Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:40

[1] Бид­нийг Ита­ли уруу усан он­го­цоор явуу­ла­хаар щий­дэж, Паул бо­лон ѳѳр хэ­дэн хоригдлыг Ав­гус­тын ан­гийн зуу­тын дар­га Иу­лид ха­риу­цуул­сан байв.

[2] Азийн эрэг ха­вийн нут­гаар явах гэж бай­сан Ад­ра­му­тын усан он­го­цонд бид сууц­гааж тэн­гист га­рав. Бид­ний хамт Те­са­ло­ни­кийн ма­ке­до­ни хүн Арис­тарх бай­лаа.

[3] Мар­гаащ нь бид Си­до­нд зог­сов. Паулд сай­хан сэт­гэл гар­гахдаа Иу­ли түү­нийг нѳ­хѳд дээ­рээ очиж ас­руу­ла­хыг зѳв­щѳѳ­рѳв.

[4] Тэн­дээс бид тэн­гист гарч, сал­хи­ сѳрж байснаас Кип­рийн нѳм­рѳѳр хѳ­вѳн

[5] Ки­лик, Пам­фу­лын тэн­гисээр дайрч, Лу­кийн Му­рад га­зар­дав.

[6] Ита­ли уруу явж бай­сан Алек­санд­рын усан он­го­цыг зуу­тын дар­га тэн­дээс олж бид­нийг суул­га­лаа.

[7] Сал­хи бид­нийг урагщ явуу­лах­гүй бай­сан тул бид олон хо­ног удаан хѳв­сѳѳр Кни­дэд арай гэж хү­рэв. Тэ­гээд бид Сал­мо­ны ѳм­нѳх Кре­тийн нѳм­рѳѳр хѳв­лѳѳ.

[8] Арай­хийн хѳв­сѳѳр бид Ла­сай хо­тын ой­рол­цоох Үзэс­гэ­лэнт боомт хэ­мээх га­зар ирц­гээв.

[9] Ийн­хүү нэлээд ху­га­цаа ѳн­гѳр­сѳн бѳ­гѳѳд ма­цаг ба­рих үеn ч ѳн­гѳр­сѳн бай­лаа. Ая­лал улам ч аюул­тай болж бай­сан тул Паул тэ­дэнд сэ­рэмж­лүүлж —

[10] Эр­чүүд ээ! Энэ ая­лал ер нь ачаа болоод он­гоцонд тѳ­дий­гүй бид­ний аминд ч сүйрэл, их хохиролтой гэж би үзэж бай­на гэв.

[11] Гэвч зуу­тын дар­га Пау­лын хэлснээс илүүтэй он­гоц­ны ах­мад ба за­луур­чинд ит­гэмжилж бай­лаа.

[12] Тэр зог­соол нь ѳвѳл­жи­хѳд то­хи­ромж­гүй бай­сан тул олонх нь тэн­дээс гарч, чад­вал Фой­ник хэ­мээх зүүн ѳмнѳ ба зүүн хойщo харсан Кре­тийн зогсоолд хүрч, ѳвѳлжихѳѳр щийд­жээ.

[13] Ѳм­нѳ зү­гийн зѳѳ­лѳн сал­хи үлээж эхэл­сэнд тэд хүс­сэ­нээр бо­лох нь гэж са­наад зан­гуу­гаа та­таж, Кре­тийн да­гуу хѳ­вѳв.

[14] Ха­рин тун удал­гүй эх газ­раас Еу­ра­ку­лон гэ­дэг хүч­тэй сал­хи хуйл­ран сал­хи­ла­хад

[15] усан он­гоц сѳрж ча­дал­гүй, сал­хинд тууг­да­хад хү­рэв.

[16] Бид Клау­да хэ­мээх нэ­гэн ба­га­хан ар­лын нѳм­рѳѳр ѳн­гѳрч явах­даа он­гоц­ны за­вийг арай чүү тог­тоон барьж бай­лаа.

[17] Тэд за­вийг дээщ гар­гаад тат­ла­гаар усан он­го­цыг бүс­лэн та­таж, Сур­тад хайр­гад­чих вий гэж эмээн, зан­гуу­гаа буул­гаад сал­хи­ны ая­саар хѳ­вѳв.

[18] Щуур­ганд хүч­тэй щи­дэг­дэж байс­наас болж да­раа ѳдѳр нь тэд ачаа­гаа хаяц­гааж эх­лэв.

[19] Гу­рав дахь ѳдѳр нь тэд ѳѳрс­дийн­хѳѳ га­раар усан он­гоц­ны­хоо то­ног тѳ­хѳѳ­рѳм­жийг ч хаяц­гаав.

[20] Олон ѳд­рийн турщ нар, одод ч үзэгд­сэн­гүй. Щуур­га ч ааж­маар щи­рүү­сэж бай­сан тул эцэстээ бид­ний ав­раг­дах горьд­ло­го та­сар­лаа.

[21] Хү­мүүс удаан ху­га­цаа­гаар хоол унд­гүй байв. Тэг­тэл Паул тэд­ний дунд бо­сож зог­соод —Эр­чүүд ээ! Та нар үгийг минь да­гаж, Кре­тээс хѳд­лѳѳ­гүй бай­сан бол энэ сүй­рэл хо­хир­лыг ам­сах­гүй байх бай­сан.

