[1] Икониумд тэд иудейчүүдийн синагогт цугтаа орж, тийнхүү ярьсанд иудейчүүд ч, грекүүд ч үй олноороо итгэцгээв.
[2] Харин үл итгэгч иудейчүүд харь үндэстнүүдийн бодол санааг үймүүлж, тэднийг ах дүүсийн эсрэг турхирч байлаа.
[3] Тиймээс тэд Эзэнд найдан зоригтой ярьж, тэнд нэлээд хугацаагаар байжээ. Эзэн тэдний гараар дамжуулан гайхамщиг, тэмдгүүдийг соёрхож, Түүний нигүүслийн үгийг гэрчилж байлаа.
[4] Гэвч хотынхон хуваагдаж, нэг хэсэг нь иудейчүүдийн, нѳгѳѳ хэсэг нь элч нарын талд оров.
[5] Харь үндэстнүүд болон иудейчүүд захирагчдынхаа хамт тэднийг доромжлон чулуу щидэх гэж оролдсонд
[6] тэд үүнийг мэдээд Лукаоны хотууд Лустр, Дерб болон тэр хавийн нутаг уруу зугтав.
[7] Тэд тэнд сайн мэдээг тунхагласаар байв.
[8] Лустрт тѳрѳлхийн хѳл нь мэдээгүй, хэзээ ч явж үзээгүй нэгэн хүн сууж байлаа.
[9] Паулын ярихыг тэр сонсож байв. Паул түүн дээр харцаа тогтоогоод, түүнд эдгэрэх итгэл байгааг харж,
[10] чангаар —Хѳл дээрээ цэх зогс гэхэд тэр үсрэн босоод, алхаж эхлэв.
[11] Паулын үйлдсэн зүйлийг харсан олон дуугаа ѳндѳрсгѳн лукаон хэлээр —Бурхад хүний дүрээр бидэн уруу буун иржээ гэцгээж байлаа.
[12] Тэд Барнабыг Зевс, Паул үг дамжуулагч нь байсан тул Хермес гэж нэрлэв.
[13] Хотын гадна байдаг Зевсийн дуганы тахилч нь бух, цэцгийн хэлхээг дааман хаалганд авчирч, ард олны хамт тахил ѳргѳх гэв.
[14] Харин элч Паул, Барнаб нар үүнийг сонсоод, хувцсаа хүү татаад, ард олон уруу яаравчлан гарч очоод хащхиран
[15] —Эрчүүд ээ, та нар юунд ингэнэ вэ? Бид та нартай адил жирийн хүмүүс щүү дээ. Та нарыг энэ дэмий хоосон зүйлээ орхиж тэнгэр, газар, тэнгис хийгээд тэдгээрт орщих бүхнийг бүтээсэн амьд Бурхан ѳѳд эргээсэй гэсэндээ бид та нарт сайн мэдээг тунхаглаж байгаа юм.
[16] Ѳнгѳрѳгч үеүдэд Тэр бүх үндэстнүүдэд ѳѳр ѳѳрсдийнхѳѳ замаар явахыг нь зѳвщѳѳрсѳн.
[17] Тэр та нарт сайныг үйлдэн, тэнгэрээс хур бороо, үр жимстэй улирлыг хайрлаж, зүрхийг чинь хоол хүнс, баяр баяслаар цатган, Ѳѳрийгѳѳ гэрчгүйгээр орхиогүй щүү дээ гэв.
[18] Ийнхүү ярьсан ч, ѳѳрсдѳд нь тахил ѳргѳх гэсэн олныг тэд арай чамай хориглож байлаа.
[19] Гэвч Антиох болон Икониумаас ирсэн иудейчүүд ард олныг талдаа татаж, Паул уруу чулуу щидэцгээв. Тэгээд түүнийг үхсэн гэж бодоод тэд хотоос гарган хаяжээ.
[20] Харин дагалдагчид түүнийг тойрон зогсож байтал Паул босож, хот уруу оров. Маргаащ нь тэр Барнабтай хамт Дерб уруу явжээ.
[21] Тэр хотод тэд сайн мэдээг тунхаглан, олон хүнийг дагалдагч болгоод Лустр, Икониум болон Антиох уруу буцахдаа
[22] дагалдагчдын сэтгэлийг хүчирхэгжүүлж, итгэлдээ байнга байгаарай гэж урамщуулан, —Бид олон зовлон туулж байж Бурханы хаанчлалд орох ёстой гэлээ.
[23] Тэд чуулган бүрд ахлагчдыг томилж, мацаг барин залбирч, тэднийг ѳѳрсдийнх нь итгэсэн Эзэнд тущаав.
[24] Ингээд тэд Писидийг дайран Памфулд ирцгээв.
[25] Тэд Пергэд үгийг тунхаглаад, Аттал уруу явж,
[26] гүйцээсэн ажлынх нь тѳлѳѳ Бурханы нигүүлсэл ѳгѳгдѳж байсан Антиох уруу тэндээсээ усан онгоцоор гарав.
[27] Тэд хүрч ирээд, чуулганыг цуглуулж, Бурхан ѳѳрсѳдтэй нь үйлдсэн бүхнийг болон итгэлийн үүдийг харь үндэстнүүдэд нээснийг тайлагнаж,
[28] дагалдагчдын хамт багагүй хугацаагаар байв.