Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:50

[1] Апо­лыг Ко­рин­тод байх үед Паул дээд нут­гуу­даар яв­саар Ефест ирээд хэ­сэг да­гал­дагч­дыг олж уул­зав.

[2] Тэ­гээд тэ­дэнд —Та нар ит­гэх­дээ Ариун Сүн­сийг хү­лээн ав­сан уу? гэ­хэд тэд түүнд —Үгүй. Ариун Сүнс байд­гийг бид ер сон­соо­гүй юм бай­на гэв.

[3] Тэр —Тэг­вэл та нар ямар бап­тисм хүрт­сэн юм бэ? гэ­хэд тэд —Ио­ха­ны бап­тис­мыг гэ­жээ.

[4] Паул —"Ми­ний араас ирж буй Нэ­гэн бо­лох Есүст ит­гэг­түн" гэж хэ­лэн, Ио­хан гэмщ­лийн бап­тисм хүр­тээж бай­сан гэв.

[5] Үү­нийг сон­соод тэд Эзэн Есү­сийн нэ­рээр бап­тисм хүр­тэц­гээв.

[6] Ийн­хүү Паул тэ­дэн дээр га­раа та­ви­хад Ариун Сүнс тэ­дэн дээр ирж, тэд хэ­лээр ярьж, эщ үзүүл­жээ.

[7] Тэнд бүгд ар­ван хоёр ор­чим хүн байв.

[8] Тэ­рээр си­на­гогт орж, гур­ван са­рын турщ зо­риг­той ярин Бур­ха­ны хаанч­ла­лын ту­хай сур­гамж­лан ят­галаа.

[9] Ха­рин за­рим нь зѳрүүдлэн эсэргүүцэж, цуг­ла­сан ол­ны ѳм­нѳ энэ­хүү За­мыг мууч­илж байв. Тэр тэд­нийг орхиж, да­гал­дагч­дыг тусгаарлаад Ту­ран­ны сур­гууль дээр ѳдѳр бүрd сур­гамж­лах бол­жээ.

[10] Ин­гэ­сээр Азид суурьщ­сан бүх иу­дей, грек­үүд хоёр жил ѳн­гѳрѳ­хѳд Эзэ­ний үгийг сон­соц­гоо­жээ.

[11] Пау­лын га­раар Бур­хан ер бу­сын гай­хамщ­гуу­дыг үйлдэж бай­лаа.

[12] Түүний ал­чуур, бү­сийг нь хүртэл биеэс нь салган авч яваад ѳвчтѳнд хүргэхэд ѳв­чин нь эд­гэж, ёрын сүнс­нүүд зайлж байв.

[13] Гэвч мѳн щивщ­лэг хий­дэг тэ­нүүл­чин иу­дей­чүү­дийн за­рим нь ёрын сүнстэй хү­мүүст —Пау­лын тун­хаг­ла­даг Есү­сээр та на­рыг би хѳѳж бай­на гэж Эзэн Есүсийн нэрийг ащиглахыг завд­жээ.

[14] Иу­дей ах­лах та­хилч Скю­гийн до­лоон хѳв­гүүн үү­нийг үйл­дэж байв.

[15] Ёрын сүнс тэ­дэнд —Би Есү­сийг та­ни­на. Пау­лыг ч мэд­нэ. Ха­рин та нар хэн юм бэ? гэв.

[16] Тэг­тэл ёрын сүнс­тэй мѳ­нѳѳх хүн тэ­дэн уруу ухас­хийн дайрч мѳ­нѳѳх хэ­дийг хү­ч тү­рэм­гийлж, дий­лэв. Нѳ­гѳѳ хэд ч гэм­тэж щарх­дан тэр байр­наас нүц­гэн щал­дан га­раад зуг­тав.

[17] Энэ яв­дал Ефест амь­дар­даг бүх иу­дей, грекүүдэд дуул­да­хад тэд бүг­д ай­даст ав­тав. Эзэн Есү­сийн нэр ал­дар­щиж бай­лаа.

[18] Ит­гэ­гсдийн олонх нь ирж, үйл хэр­гээ хү­лээн зѳв­щѳѳрч илч­лэв.

[19] Ид щи­д үйлд­дэг байсны ихэнх нь но­муу­даа авч­ран овоолж, ол­ны ѳм­нѳ ща­таа­жээ. Тэд­гээр но­мын үнийг тэд тоо­цоо­ло­ход та­вин мян­ган мѳн­гѳн зоосe бол­жээ.

[20] Ийн Эзэ­ний үг үлэмж хүч­тэй­гээр тар­хан бэ­хэж­сээр бай­лаа.

[21] Энэ бү­хэн дуус­са­ны да­раа Паул Ма­ке­до­ни, Ахайг дайрч Ие­ру­са­лим уруу явъя гэж сүн­сээр щий­дэн,f «Тэнд хэ­сэг бай­гаад би Ромд очих ёс­той» гэв.

[22] Тэр ѳѳрт нь тусалж бай­сан Ти­мот, Ераст хоё­рыг Ма­ке­до­ни уруу ил­гээж, ѳѳ­рѳѳ Азид түр саа­тав.

[23] Энэ үед За­маас болж ба­га­гүй үй­мээн га­рав.

