Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:52

[1] Ийн­хүү эсэн мэнд үлд­сэн бид уг ар­лыг Мальт гэж нэр­лэд­гийг мэ­дэв.

[2] Нут­гийн хү­мүүс би­дэнд ер бусын элэг­сэг хан­дан, бо­роо цут­гаж хүй­тэн бай­сан тул гал ѳр­дѳж, бид бүг­дийг уг­тан авав.

[3] Паул хэ­сэг ги­щүү авчирч галд нэ­мэ­хэд, га­лын ха­луу­наас болж тэд­гээ­рийн дун­даас нэ­гэн хорт мо­гой гарч ирээд га­рт нь зүүгдчихэв.

[4] Нут­гийн хү­мүүс түү­ний га­раас амьтан ун­жиж байгааг ха­раад ѳѳр хоо­рон­доо "Энэ хүн алуур­чин гэ­дэг нь эр­гэл­зээ­гүй. Тэр тэн­ги­сээс ав­рагд­сан хэ­дий ч щу­дар­га ёс түүнд амьд­ра­хыг зѳв­щѳѳр­сѳн­гүй" гэж ярьц­гаа­жээ.

[5] Тэрээр амьтныг галд сэгсэрч хаяад, ѳѳрѳѳ яасан ч үгүй.

[6] Хүмүүс түүнийг хавдах юмуу, гэнэт газар хѳсѳр унаж үхэхийг нь хүлээж байлаа. Уд­тал хү­лээс­ний эцэст тэд түүнд ер бусын юм то­хиол­дох­гүй бай­хыг ха­раад, бод­олоо ѳѳр­чилж түү­нийг бур­хан байж гэж ярьж эх­лэв.

[7] Тэр газ­рын хавь орч­мын ну­таг нь ар­лын тэр­гүүн Пуп­ли гэгч хү­ний эзэм­щил бай­сан бѳ­гѳѳд тэр бид­нийг найрс­гаар хү­лээн авч гу­рав хо­ног зо­чил­сон би­лээ.

[8] Пуп­лийн эцэг улаан суул­гаар ѳв­дѳж, ха­луу­раад хэв­тэж бай­лаа. Паул түүн дээр ирж, зал­би­раад дээр нь га­р тавьж түү­нийг эд­гээв.

[9] Энэ явд­лын да­раа тэр ар­лынх­ны дундаас ѳвч­тэй бай­сан бусад нь түүнд ирж, илаар­щиж бай­лаа.

[10] Тэд би­дэнд их хүн­дэт­гэл үзүүлж, бид­нийг тэн­дээс явах үед хэ­рэг­цээ­тэй бүх­нээр хан­гаж би­лээ.

[11] Тийн­хүү гур­ван са­рын да­раа бид Зев­сийн ихэр хѳв­гүү­дийн сүлд­тэй мѳ­нѳѳх арал дээр ѳвѳлж­сѳн, Алек­санд­рын усан он­го­цонд суун

[12] Си­ра­куст хүрч, гу­рав хо­нов.

[13] Тэн­дээ­сээ эрэг да­гуу хѳв­сѳѳр Ре­гиумд хүрч, нэг хо­но­гийн да­раа ѳм­нѳ зү­гийн сал­хи сэ­вэл­зэн, хоёр дахь ѳдѳр нь Пу­тиолд ир­лээ.

[14] Тэнд бид ах дүү на­рыг олж уул­за­хад тэд до­лоо хо­ног хамт бай­гаач гэж бид­нийг урь­сан юм. Тийн­хүү бид Ромд хүрч ир­лээ.

[15] Бид­ний ту­хай сонс­сон ах дүүс бид­нийг уг­та­хаар Ап­пиу Фо­рум бо­лон «Гур­ван дэн буу­дал» хүр­тэл ир­сэн бай­лаа. Паул тэд­нийг ха­раад Бур­ханд та­лар­хаж, зо­риг оров.

[16] Бид­нийг Ромд ирэ­хэд Пау­лыг хар­гал­загч цэр­гийн хамт тус­даа амьд­ра­хыг зѳв­щѳѳр­чээ.

