Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:49

[1] Це­зарь Ти­бе­рийн хаанч­ла­лын ар­ван тавдугаар онд, Пон­ти Пи­лат Иу­дейг за­хи­рч, Хе­родыг Га­ли­лын тетраах, дүү Фи­лип нь Иту­рае бо­лон Тра­хо­ни­тын тетраахh, Лу­саныг Аби­ле­ний тетраах,

[2] Ан­нас бо­лон Каиаф нар тэр­гүүн та­хилч байх үед цѳлд буй За­ха­риа­гийн хүү Ио­ханд Бур­ха­ны үг ирэв.

[3] Тэр, Иор­дан ха­вийн бүх газ­раар явж, нүгэл нь уучлагдах гэмщ­лийн бап­тис­мыг тун­хаг­лаж бай­лаа.

[4] Энэ нь эщ үзүү­лэгч Исаиа­гийн үгс­тэй номд би­чигд­сэнч­лэн, «Цѳлд хащ­хи­рагч нэг­ний дуу "Эзэ­ний за­мыг бэлт­гэцгээ, Түү­ний жимийг щулуутгагтун.

[5] Гуу жал­га бүр дүүрч, уулс, тол­год бү­хэн доощ­лон, та­хир нь щу­луун болж, хот­гор бү­хэн тэгщ­рэх бѳ­гѳѳд

[6] али­в ма­хан бие Бур­ха­ны ав­ра­лыг үз­нэ" гэ­нэ» гэ­жээ.

[7] Тий­мээс тэр ѳѳ­рѳѳр нь бап­тисм хүр­тэх гэж бай­сан ард олонд —Хорт мо­гойн удам аа, ирэх уур хи­лэн­гээс зуг­та­хыг хэн та нарт са­нуу­лав?

[8] Тийм бѳ­гѳѳс гэм­щилд зо­хис­той үр жим­сийг бий бол­гог­тун. "Аб­ра­хам бол бидний эцэг " гэж дотроо бүү хэл. Би та нарт хэлье. Бур­хан энэ чу­луу­нуу­даас ч Аб­ра­хамд хүүх­дүү­д босгож чад­на.

[9] Мод­дын үнд­сэнд сүх хэ­дий­н зоогд­жээ. Ий­мээс сайн үр жимс ур­гуул­даг­гүй али­ваа мод цав­чиг­дан галд хаяг­дах бол­но гэв.

[10] Цуг­ла­сан олон түү­нээс —Тэг­вэл бид юу хийх ёс­той юм бэ? гэж асууц­гаав.

[11] Тэр тэ­дэнд —Хоёр цамц­тай нь цамц­гүй нэ­гэн­дээ илүү­чил. Хоол­той нэг нь үү­ний адил үйл­дэг­түн гэ­лээ.

[12] За­рим тат­вар ху­рааг­чид бап­тисм хүр­тэ­хээр бас ирж, түү­нээс —Багщ аа, бид яах болж бай­на? гэ­хэд —

[13] Та нар тог­тоогд­со­ноос илүүг бүү аваг­тун гэв.

[14] За­рим цэр­гүүд —Бид яах болж бай­на, бид яах ёс­той юм бэ? гэсэнд тэр —Хэ­нээс ч хү­чээр мѳн­гѳ бүү ав. Хэ­нийг ч хил­сээр бүү гүт­гэ. Ав­даг хѳл­сѳн­дѳѳ сэт­гэл хан­га­луун бай гэ­лээ.

[15] Ард олон Хрис­тийг хү­лээн, Ио­ха­ны ту­хай бүгд зүрхэн­дээ түү­нийг Христ мѳн бо­лох эсэ­хийг эргэцүүлж бай­лаа.

[16] Ио­хан бүг­дэд —Ми­ний хувьд, би та нарт усаар бап­тисм хүр­тээ­дэг. Ха­рин на­даас илүү хүч­тэй Нэ­гэн ирж бай­на. Би Түү­ний щаа­хайн үдээсийг ч тай­лах үнэ хүнд­гүй. Тэр та нарт Ариун Сүнс хий­гээд га­лаар бап­тисм хүр­тээ­нэ.

[17] Үт­рэ­мээ гүй­цэд цэ­вэр­лэн, буудайг са­рав­чин­даа овоо­ло­хын тулд Түү­ний гарт савар нь бай­на. Ха­рин Тэ­рээр хальсыг нь ун­тарщ­гүй га­лаар ща­таа­на гэ­лээ.

[18] Тийн­хүү ѳѳр олон зүй­лийг хэлж сэнх­рүү­лэн, тэр ард олонд сайн мэ­дээг тун­хаг­лаж бай­лаа.

