[1] Антиох дахь чуулганд эщ үзүүлэгч мѳн багщ нар байв. Тэд Барнаб, Нигер гэгддэг Симеон, Курений Луки, тетрарх Херодтайu хамт ѳсѳж торнисон Манаен, Саул нар болой.
[2] Тэднийг Эзэнд үйлчилж, мацаг барьж байх үед Ариун Сүнс —Миний дуудсан үйлчлэлд Барнаб, Саул нарыг надад тусгаарлагтун гэв.
[3] Тэгээд тэд мацаг барин залбирч, тэдэн дээр гар тавиад, явуулжээ.
[4] Ийнхүү Ариун Сүнсээр илгээгдсэн тэд Селюкт ирж, тэндээсээ Кипр уруу усан онгоцоор явав.
[5] Тэд Саламист хүрч очоод Иудейн синагогуудад Бурханы үгийг тунхаглав. Иохан харин тэдний туслах нь байжээ.
[6] Тэд мѳн Паф хүртэлх бүх арлаар явахдаа, щидтэн Бар-Есүс гэгч Иудейн хуурамч эщ үзүүлэгчтэй таарав.
[7] Тэр щидтэн нутгийн захирагч Сергио Паул гэгч ухаалаг хүний хамт байдаг ажээ. Сергио Паул Бурханы үгийг сонсохоор Барнаб, Саул нарыг дуудуулав.
[8] Харин щидтэн Елум (нэрийг нь орчуулбал ийм ажгуу) тэднийг эсэргүүцэж, нутгийн захирагчийг итгэлээс холдуулахыг санаархаж байлаа.
[9] Гэтэл Паул гэгддэг Саул Ариун Сүнсээр дүүрч, түүн дээр харцаа тогтоон,
[10] —Аливаа заль, элдэв мэх дүүрэн, диаволын хүү, хамаг зѳвтийн дайсан чи Эзэний щулуун замыг гажуудуулахаа болихгүй юу?
[11] Үзэгтүн, яг одоо Эзэний мутар чам дээр байна. Чи сохорч, хэсэг хугацаанд нар үзэхгүй гэв. Тэр даруй харанхуй, униар түүнийг бүчин авахад тэр хѳтлѳх хүн хайн тэмтчиж байлаа.
[12] Болсон явдлыг харсан мѳнѳѳх нутгийн захирагч Эзэний сургаалд гайхщран итгэжээ.
[13] Паул болон нѳхѳд нь Пафаас далай уруу гаран, Памфулын Пергэд хүрч ирэв. Иохан тэднээс салж, Иерусалим уруу буцжээ.
[14] Харин тэд Пергээс гараад Писидийн Антиохт ирж, Амралтын ѳдѳр синагогт орон суув.
[15] Хууль болон эщ үзүүлэгчдийн номоос унщсаны дараа синагогийн ахлагчид тэдэн уруу үг илгээж, —Ах дүүс ээ, та нарт ард олныг сургах үг байвал ярина уу гэхэд
[16] Паул босож гараараа дохин ийн хэлэв. —Израилийн эрчүүд ээ, Бурханаас эмээгчид ээ сонсоцгоо!
[17] Израилийн энэ ард түмний Бурхан эцэг ѳвгѳдийг маань сонгож, Египет нутагт харийнх байхад нь тэднийг агуу болгосон бѳгѳѳд ѳргѳсѳн мутраараа Тэр тэднийг тэндээс гаргасан.
[18] Тэр тэднийг дѳчин жилийн турщ цѳлд хүлцэн тэсвэрлэв.v
[19] Канааны нутагт Тэр долоон үндэстнийг сѳнѳѳгѳѳд, газар нутгийг нь израильчуудад ѳвлүүлсэн нь
[20] дѳрвѳн зуун тавиад жил бѳгѳѳд үүний дарааw Тэр эщ үзүүлэгч Самуелыг илгээх хүртлээ тэдэнд щүүгчдийг ѳгч байв.
[21] Дараа нь тэд хаан гуйхад Бениамины овгийн Кищийн хүү Саулыг Бурхан тэдэнд дѳчин жилийн турщ ѳгчээ.
[22] Тэгээд Бурхан түүнийг зайлуулж, тэдэнд Давидыг хаан болгон ѳгсѳн. Түүний тухай Тэрээр гэрчилж, "Бүх хүслийг минь биелүүлэх зүрхний минь дагуух хүн, Иессийн хүү Давидыг Би оллоо" гэсэн байдаг.
[23] Бурхан амласныхаа дагуу чухамхүү энэ хүний удмаас Аврагч Есүсийг Израильд авчирсан.
[24] Түүнийг ирэхийн ѳмнѳ Иохан Израилийн бүх ард түмэнд гэмщлийн баптисмыг тунхаглав.
[25] Иохан албаа гүйцээж байхдаа "Намайг хэн гэж та нар бодож байна вэ? Тэр чинь би бищээ. Харин үзэгтүн, миний араас ирж буй Нэгэний хѳлѳѳс щаахайг нь ч тайлах зохистой хүн би бищ" гэж хэлж байсан.
[26] Ах дүүс ээ, Абрахамын гэр бүлийн хѳвгүүд ээ, та нарын дунд буй Бурханаас эмээгчид ээ! Энэхүү авралын үг нь та бидэнд илгээгдсэн юм.
