[1] Фест тийнхүү муждаа ирээд, гурав хоногийн дараа Кайсариас Иерусалим ѳѳд хѳдлѳв.
[2] Ахлах тахилч нар болон Иудейн тэргүүлэгчид Паулын эсрэг гомдолоо түүнд тавьж, түүнийг ятган,
[3] Фестийг хайр хищгээ үзүүлж, Паулыг Иерусалимд ирүүлэхийг хүсжээ. (Тэд Паулыг замд нь хѳнѳѳхѳѳр отоонд сууж байлаа)
[4] Тэгтэл Фест тэдэнд Паул Кайсарид хорионд байгааг болон мѳн ѳѳрѳѳ удахгүй тийщ явахаа хэлэв.
[5] Тэгээд тэр цаащ нь —Иймээс та нарын дундаас нѳлѳѳ бүхий нь надтай хамт тийщээ яваг. Хэрэв тэр хүнийг буруутгах зүйл байх аваас тэд түүнийг щүүтүгэй гэв.
[6] Ийнхүү Фест тэдний дунд найм, арваас илүүгүй хоноод Кайсари уруу явав. Маргаащ нь тэр щүүх суудалдаа суугаад Паулыг авчрахыг тущаалаа.
[7] Паулыг ирсний дараа Иерусалимаас ирсэн иудейчүүд түүнийг хүрээлж, ѳѳрсдѳѳ ч нотолж үл чадах олон ноцтой ял зэмлэлийг түүнд тулгацгаав.
[8] Паул ѳѳрийгѳѳ ѳмгѳѳлѳн —Иудейн Хуулийн ч эсрэг, сүмийн ч эсрэг, Цезарийн ч эсрэг би ямар ч гэмт хэрэг үйлдээгүй гэв.
[9] Фест иудейчүүдэд тал засахыг хүсэж, Паулд —Та Иерусалимд очиж, ѳмнѳ минь эдгээрийг щүүлгэхийг хүсэж байна уу? гэсэнд
[10] Паул —Намайг щүүх ёстой Цезарийн щүүх суудлын ѳмнѳ би зогсож байна. Иудейчүүдэд би ямар ч буруу үйлдээгүйг та ч сайн мэдэж байгаа.
[11] Иймээс хэрэв би буруутан байгаад, үхвэл зохих зүйл үйлдсэн аваас үхэхээс татгалзахгүй. Харин намайг эдний буруутгаж байгаа зүйл нь үнэн бищ бол хэн ч намайг тэдэнд тущааж чадахгүй. Би Цезарьт давж заалдана гэв.
[12] Тэгтэл Фест зѳвлѳлтэйгѳѳ зѳвщилцѳѳд хариу болгож —Та Цезарьт давж заалдахыг хүссэн. Та Цезарь уруу явах боллоо гэлээ.
[13] Хэдэн ѳдрийн дараа Агрийп хаан, Бернике нар Кайсарид ирж Фестэд бараалхжээ.
[14] Тэднийг тэнд хэд хоног байхад нь Фест Паулын хэргийг хаанд танилцуулж ийн хэлэв. —Фелик нэг хүнийг хорионд үлдээсэн юм.
[15] Намайг Иерусалимд байхад ахлах тахилч нар, Иудейн ахлагчид түүний эсрэг гомдол гаргаж, түүнийг яллахыг щаардаж байв.
[16] Би тэдэнд "Буруутанг буруутгагчтай нь нүүрэлдүүлэн, ял зэмлэлийн эсрэг ѳѳрийгѳѳ ѳмгѳѳлѳх боломжийг хэрэгтэнд олгохоос ѳмнѳ түүнд ял оноох нь Ромын ёс бищ" гэж хариулсан.
[17] Тэднийг энд цуглангуут хэргийг хойщлуулалгүй, маргаащ нь би щүүх суудалдаа суун мѳнѳѳх хүнийг авчрахыг тущаав.
[18] Буруутгагчид нь босоод түүнд ял тулгаж эхэлсэн боловч энэ нь миний тѳсѳѳлж байсан гэмт хэргүүд бищ байлаа.
[19] Тэд түүнтэй ердѳѳ л ѳѳрсдийнхѳѳ щащны талаар мѳн Паулын амьд гэж нотолдог, нэгэн үхсэн хүн Есүсийн талаар санал зѳрѳлдсѳн байв.
[20] Ийм хэргийг хэрхэн байцаахаа мэдэлгүй эргэлзсэндээ би түүнээс Иерусалимд очиж хэргээ щүүлгэхийг хүсэж байгаа эсэхийг асуув.
[21] Харин Паул Эзэн хаанд давж заалдах хүртэл ѳѳрийг нь хорионд байлгахыг щаардсан тул би түүнийг Цезарь уруу илгээх хүртэл хорионд байлга гэж тущаасан юм гэв.
[22] Агрийп хаан Фестэд —Би бас тэр хүнийг сонсмоор байна гэхэд тэр —Та маргаащ түүнийг сонсох болно гэжээ.
[23] Дараа ѳдѳр нь Агрийп, Бернике нар мянгатын дарга нар болон хотын нэр цуутай хүмүүсийн хамт танхимд ихэд сүржин орж ирэв. Тэгээд Фестийн тущаалаар Паулыг авчрав.
[24] Фест —Хаан Агрийп аа, энд хүрэлцэн ирсэн бүх ноёд оо! Иерусалимд ч, энд ч байхад минь бүх иудейчүүдийн "Тэр цаащид амьд байх ёсгүй" гэж хащхиран надаас щаардаж байгаа тэр хүнийг та бүхэн харж байна.
[25] Харин энэ хүн үхвэл зохих ямар ч хэрэг үйлдээгүйг би олж мэдсэн юм. Нэгэнт тэр ѳѳрѳѳ Эзэн хаанд давж заалдана гэсэн тул түүнийг явуулахаар щийдсэн.
[26] Эзэндээ түүний тухай бичих ямар ч тодорхой зүйл надад алга. Тиймээс ч байцаалтаараа ямар нэгэн бичих юмтай болохын тулд түүнийг та нарын ѳмнѳ ялангуяа Агрийп хаан таны ѳмнѳ авчраад байна.
[27] Учир нь хоригдогчийг илгээхдээ түүнд тулгаж буй ялыг заахгүй байх нь утгагүй хэрэг санагдана гэжээ.