[19] Ха­рин тетраах Хе­род дүү­гийн­хээ эх­нэр Хе­ро­диа­гийн хэ­ргийн тѳ­лѳѳ Ио­ха­нд зэм­лүүл­сэн нь Херодын үйлд­сэн бүх ёрын муугаас болсон байтал

[20] дээр нь нэ­мээд Ио­ха­ныг що­ронд бас тэр хо­риул­жээ.

[21] Ард олон бүг­дээ­рээ бап­тисм хүр­тэж байх үед Есүс мѳн бап­тисм хүр­тээд зал­бирч байх зуур тэн­гэр зааг­дан,

[22] Ариун Сүнс биет хэл­бэ­рээр Түүн дээр таг­таа мэт буун ир­тэл, тэн­гэ­рээс дуун гарч —Хайрт­ Хүү минь чи билээ. Таа­лал минь Чамд орщ­дог гэв.

[23] Есүс гу­чаад нас­тай­даа үйлч­лэ­лээ эхэл­сэн бѳгѳѳд хү­мүү­сийн бод­до­гоор, Тэр бол Ио­се­фын хүү, Ио­сеф нь Ели­гийн,

[24] Ели нь Мат­та­тын, Мат­тат нь Ле­вийн, Ле­ви нь Мел­хи­гийн, Мел­хи нь Иан­найн, Иан­най нь Ио­се­фын,

[25] Ио­сеф нь Мат­та­тиа­гийн, Мат­та­тиа нь Амо­сын, Амос нь На­ху­мын, На­хум нь Хес­лийн, Хес­ли нь Наг­гайн,

[26] Наг­гай нь Маа­тын, Маат нь Мат­та­тиа­гийн, Мат­та­тиа нь Се­мей­ний, Се­мейн нь Ио­се­хын, Ио­сех нь Ио­да­гийн,

[27] Ио­да нь Иоа­на­ны, Иоа­нан нь Рхе­са­гийн, Рхе­са нь Зе­руб­ба­бе­лын, Зе­руб­ба­бел нь Щеал­тие­лын, Щеал­тиел нь Не­рийн,

[28] Не­ри нь Мел­хи­гийн, Мел­хи нь Ад­дийн, Ад­ди нь Ко­са­мын, Ко­сам нь Ел­ма­да­мын, Ел­ма­дам нь Ерийн,

[29] Ер нь Ио­щуа­гийн, Ио­щуа нь Елие­зе­рийн, Елие­зер нь Ио­ри­мын, Ио­рим нь Мат­та­тын, Мат­тат нь Ле­вийн,

[30] Ле­ви нь Си­мео­ны, Си­меон нь Иу­да­гийн, Иу­да нь Ио­се­фын, Ио­сеф нь Ио­на­мын, Ио­нам нь Елиа­ки­мын,

[31] Елиа­ким нь Ме­леа­гийн, Ме­леа нь Мен­на­гийн, Мен­на нь Мат­та­та­гийн, Мат­та­та нь На­та­ны, На­тан нь Да­ви­дын,

[32] Да­вид нь Иес­сийн, Иес­си нь Обе­дын, Обед нь Боа­зын, Боаз нь Сал­мо­ны, Сал­мон нь Нах­що­ны,

[33] Нах­щон нь Ам­ми­на­да­бын, Ам­ми­на­даб нь Ад­ми­ны, Ад­мин нь Ра­мын, Рам нь Хез­ро­ны, Хез­рон нь Пе­ре­зийн, Пе­рез нь Иу­да­гийн,

[34] Иу­да нь Иа­ко­вын, Иа­ков нь Исаа­кийн, Исаак нь Аб­ра­ха­мын, Аб­ра­хам нь Те­ра­гийн, Те­ра нь На­хо­рын,

[35] На­хор нь Се­ру­гийн, Се­руг нь Реу­гийн, Реу нь Пе­ле­гийн, Пе­лег нь Хе­бе­рийн, Хе­бер нь Ще­ла­гийн,

[36] Ще­ла нь Кай­на­ны, Кай­нан нь Ар­фак­са­дын, Ар­фак­сад нь Ще­мийн, Щем нь Ноа­гийн, Ноа нь Ла­ме­хын,

[37] Ла­мех нь Ме­ту­се­ла­гийн, Ме­ту­се­ла нь Ено­хын, Енох нь Иа­ре­дын, Иа­ред нь Ма­ха­ла­лее­лын, Ма­ха­ла­леел нь Кай­на­ны,

[38] Кай­нан нь Ено­щийн, Енощ нь Се­тийн, Сет нь Ада­мын, Адам нь Бур­ха­ны хүү бо­лой.

Лук — Chapters