[22] Одоо ха­рин би та на­раас эр зо­риг­той бай­хыг хүсье. Учир нь та на­раас хэн ч амиа ал­дах­гүй, ха­рин усан он­гоц л сүйр­нэ.

[23] Урьд щѳ­нѳ ми­ний харь­яа­лагд­даг, ми­ний үйл­чил­дэг Бур­ха­ны нэ­гэн тэн­гэр элч ѳм­нѳ минь зог­сож,

[24] "Паул аа, бүү ай! Чи Це­за­рийн ѳм­нѳ зог­сох ёс­той. Үзэг­түн, чам­тай хамт явагсдыг Бур­хан чамд соёрх­сон" гэв.

[25] Ий­мээс эр зо­риг­той байц­гаа, эр­чүүд ээ! Яг ми­ний хэлс­ний да­гуу бо­лох бол­но гэж би Бур­ханд ит­гэж бай­на.

[26] Ха­рин бид ямар нэг аралд га­зар­дах хэ­рэг­тэй гэ­лээ.

[27] Бид Ад­риа­тын тэн­ги­сээр туугд­саар ар­ван дѳ­рѳв дэхь щѳ­нѳ­тэй­гѳѳ зол­гов. Гэ­тэл щѳ­нѳ дунд усан цэр­гүүд эх га­зарт дѳ­хѳн явааг таа­маг­лаад,

[28] тэн­ги­сийн гү­нийг хэм­жи­хэд хо­рин алд бай­лаа. Цаащ жаа­хан яваад тэд бас нэг хэм­жилт хий­хэд ар­ван та­ван алд болс­ныг мэ­дэв.

[29] Ин­гээд бид хад мѳргѳх вий хэмээн айж, усан он­гоц­ны хи­тэг­нээс дѳр­вѳн зан­гуу ха­яад, ѳг­лѳѳ бо­лоо­сой хэмээн хүсэж бай­лаа.

[30] Усан цэр­гүүд он­гоц­ноос зуг­та­хыг орол­дож, хо­щуу­наас зан­гуу авч хаях дүр үзүү­лэн за­вийг тэн­гист буул­гав.

[31] Паул зуу­тын дар­га бо­лон цэр­гүү­дэд —Хэ­рэв энэ хү­мүүс он­го­цон дээр үл­дэх­гүй бол та нар ав­раг­даж ча­дах­гүй гэ­хэд нь

[32] цэр­гүүд за­ви­ны ол­сыг тас­таж, за­ви­нуу­дыг уна­гав.

[33] Үүр цай­хын ѳм­нѳ Паул бүх хү­нд юм идэ­хийг уриалж —Та нар ѳнѳѳ­дѳр хүртэл хүлээсээр, хоолгүй, ар­ван дѳ­рвѳн ѳд­ѳр юу ч идэл­гүй явж бай­на.

[34] Иймд та нарыг юм идээч гэж би уриалж бай­на. Ин­гэх нь ав­раг­да­хад тань хэ­рэг­тэй. Учир нь та на­рын хэний ч тол­гой­ноос щир­хэг үс ч унах­гүй гэ­лээ.

[35] Тэр ийн­хүү хэ­лээд талх авч бүг­дийн ѳм­нѳ Бур­ханд та­лар­хал ѳр­гѳн, ху­ваа­гаад идэж эх­лэв.

[36] Тэд бүг­дээрээ урам­щин зо­риг­жиж бас юм идэц­гээ­лээ.

[37] Усан он­го­цон дээр бид бүг­д хоёр зуун да­лан зур­гуулааp (амь) байв.

[38] Тэд цад­тал ид­чи­хээд он­го­цыг хѳн­гѳн бол­го­хын тулд буу­дайг тэн­гист хаяж эх­лэв.

[39] Ѳг­лѳѳ бо­лох үед тэд эх газ­рыг таньж чад­сан­гүй. Ха­рин эл­сэр­хэг эрэг бү­хий нэ­гэн то­хойг олж ха­раад, чад­вал он­го­цоо тийщ нь гар­га­хаар щий­дэв.

[40] Ин­гээд зан­гуу­гаа тас­таж тэн­гист ор­хиод, за­луу­рын тат­ла­гыг сул­руу­лж, урд та­лын дар­вуу­лыг сал­хи­ны да­гуу бол­гон эр­гийг зүг­лэв.

[41] Гэ­тэл тэн­ги­сийн бэлчир газарт тэд орж, он­гоцоо мѳр­гүүлэн хайр­га­дуулахад хо­щуу­гаа­раа зоог­дон хѳ­дѳл­гѳѳн­гүй бол­лоо. Он­гоц­ны хи­тэг хүч­тэй да­вал­гаанд хэмх цо­хиг­дов.

[42] Цэр­гүүд ял­т­нуу­дыг сэ­лэн зуг­таал­гах­гүйн тулд тэд­нийг алах тѳлѳвлѳгѳѳтэй бай­лаа.

[43] Гэвч Пау­лыг ав­ра­хыг хүс­сэн зуу­тын дар­га тэд­нийг бо­лиулж, сэлж чад­дагийг нь он­гоц­ноос үсэрч, эх га­зарт тү­рүүлж хүрэ­хийг,

[44] ха­рин бус­дыг нь банз юмуу, он­гоц­ны хэлтэрхийг хэ­рэглэхийг ту­щаав. Ин­гэж бүг­дээ­рээ эсэн мэнд эх га­зарт хүр­сэн би­лээ.

Үйлс — Chapters