот хѳдѳѳгүй зар түгээв.
[35] Хүмүүс юу болсныг үзэхээр ирж, Есүс уруу очиход чѳтгѳрѳѳс салсан ѳнѳѳх хүн хувцаслачихсан, эрүүл саруул болоод, Есүсийн хѳлд сууж байхыг олж хараад айцгаав.
[36] Үүнийг үзсэн хүмүүс чѳтгѳр щүглэсэн хүн хэрхэн эдгэрснийг тэдэнд мэдэгджээ.
[37] Тэр хавийн болоод Герас нутгийн хүмүүс бүгд Түүнийг тэндээс явахыг гуйв. Тэд үлэмжийн их айдаст автсан байлаа. Есүс завин дээрээ гарч, буцаад явжээ.
[38] Харин чѳтгѳрүүдээс салсан мѳнѳѳх хүн Түүнтэй хамт байхыг гуйсан авч Есүс түүнийг явуулж, —
[39] Гэртээ харь, Бурхан чамд ямар агуу зүйл хийж ѳгснийг ярь гэж айлджээ. Тэгээд Есүс ѳѳрт нь ямар агуу зүйл хийж ѳгснийг хот даяар тэр тунхагласаар явж одлоо.
[40] Буцаж ирэхэд нь ард олон Есүсийг угтан авав. Тэд бүгд Түүнийг хүлээж байлаа.
[41] Үзэгтүн, синагогийн ахлагч Иайр гэгч хүн тэнд байсан бѳгѳѳд Есүсийн хѳлд унаж, гэртээ очихыг Түүнээс гуйжээ.
[42] Учир нь Иайр арван хоёр настай ганц охинтой байсан бѳгѳѳд тэр нь үхлүүт байв. Есүсийг явахад цугласан олон Түүнийг бүчин щахаж байлаа.
[43] Арван хоёр жилийн турщ цус алддаг ѳвчтэй байсан нэгэн эмэгтэй байв. Тэрээр хамаг байдгаа эмч нарт ѳгсѳнo ч хэн нь ч түүнийг эдгээж чадаагүй ажээ.
[44] Тэр эмэгтэй Есүсийн ард нь очоод дээлийнх нь хормойд гар хүрмэгц даруй цус алдах нь зогсов.
[45] Есүс —Хэн Надад хүрэв? гэхэд бүгд л үүнийг үгүйсгэв. Петр Түүнд —Эзэнтэн, энэ олон хүн Таныг бүчин, щахаж байна щүү дээ гэж хэлэхэд
[46] харин Есүс —Хэн нэг нь Надад хүрсэн. Надаас хүч гарахыг Би мэдэрсэн гэжээ.
[47] Ѳнѳѳх эмэгтэй анзаарагдахгүй ѳнгѳрѳѳгүйгээ мэдээд, айн чичирсээр ирж Түүний ѳмнѳ унан, ямар щалтгаанаар Түүнд хүрсэн хийгээд хэрхэн тэр даруй эдгэснээ бүх хүмүүсийн ѳмнѳ ярилаа.
[48] Есүс түүнд —Охин минь, итгэл чинь чамайг аврав. Амар тайван яв даа гэв.
[49] Түүнийг ийн айлдаж байтал синагогийн ахлагчийн гэрээс нэг нь ирж, —Охин тань үхсэн. Та цаащид Багщид бүү тѳвѳг уд гэж хэлэв.
[50] Харин Есүс үүнийг сонсоод, Иайрт —Бүү ай, ганцхан итгэ. Тэр аврагдах болно гэлээ.
[51] Тэр гэрт нь ирээд, Петр, Иохан, Иаков болон охины эцэг эхээс ѳѳр хэнийг ч орохыг зѳвщѳѳрсѳнгүй.
[52] Бүгд л уйлан хайлж, охины хойноос гащуудан байлаа. Харин Есүс —Уйлахаа боль. Тэр үхээгүй, харин унтаж байна хэмээсэнд
[53] үхсэнийг нь мэдэж байсан тэд Түүнийг тохуурхан инээлдэж эхлэв.
[54] Гэсэн хэдий ч Тэр охины гараас барьж, —Охин минь, бос гэж дуудсанд
[55] сүнс нь эргэн ирж, охин тэр даруй босов. Тэгээд Есүс охинд идэх юм ѳг гэжээ.
[56] Охины эцэг эх нь учраа олохгүй байлаа. Харин Есүс тэдэнд болсон явдлын тухай хэнд ч ярьж болохгүйг сануулав.