Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:41

[1] Тео­фил оо, би эх­ний­хээ номд, Есүсийн юу үйл­дэж, сургаж эх­элснээс ава­хуу­лан,

[2] сон­го­сон элч нар­таа Ариун Сүн­сээр дам­жуу­лж за­хи­рамж ѳгѳѳд дээщ ѳр­гѳг­дѳн од­сон ѳдѳр хүр­тэл­х бүг­дийг бич­сэн би­лээ.

[3] Зов­лон эдэлс­ний­хээ да­раа Тэр амьд гэд­гээ дѳч хо­но­гийн турщ элч нар­таа мар­гащ­гүй олон но­тол­гоо­гоор ха­руулж, Бур­ха­ны хаанч­ла­лын ту­хай айл­даж байв.

[4] Тэ­гээд элч нарыг цуглуулан,b Ие­ру­са­ли­мыг үл ор­хиж, Эцэ­гийн ам­лас­ныг хүлээхийг тущаан, "Та нар На­даас сонс­со­ны да­гуу,

[5] Ио­хан усаар бап­тисм хүр­тээ­дэг бай­сан бол ха­рин та нар ой­рын ѳд­рүү­дэд Ариун Сүн­сээр бап­тисм хүр­тэх бол­но" гэжээ.

[6] Тэ­гээд цуг­лаг­сад Түү­нээс —Эзэн, энэ цагт Та Из­раильд хаанч­ла­лыг сэр­гээх үү? гэж асуу­санд

[7] Тэр тэ­дэнд —Эцэг Ѳѳ­рийн эрх мэд­лээ­р тог­тоо­сон тэр цаг, үеийг мэ­дэх нь та на­рын хэ­рэг бищ.

[8] Ха­рин Ариун Сүнс та нар дээр ирэ­хэд та нар хү­чийг олж, тэ­гээд Ие­ру­са­лим, бүх Иу­дей, Са­ма­ри тэр бай­ту­гай дэл­хийн хяз­гаар хүр­тэл Миний гэрч болно гэв.

[9] Тэр ийн­хүү айлд­аад тэд­нийг харсаар байтал дээщ ѳр­гѳг­дѳж, үүл Түүнийг тэдний хараанаас авч одов.

[10] Түү­ний одо­хыг харж тэн­гэр ѳѳд гѳл­рѳн байтал, гэнэт тэд­ний ха­жууд ца­гаан ѳмс­гѳл­тэй хоёр хүн зог­соод,

[11] хэл­сэн нь —Га­ли­лын эр­чүүд ээ, та нар юунд тэн­гэр щир­тэн зог­со­но вэ? Та на­раас ѳр­гѳг­дѳн тэн­гэрт аваа­чигд­сан энэ Есүс тэн­гэр ѳѳд явс­ныг нь та нар хар­сан лу­гаа адил мѳн тийн бу­цаж ир­нэ гэв.

[12] Тэ­гээд тэд Ие­ру­са­ли­маас Ам­рал­тын ѳд­рийн аял­лын зай­тай байх Чи­дун гэдэг уу­лаас Ие­ру­са­лим уруу бу­цав.

[13] Тэд орж ирээд, буу­дал­лаж бай­сан ѳрѳѳн­дѳѳ оро­хоор дээ­щээ гарц­гаав. Тэд бол Петр, Ио­хан, Иа­ков, Анд­рей, Фи­лип, То­мас, Бар­то­ло­май, Ма­тай, Ал­файн Иа­ков, Зеа­ло­тын Си­мон мѳн Иа­ко­вын Иу­да нар билээ.

[14] Хэ­сэг эмэг­тэй­чүүд, Есү­сийн эх Ма­риа бо­лон Түү­ний дүү на­ртай тэд нэг са­наа­гаар байн­га ѳѳрс­дий­гѳѳ зал­би­ралд зо­риулж бай­лаа.

[15] Энэ ѳд­рүү­дэд Петр ах дүүсийн дунд бо­сож, (хурсан олны тоо зуун хо­риод байв)

[16] —Ах дүү нар аа, Есү­сийг ба­рив­члагсдыг га­зарч­лан ир­сэн Иу­да­сын ту­хайд Ариун Сүнс Да­ви­дын амаар урь­даас хэл­сэн тэр­хүү Бичээс бие­лэг­дэх ёс­той байв.

[17] Учир нь тэр би­дэн­тэй хамт байж, бид­ний ал­быг ху­ваал­цаж бай­лаа.

[18] (Тэрээр хо­рон үй­лийн­хээ тѳлѳѳсѳнд ав­сан га­зраа, тү­рүүл­гээ харж унан хэв­лий­гээ ярж, гэ­дэс дотор нь цу­в­жээ.

[19] Үү­нийг нь Ие­ру­са­лимд ор­щин суугч бү­хэн мэд­сэн агаад уг тал­байг ѳѳрс­дийн­хѳѳ хэ­лээр Ха­кел­да­мах бу­юу Цуст Тал­бай гэж нэр­лэ­жээ).

[20] Энэ нь Дуу­лал номд "Түү­ний орон гэр нь эзгүйрч, Хэн ч түүнд нь бүү орог­ног" гээд, "Харгалзах үүр­гийг нь ѳѳр нэ­гэн аваг" гэж би­чигд­жээ.

[21] Ий­мээс Эзэн Есүс бид­ний дунд амь­дарч байх үеийн тур­щид бид­энтэй цуг да­гал­даж яв­сан эрчүүдээс,

[22] Ио­ха­ны бап­тис­маасc эх­лэн Түү­нийг бид­ний дун­даас ѳр­гѳг­дѳн дээщ гар­сан тэр ѳдѳр хүр­тэл би­дэн­тэй бай­сан нэг нь бид­ний хамт, Түү­ний ами­ллын гэрч бо­лох хэ­рэг­тэй бай­на гэв.

[23] Ин­гээд тэд Бар­саб гэг­дэх (Иуст ч гэгд­дэг) Ио­сеф, Мат­тиа хоёрыг гарган

[24] зал­бирч —Бүгдийн зүр­хийг мэ­дэгч Эзэн Та энэ хоё­рын хэ­нийг сон­гож бай­гаа­гаа ха­руу­лаач.

[25] Ѳѳ­рийн­хѳѳ га­зар уруу очи­хоор үйлч­лэл ба эл­чийн ал­быг ор­хиод од­сон Иу­дагийн үүр­гийг хэн ха­щих вэ? хэ­мээ­гээд,

[26] тэд тэр хоё­рын тѳ­лѳѳ щав­га хая­санд, щав­га нь Мат­тиа дээр бууж, тэр ар­ван нэ­гэн элч на­рын хамт тоо­лог­дох бол­жээ.

Үйлс — Chapters