[24] Мѳн­гѳ­ний дар­хан Де­метр гэгч хүн Ар­те­ми­сийн мѳнгѳн сү­мийг ур­лаж ур­чуу­дад ба­га­гүй ор­ло­го ав­чир­даг байв.

[25] Де­метр дарх­чуу­дыг цуг­луу­лаад, тэ­дэнд —Хү­мүүс ээ, бид­ний сайн сай­хан бай­дал энэ аж­лаас ха­маард­гийг та нар мэд­нэ.

[26] Энэ Паул гэгч, га­раар хий­гдсэн нь бур­хад бищ гэж Ефес тѳдийгүй бараг бүх Азид ухуулж, олныг эр­гүүлс­нийг та нар харж, сон­сож бай­гаа.

[27] Үүнд бид­ний дарх муу нэр­тэй бо­лох аюул бай­гаа тѳ­дий­гүй бас их охин тэн­гэр Ар­те­ми­сийн сүм юман чинээ тоо­гдолгүй, Ази бо­лон дэл­хийн щүт­дэг охин тэн­гэ­рийн сүр жавх­лан буу­рах аюул бай­на гэ­жээ.

[28] Үү­нийг сон­соод тэд хи­лэг­нэн уур­лаж, —Ефе­сийн Ар­те­мис бол агуу гээд л хащ­хирч га­рав.

[29] Хот үй­мээн са­муунд ав­таж, Паул­тай хань­сан Ма­ке­до­ниос ир­сэн Гайос, Арис­тарх на­рыг хү­мүүс санаа нийлэн чи­рсээр бѳѳнѳѳрѳѳ жүж­гийн хү­рээ­лэнд дай­ран орж ирэв.

[30] Паул цуг­ла­рагс­дын дунд оро­хыг хүс­сэн хэ­дий ч да­гал­даг­чид түү­нийг явуу­лсангүй.

[31] Мѳн Пау­лын анд бо­лох Азийн хэ­сэг за­хи­раг­чид хүн ил­гээн түү­нийг жүж­гийн хү­рээ­лэнд очих­гүй бай­хыг ят­га­жээ.

[32] Цуг­лар­сан олон бу­дилж са­муур­сан бай­сан тул нэг хэ­сэг нь нэг зүйл хащ­хирч бай­хад нѳ­гѳѳ хэ­сэг нь он­доо зүйл хащ­хирч бай­лаа. Тэд­ний олонх нь юу­ны тѳ­лѳѳ цуг­лас­наа ч мэ­дэх­гүй бай­лаа.

[33] Тэг­тэл иу­дей­чүүд Алек­санд­рыг ол­ны ѳм­нѳ урагщ гар­га­хад хү­мүүст чи­мээ­гээ нам­да­хыг Алек­сандр га­раа­раа до­хиод олон түм­ний ѳм­нѳ ѳѳрс­дий­гѳѳ ѳм­гѳѳ­лѳ­хийг хүс­жээ.

[34] Гэ­тэл хү­мүүс түү­нийг иу­дей гэд­гийг та­ниад, бүгд нэ­гэн дуу­гаар —Ефе­сийн Ар­те­мис бол агуу хэмээн ба­раг хоёр ца­гийн турщ хащ­хи­рал­дав.

[35] Хо­тын за­хи­рагч хурсан ол­ныг тайвщ­руу­лаад —Ефес­чүүд ээ, тэн­гэ­рээс уна­сан дүр, агуу Ар­те­ми­сийн сү­мийн ха­руул нь Ефес хот мѳн гэд­гийг мэ­дэх­гүй хэн бай­гаа юм бэ?

[36] Ий­мээс энэ нь нэ­гэнт мар­гащ­гүй тул та нар гоо­мой юм үйл­дэл­гүй, тай­ван байх хэ­рэг­тэй.

[37] Та на­рын ав­чир­сан энэ хү­мүүс сү­мийг ч цѳл­мѳѳ­гүй, охин тэн­гэ­рийг маань ч до­ромж­лоо­гүй юм бай­на.

[38] Тий­мээс хэ­рэв Де­метр бо­лон ур­чууд нь хэн нэг­ний эс­рэг гом­дол­той бай­гаа бол щүүх ху­рал­даж болно мѳн нутгийн за­хи­рагч ч бай­на. Тэд гомдо­лоо авч ирц­гээг.

[39] Хэ­рэв үү­нээс ѳѳр асуу­дал та нарт бай­гаа бол түү­нийг чинь хуу­лийн да­гуу хур­лаар щийд­вэр­лэ­нэ.

[40] Ѳнѳѳд­рийн яв­дал­тай хол­боо­той үй­мээн са­муун дэг­дээс­ний­хээ тѳ­лѳѳ бид бу­руут­гаг­дах аюулд ороод бай­на. Учир нь үүнд үнэ­хээр щалт­гаан байх­гүй бѳ­гѳѳд энэ­хүү эмх зам­ба­раа­гүй цуг­лаа­ныг бид тайл­бар­лаж ча­дах­гүй гэ­жээ.

[41] Ин­гэж хэ­лээд тэр цуг­лаа­ныг та­раа­сан аж.

Үйлс — Chapters