Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:56

[1] Бид тэд­нээс салж, хѳв­сѳѳр щууд Кост ирж, да­раа ѳдѳр нь Род уруу, тэн­дээ­сээ Па­тарт очив.

[2] Бид Фой­ник явах усан он­гоц олж, суу­гаад явав.

[3] Би­дэнд Кип­рийн ба­раа ха­рагд­лаа. Тэр ар­лыг зүүн тал­даа ор­хин бид Си­ри уруу хѳв­сѳѳр Тирд га­зард­лаа. Юу гэ­вэл усан он­гоц ачаа­гаа тэнд буул­гах ёс­той бай­лаа.

[4] Щавь на­рыг олж, бид тэнд до­лоо хо­ног бай­лаа.Сүн­сээр тэд хэлэхдээ Ие­ру­са­лимд хѳл та­вих­гүй бай­хыг Паулд сануулав.

[5] Хо­но­г маань дуу­саж, бид ч явцгаахад тэд бүг­д эх­нэр, хүүх­дүү­дийн­хээ хамт хо­тоос гар­тал дагацгаав. Тэ­гээд бид эрэг дээр ѳв­дѳг сѳг­дѳн зал­бирц­гаас­ны да­раа

[6] бие бие­тэй­гээ са­лах ёс гүй­цэт­гэн усан он­го­цонд суу­хад тэд ч гэр ѳѳ­дѳѳ буцлаа.

[7] Ая­лал маань ѳн­дѳр­лѳж, Ти­рээс Пто­лемд ирж, ах дүү нар­тай мэнд ам­раа мэ­дэлц­сэ­ний хой­но, тэд­ний хамт нэг хо­но­лоо.

[8] Мар­гаащ нь бид явж, Кай­са­рид хүрч ирээд мѳ­нѳѳх до­лоо­гийн нэг бо­лох сайн мэ­дээ тун­хаг­лагч Фи­ли­пийн гэрт очиж, түүн­тэй байц­гаав.

[9] Тэр хүн эщ үзүү­лэгч дѳр­вѳн он­гон охин­той байв.

[10] Бид­нийг тэнд хэд хо­ног байх үеэр Иу­дей­гээс Агаб гэгч нэ­гэн эщ үзүү­лэгч ирэв.

[11] Тэр би­дэн дээр орж ирс­нээ Пау­лын бү­сийг авч хѳл, га­раа хү­лээд —Ариун Сүнс на­дад "Ие­ру­са­лим дахь иу­дей­чүүд энэ бүс­ний эз­нийг ийн хү­лээд харь үн­дэст­ний гарт ту­щаа­на" гэж айл­даж бай­на гэв.

[12] Үү­нийг сон­соод бид бо­лон нут­гийн хү­мүүс Ие­ру­са­лим уруу явах­гүй бай­хыг түү­нээс гуйв.

[13] Тэг­тэл Паул —Юунд та нар уйлж зүр­хийг минь ѳвт­гѳ­нѳ вэ? Би Эзэн Есү­сийн нэ­рийн тѳ­лѳѳ хү­лүү­лэх нь бай­ту­гай Ие­ру­са­лимд үхэ­хэд ч бэ­лэн бай­на гэ­лээ.

[14] Тэр нэ­гэнт ят­гал­гад ав­тах­гүй тул бид —Эзэ­ний хүс­лээр бол­ту­гай гээд дуу­гүй болц­гоов.

[15] Энэ ѳд­рүү­дийн да­раа бид ява­хад бэ­лэн болж, Ие­ру­са­лим ѳѳд яв­лаа.

[16] Би­дэн­тэй хамт Кай­са­ри хо­тын да­гал­дагч­дын за­рим нь яв­сан бѳ­гѳѳд бид­нийг эрт­ний да­гал­дагч Кип­рийн Мна­со­ныд буудаллуулахаар хүр­гэж ѳгѳв.j

[17] Ийн­хүү Ие­ру­са­лимд ирэ­хэд ах дүү нар бид­нийг баяр­тай­гаар хү­лээн ав­лаа.

[18] Да­раа ѳдѳр нь Пау­л бид­ний хамт Иа­ко­вынд очи­ход бүх ах­лаг­чид ир­сэн бай­лаа.

[19] Амар мэн­дээ мэ­дэлц­ээд, харь үн­дэст­нүү­дийн дунд үйлчлэлээр нь дам­жуу­лан Бур­хан юу үйлд­сэ­нийг тэрээр нэг нэ­гээр нь ярив.

[20] Үү­нийг сон­соод тэд Бур­ха­ныг ал­дар­щуу­лав. Тэ­гээд түүнд —Ах минь, иу­дей­чүү­дийн дунд ит­гэ­сэн хү­мүүс хич­нээн олон мян­га бай­гаа бо­ловч тэд мѳ­нѳѳх л Хуульд зүт­гэ­дэг бѳ­гѳѳд

[21] тэд та­ны ту­хай та­ныг харь үн­дэст­нүү­дийн дундах иу­дей­чүү­дэд Мо­сег умар­та­хыг сур­гаж, хүүх­дүүд­дээ хѳвч хѳн­дѳх ёс­лол үйл­дэл­гүй мѳн ёс занщ­илаа бит­гий да­га гэж сур­гаж бай­на гэж ярьж байсан.

[22] Тэ­гэх­лээр яах вэ? Мэ­дээж тэд та­ны ирс­нийг заа­вал сон­со­но.

