Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:39

[1] Ам­рал­тын ѳдѳр ѳн­гѳ­рѳ­хѳд Маг­да­лын Ма­риа, Иа­ко­вын эх Ма­риа, Са­ло­ме нар ирж, Түү­нийг тос­ло­хоор ан­хи­луун үнэр­тэн худалдаж авчээ.

[2] До­лоо хо­но­гийн эх­ний ѳдѳр мащ эрт, нар манд­ахад тэд булщинд хүрч ирэв.

[3] Тэд ѳѳр хоо­рон­доо —Тэр бул чу­лууг булщ­ны ам­наас хэн би­дэнд ѳнх­рүүлж ѳгѳх би­лээ? гэж ярил­цаж байв.

[4] Дээ­щ ха­рах­даа тэр бул чу­луу хэдийгээр асар том бай­сан ч түү­нийг ѳнх­рүү­лэн зай­луулс­ныг тэд хар­жээ.

[5] Тэд бул­щинд ор­тол ба­руун талд нь ца­гаан нѳм­рѳг нѳ­мѳр­сѳн нэ­гэн за­луу сууж бай­хыг ха­раад гайх­лаа.

[6] Тэр тэ­дэнд —Бүү гайх. Цовд­логд­сон, На­за­рын Есү­сийг та нар хайж бай­гаа. Тэр амил­сан, Тэр энд байх­гүй. Ха­раг­тун, Түү­нийг тавь­сан га­зар энэ бай­на.

[7] Ха­рин явж, Түү­ний щавь нар бо­лон Петрт "Тэр та на­раас түрүүнд Га­лил уруу явсан тул айлд­са­ных нь да­гуу тэнд та нар Түү­нийг ха­рах бол­но" гэж хэ­л гэв.

[8] Тэ­днийг дагжрал, гайхщрал эзэмдсэн тул булщнаас гаран гүйв. Тэд айс­наа­саа болоод хэнд ч юу ч хэл­сэн­гүй.

[9] [Долоо хоногийн эхний ѳдѳр эртээр Тэр амилаад, (долоон чѳтгѳр нь Есүсээр зайлуулагдаж байсан) Магдалын Мариад эхлээд үзэгджээ.d

[10] Тэр эмэг­тэй явж, Есүс­тэй урьд нь хамт бай­гсдыг га­щуу­дан уйлж бай­хад тэ­дэнд мэ­дэг­дэв.

[11] Тэд Есү­сийн амьд мѳн Ма­риад үзэгд­сэн гэд­гийг сон­соод үл ит­гэв.

[12] Үү­ний да­раа тэд­ний хоёр нь хѳ­дѳѳ явж бай­тал замд нь Есүс Ѳѳ­рий­гѳѳ ѳѳр дү­рээр тэ­дэнд илчлэв.

[13] Тэд явж, үү­нийг бу­сд­адаа мэ­дэгд­жээ. Гэвч тэд ѳнѳѳ хоёрт бас үл ит­гэв.

[14] Да­раа нь, ар­ван нэ­гэн щавь нар тух­лан сууж бай­тал Есүс тэ­дэнд үзэгд­лээ. Түү­ний амилс­ныг хар­санд нь тэд ит­гээ­гүй тул тэдний итгэлгүй, хатуу зүрхтэйг зэмлэв.

[15] Есүс тэ­дэнд —Бүх ертѳнцѳѳр явж, сайн мэ­дээг бүх бү­тээлд тун­хаг­лаг­тун.

[16] Хэн ит­гэж бап­тисм хүр­тэ­нэ, тэр ав­раг­дах бол­но. Ха­рин ит­гээ­гүй нь ял­лаг­дах бол­но.

[17] Ит­гэгч­дэд дагалдах тэмд­гүүд нь: Ми­ний нэ­рээр тэд чѳт­гѳ­рүү­дийг зай­луулж, щи­нэ хэ­лээр яри­х болно.

[18] Тэд мо­гойг ба­ри­на. Үхүү­лэх ямар ч юм тэд уу­сан, тэр нь тэ­дэнд хор бо­лох­гүй. Ѳвч­тѳнд тэд га­раа та­вивал эд­гэ­нэ гэж айлд­лаа.

[19] Ин­гээд Эзэн Есүс тэ­дэнд айлд­са­ны да­раа тэн­гэр ѳѳд аваг­даж, Бур­ха­ны ба­руун гарт зал­рав.

[20] Тэд явж, га­зар сай­гүй тун­хаг­ла­жээ. Эзэн хамт ажил­лаж, да­гал­дах тэмд­гүү­дээр үгийг ба­талсаар байлаа. Амен.]

Марk — Chapters