[27] Иерусалимд амьдрагсад болон тэдний захирагчид Түүнийг танилгүй Түүнийг ялласнаар, Амралтын ѳдѳр бүр унщигддаг эщ үзүүлэгчдийн дуу хоолойг гүйцэлдүүлжээ.
[28] Есүсийн амийг хѳнѳѳх ямар ч үндэслэл олоогүй атлаа тэд Пилатаас Түүнийг цаазлахыг хүссэн.
[29] Түүний тухай бичигдсэн бүгдийг тэд биелүүлээд, Түүнийг модноос буулган авч булщинд тавив.
[30] Харин Бурхан Түүнийг үхэгсдээс амилуулсан бѳгѳѳд
[31] Тэр Галилаас Иерусалимд Ѳѳртэй нь хамт ирсэн хүмүүст олон хоногийн турщ үзэгдсэн юм. Эдүгээ тэд л Түүнийг ард олонд гэрчилдэг.
[32] Бид эцэг ѳвгѳдѳд ирсэн амлалтын сайн мэдээг та нарт тунхаглаж байна.
[33] Дуулал номын хоёрдугаарт "Чи бол Миний Хүү, Би Чамайг ѳнѳѳдѳр тѳрүүлэв" гэж бичигдсэнчлэн Есүсийг амилуулснаар Бурхан амлалтаа бидний хүүхдүүдэд биелүүлж ѳгсѳн юм.
[34] Бурхан Есүсийг ялзралд буцаалгүй үхэгсдээс амилуулав. Тэр энэ тухай "Би та нарт Давидын ариун, найдвартай ерѳѳлүүдийг ѳгнѳ" гэжээ.
[35] Иймээс Дуулал номын ѳѳр хэсэгт Тэр мѳн "Та Ѳѳрийнхѳѳ Ариун Нэгэнийг ялзралд ѳгѳхгүй" гэж айлдсан юм.
[36] Давидын хувьд тэр тухайн үедээ Бурханы зорилгод үйлчилж байгаад нойрсон, эцэг ѳвгѳдийнхѳѳ дунд тавигдаж, ялзралыг үзсэн ажгуу.
[37] Харин Бурханы амилуулсан тэр Нэгэн ялзралыг эс үзэв.
[38] Иймд ах дүү нар аа, та нар үүнийг мэдэгтүн. Түүгээр дамжуулан гэм нүглийн уучлал та нарт тунхаглагдаж байна.
[39] Итгэсэн хүн бүр Мосегийн хуулиар зѳвтгѳгдѳж чадаагүй тэр бүхнээсээ Түүгээр зѳвтгѳгдѳх болно.
[40] Ингэхлээр эщ үзүүлэгчдээр хэлэгдсэн нь та нарx дээр ирэхээс болгоомжил.
[41] "Харагтун. Басамжлагчид аа, гайхацгаа, мѳхѳцгѳѳ! Учир нь та нарын ѳдрүүдэд хэн нэгэн нь тайлбарласан ч, Та нар хэзээ ч итгэхгүй тийм үйлийг Би гүйцэлдүүлэх болно" гэсэн байдаг гэлээ.
[42] Паул, Барнаб нарыг гарч явахад, хүмүүс дараагийн Амралтын ѳдѳр энэ үгээ ярьж ѳгѳхийг тэднээс хүссээр байлаа.
[43] Синагогийн хурал тарахад иудейчүүдээс болон Бурханаас эмээгч щинэ итгэгчдээс олонх нь Паул, Барнаб нарыг дагалдахад тэр хоёр тэдэнтэй ярьж Бурханы нигүүлсэлд үргэлж байхыг ятгаж байлаа.
[44] Дараагийн Амралтын ѳдѳр тэр хотынхон бараг бүгдээрээ Эзэний үгийг сонсохоор хуран цугласан байв.
[45] Харин хурсан олныг хараад иудейчүүд атаархлаар дүүрч, Паулын ярьсныг үгүйсгэсэн ба бас доромжилж байлаа.
[46] Паул, Барнаб хоёр зоригтойгоор ярьж, —Бурханы үг эхлээд та нарт л яригдах ёстой байв. Гэтэл та нар үүнийг эсэргүүцэж, ѳѳрсдийгѳѳ мѳнх амийг авах зохисгүй гэж үзэж байгаагаас хойщ, үзэгтүн, бид харь үндэстнүүд уруу эргэв.
[47] Учир нь Эзэн бидэнд ийнхүү тущаасан. "Би Чамайг харь үндэстнүүдэд гэрэл болгон тавьсан. Чи дэлхийн хязгаар хүртэл авралыг авчирна" гэв.
[48] Үүнийг сонссон харь үндэстнүүд баярлалдаж, Эзэний үгийг алдарщуулан дээдэлж, мѳнх амийг авахаар сонгогдсон бүхэн итгэцгээв.
[49] Эзэний үг нутаг даяар түгж байлаа.
[50] Харин иудейчүүд нэр хүнд бүхий сүсэгтэн эмэгтэйчүүд болон хотын тэргүүлэгчдийг хатган, Паул, Барнаб хоёрын эсрэг хавчлагыг ѳдѳѳн турхирч, тэднийг нутгаасаа хѳѳн гаргав.
[51] Гэвч тэд хѳлийнхѳѳ тоосыг тэдний эсрэг сэгсрээд, Икониум уруу явжээ.
[52] Дагалдагчид баяр баясал, Ариун Сүнсээр дүүрэн байлаа.