[23] Тий­мээс бид­ний хэ­лэх зүй­лийг та хий­тү­гэй. Би­дэнд ам ѳч­иг ѳг­сѳн дѳр­вѳн эр бий.

[24] Тэд­нийг аваад тэд­ний хамт ѳѳ­рий­гѳѳ цэ­вэр­щүүл. Тэд­ний үсээ ава­хуу­лахk тѳл­бѳ­рийг нь та тѳл. Тэг­вэл бүгд та­ны ту­хай сонс­сон нь ор үн­дэс­гүй зүйл, ха­рин та ѳѳ­рѳѳ Хуу­лийг са­хин, дагадаг гэд­гийг мэ­дэх бол­но.

[25] Ха­рин ит­гэ­сэн харь үн­дэст­нүү­дийн ту­хайд гэ­вэл тэд щү­тээнд ѳр­гѳ­сѳн юмс, цус, боо­ми­логд­сон зүйл бо­лон са­дар са­муу­наас зайлсхийх ёс­той гэж бид тог­тон тэ­дэнд бич­сэн би­лээ гэв.

[26] Ин­гээд Паул мѳ­нѳѳх хү­мүү­сийг авч, мар­гаащ нь тэд­ний хамт ѳѳ­рий­гѳѳ цэ­вэр­щүү­лээд, сүмд орж, хэзээ цэвэрщилтийн ѳдрүүд дуусах болон тэгээд хүн тус бү­рийн тѳ­лѳѳ та­хил ѳр­гѳхѳѳ мэ­дэг­дэв.

[27] Тэ­гээд ба­раг до­лоо хо­ног ѳн­гѳрч бай­тал Азиас ир­сэн иу­дей­чүүд түү­нийг сүмд бай­хыг ха­раад цуг­ла­сан бүг­дийг үй­мүүлж, түү­нийг барьж аваад —

[28] Из­раи­лийн эр­чүүд ээ, би­дэнд тус­лаа­рай! Га­зар сай­гүй ма­най ард тү­мэн, Хууль бо­лон энэ газ­рын эс­рэг сур­га­даг хүн чинь энэ бай­на. Түү­нээс гад­на тэр грек­үү­дийг сүмд оруулж, энэ ариун газ­рыг бу­зар­ла­сан гэж хащ­хи­рав.

[29] Учир нь тэд урьд нь Ефе­сийн харь­яат Тро­фи­мыг түүн­тэй хамт хо­тод бай­хыг нь ха­раад Паул түү­нийг сүмд ав­чир­сан гэж бо­доц­гоо­жээ.

[30] Хот бү­хэл­дээ хѳ­дѳлж, ард түмэн цуг­лан Пау­лыг барьж аваад сү­мээс чирч гар­га­хад тэр да­руй хаал­га­нууд хаагд­сан бай­лаа.

[31] Тэд түү­нийг ала­хыг зав­дан байх үед Ие­ру­са­лим хот тэр чи­гээ­рээ үй­мээн са­муунд авт­сан гэ­сэн мэ­дээ Ро­мын ан­гийн мян­га­тын дар­гад хү­рэв.

[32] Тэ­рээр тэр да­руй цэр­гүүд, зуу­тын дар­га на­рыг авч тэ­дэн уруу гүйн очив. Хү­мүүс мян­га­тын дар­гыг бо­лон цэр­гүү­дийг хар­маг­цаа Пау­лыг жан­чи­хаа бо­лив.

[33] Мян­га­тын дар­га ирээд Пау­лыг барьж авч, дав­хар гинж­лэ­хийг ту­щааж, түү­ний хэн бо­лох мѳн юу үйлд­сэ­нийг нь бай­цаажээ.

[34] Гэвч хур­сан ол­ны дун­даас за­рим нь нэг зүй­лийг, за­рим нь он­доог хащ­хи­рал­да­хад чу­хам­даа юу болс­ныг үймээнээс олж мэ­дэж ча­даа­гүй учир тэр түү­нийг хуа­ранд аваа­чи­хыг ту­щаа­лаа.

[35] Пау­лыг ща­тан дээр гарч ирэ­хэд олны щах­цал­даа­ны ул­маас цэр­гүүд түү­нийг ѳр­гѳж ява­хад хүр­чээ.

[36] Учир нь ард олон араас нь да­га­саар —Түү­нийг то­нил­го гэж хащ­хирч бай­лаа.

[37] Паул хуа­ран уруу орох гэж байх­даа мян­га­тын дар­гад —Би танд үг хэлж бо­лох уу? гэ­хэд тэр —Та грек хэл мэд­дэг юм уу?

[38] Тэг­вэл та сая­хан үй­мээн дэг­дээ­гээд дѳр­вѳн мян­ган алан хя­дагч­дыг цѳл тийщ да­гуу­лан яв­сан еги­пет хүн бищ байх нь ээ? гэв.

[39] Ха­рин Паул —Би Ки­ли­кийн нѳ­лѳѳ бү­хий хот Тар­сын ир­гэн иу­дей хүн. На­майг ард тү­мэн­тэй ярил­ца­хыг зѳв­щѳѳ­рѳѳч! Би та­наас гуйж бай­на гэ­жээ.

[40] Түү­нийг зѳв­щѳѳ­рѳ­хѳд Паул ща­тан дээр зог­сон га­раа ѳр­гѳ­хѳд цуг­ла­сан олон чи­мээ­гүй бо­лов. Тэ­гээд тэ­дэнд Паул ев­рей хэ­лээр ин­гэж хэл­лээ.

Үйлс — Chapters