[17] Гур­ван хо­но­гийн да­раа тэр иу­дей­чүү­дийн тэр­гүү­лэгчдийг дуу­дуулж цуг­луу­лав. Тэд­нийг цуг­лас­ны да­раа тэр тэ­дэнд ин­гэж хэ­лэв. —Ах дүү нар аа! Би ард тү­мэн бо­лон эцэг ѳв­гѳ­дийн­хѳѳ ёс занщ­лын эс­рэг юу ч хий­гээ­гүй ат­лаа ял­тан болж, Ие­ру­са­ли­маас ром­чуу­дын гарт ту­щааг­дав.

[18] Тэд на­майг бай­цаан щал­гаад на­дад үхэх ял оноох ямар ч щалт­гаан байх­гүй бай­сан тул сул­лан та­вих хү­сэл­тэй бай­лаа.

[19] Гэвч иу­дей­чүүд эсэр­гүүц­сэн тул би Це­зарьт давж заал­да­хаар ар­га­гүйн эр­хэнд щаард­сан нь ард түм­нийхээ эс­рэг ямар нэ­гэн ял бу­руут­га­лыг тул­гах гэ­сэн хэ­рэг бищ байв.

[20] Үү­ний учир би та бү­хэн­тэй уул­заж ярил­ца­хыг хүс­сэн. Учир нь Из­раи­лийн найд­ва­рын тѳ­лѳѳ би энэ­хүү гин­жээр гинж­лэгд­сэн би­лээ гэ­хэд

[21] тэд түүнд —Бид та­ны та­лаар ямар ч за­хиа Иу­дей­гээс аваа­гүй. Ах дүү на­раас нэг нь ч энд ирж, та­ны ту­хай ямар нэг муу зүй­лийг ярьж дуул­гаа­гүй.

[22] Бид чамаас бо­дол са­нааг чинь сонс­моор бай­на. Ха­рин тэр бү­лэг­лэ­лийн ту­хайд гэ­вэл хаа сай­гүй л түү­нийг эсэр­гүү­цэн ярьд­гийг бид мэд­нэ гэв.

[23] Ин­гээд тэд түүн­тэй ѳдѳр бол­зож, түү­ний бай­сан га­зар олуу­лаа цуг­ла­хад Паул ѳг­лѳѳ­нѳѳс үдэщ бол­тол тэ­дэнд Бур­ха­ны хаанч­ла­лын ту­хай гэрч­лэн, Есү­сийн ту­хай тэ­дэнд ит­гүү­лэ­хийг хи­чээж, Мо­се­гийн Хуу­лиас бо­лон эщ үзүү­лэгч­дийн но­моос ярьж тайл­бар­лав.

[24] Яригд­сан зүйлд за­рим нь ит­гэж, за­рим нь ит­гэ­сэн­гүй.

[25] Тэд ѳѳр хоо­рон­доо са­нал зѳ­рѳл­дѳн тарж эх­лэ­хэд Паул тэ­дэнд хан­дан үг хэ­лэв. —Ариун Сүнс эщ үзүү­лэгч Исаиа­гаар дам­жуу­лан эцэг ѳв­гѳ­дѳд чинь зѳв хэл­сэн юм.

[26] "Энэ ард тү­мэнд очиж хэл­тү­гэй. Сонс сонс үл ойл­гох­ болно Хар хар эс танина.

[27] Энэ ард түм­ний зүрх нь хатуурч, Чи­х нь сон­сохдоо дүлийрч мѳн нү­д нь ань­жээ. Эс бѳгѳѳс нү­д нь харж, чи­х нь сон­сож, Зүр­х нь ухаарч, тэд эр­гэ­н, Би тэд­нийг эд­гээ­х байсан биз ээ" гэ­сэн бай­даг.

[28] Ий­мээс Бур­ха­ны энэ­хүү ав­рал харь үн­дэст­нүү­дэд ил­гээгд­сэн бѳ­гѳѳд тэд ч сон­сох бол­но гэд­гийг та нар мэ­дэг­түн.

[29] [Паул эд­гээр үг­сийг хэл­сэнд, иу­дей­чүүд та­рах зуу­раа, хоо­рон­доо үлэмж мар­гаж байв.]q

[30] Ийн­хүү Паул ѳѳрийн хѳл­сѳл­сѳн бай­ранд бү­тэн хоёр жил амь­дарч, ѳѳр дээр нь ир­сэн бүг­дийг хү­лээн авч,

[31] Бур­ха­ны хаанч­ла­лыг тун­хаг­лан, Эзэн Есүс Хрис­тийн ту­хай ил щулуун, ямар ч саадгүйгээр сур­гаж бай­лаа.

Үйлс — Chapters