Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:12

[1] Түү­нийг ал­сан явд­лыг Саул сай­щааж бай­лаа.

[2] Сте­фа­ныг сү­сэг­тэй эрчүүд хѳдѳѳлүүлж, түү­ний хой­ноос ихэд га­щуу­дан уйлц­гаав.

[3] Ха­рин Саул ай­лаас айлд орж эр, эм гэл­гүй ба­ривч­лан що­ронд хийж чуул­га­ныг цѳлмѳж бай­лаа.

[4] Тарх­сан хү­мүүс яв­сан зүг бүр­дээ үгийг тун­хаг­ла­саар байв.

[5] Фи­лип Са­ма­рийн хо­тодk ирж, тэдэнд Хрис­тийг тун­хаг­лав.

[6] Хур­сан олон Фи­ли­пийн үйл­дэж бай­сан тэмд­гүү­дийг харж, сон­сож, са­нал нэг­тэй­гээр яриаг нь ан­хаа­рч бай­лаа.

[7] Учир нь бу­зар сүн­стэй олноос тэд­гээр нь чан­га дуу­гаар хащ­хи­ран зайлж бай­лаа. Саа ѳвч­тэй болон эрэмдэг олон эд­гэрч байв.

[8] Тэр хот үлэмж баяр бая­сал­тай байв.

[9] Симон гэгч нэгэн эр ѳѳрийгѳѳ агуу нэгэн хэмээн хо­тод ил­бэ үзүү­лэн, са­ма­рийнх­ныг урьд нь гайхщ­руулж бай­жээ.

[10] Тэд их ба­га­гүй бүг­дээ­рээ түүнд ан­хаа­рал хан­дуулж, —Агуу хэмээгдэх энэ л Бурханы хүч юм байна гэц­гээ­дэг байж.

[11] Тэр удаан ху­га­цаа­ны турщ тэднийг гайхщ­руулж бай­сан тул тэд түүнийг ан­хаардаг бай­жээ.

[12] Ха­рин Бур­ха­ны хаанч­лал бо­лон Есүс Хрис­тийн нэ­рийн ту­хай сайн мэ­дээг тун­хаг­ла­сан Фи­липт ит­гэ­сэн эрэг­тэй нь ч, эмэг­тэй нь ч бап­тисм хүр­тэж бай­лаа.

[13] Си­мон ч бас ит­гэ­сэн бѳ­гѳѳд бап­тисм хүрт­ээд Фи­ли­пийг да­гах болж, гай­хамщ­иг бо­лон тэмд­гүүд үйл­дэг­дэ­хийг ха­раад, гай­хаж хо­цор­дог байв.

[14] Бур­ха­ны үгийг Самари хү­лээн авс­ныг Ие­ру­са­лим дахь элч нар сон­соод Петр, Ио­хан на­рыг тэ­дэн уруу илгээв.

[15] Тэд ирж, тэ­дэнд Ариун Сүн­сийг ава­хуу­ла­хын тѳ­лѳѳ зал­бир­чээ.

[16] Учир нь тэд­ний хэнд ч Ариун Сүнс ха­раа­хан буу­гаа­гүй бай­сан бѳ­гѳѳд тэд Эзэн Есү­сийн нэ­рээр зѳв­хѳн бап­тисм хүрт­сэн бай­жээ.

[17] Тэ­гээд тэр хоёр тэ­дэн дээр га­раа та­ви­хад тэд Ариун Сүн­сийг хү­лээн авч бай­лаа.

[18] Элч на­рын гар та­вил­таар Ариун Сүнс ѳгѳг­дѳж буйг ажиг­ла­сан Си­мон тэр хоёрт мѳн­гѳ авчирч,

[19] —Энэ эрх мэд­лээ бас на­дад ѳгѳѳч. Тэг­вэл би га­раа тавь­сан хүн бү­рийг Ариун Сүнс­тэй бол­го­но щүү дээ гэв.

[20] Гэвч Петр түүнд —Бур­ха­ны бэл­гийг чи мѳн­гѳѳр авч бол­но гэж са­на­сан тул мѳн­гѳ чинь чам­тай хамт мѳхѳг.

[21] Бур­ха­ны ѳм­нѳ зүрх чинь зѳв бищ учир энэ үйл­сэд чи­ний хэ­рэг ч, орол­цоо ч байх­гүй.

[22] Энэ цѳвѳѳ гэм­щиж Эзэнд зал­бир. Зүр­хний чинь хар са­наа уучлагдаж бо­лох юм.

[23] Учир нь хор щар, цѳвийн хү­лээ­сэнд бай­гааг чинь би харж бай­на гэ­жээ.

[24] Си­мон ха­риуд нь —Сая­ны та­ны хэл­сэн бү­хэн на­дад бүү уч­раа­сай гэж ми­ний тѳлѳѳ та нар ѳѳрс­дѳѳ Эзэнд зал­бирч ѳгѳѳч гэв.

[25] Тэд чин сэт­гэ­лээ­сээ Эзэ­ний үгийг гэр­чилж, тун­хаг­лаад Ие­ру­са­лим уруу буц­сан бѳ­гѳѳд мѳн Са­ма­рийн олон тос­гонд сайн мэ­дээг тун­хаг­лав.

[26] Ха­рин Эзэ­ний тэн­гэр элч Фи­липт —Бо­сог­тун. Ие­ру­са­ли­маас Газ уруу урууд­даг за­маар урагщl яв гэ­лээ. (Энэ нь цѳ­лийн зам)m

[27] Тэр ч бо­соод явав. Тэг­тэл харагтун, Етио­пын ха­тан хаан Кан­да­кийн бүх сан хѳм­рѳ­гийг ха­риу­цагч Етио­пын тай­ган ам­бан Ие­ру­са­лимд мѳр­гѳл үйл­дэ­хээр ирээд,

[28] бу­цан явж бай­жээ. Тэр тэр­гэн­дээ суун, эщ үзүү­лэгч Исаиа­г ун­щиж явав.

[29] Фи­липт Сүнс —Тэр тэр­гийг гүй­цэн оч гэв.

[30] Гүйн оч­тол, ѳнѳѳх ам­бан эщ үзүү­лэгч Исаиа­гийн но­мыг ун­щиж байх нь Фи­липт сонс­дов. Тэ­гээд түү­нээс —Та ун­щиж бай­гаа­гаа ойл­гож бай­на уу? гэхэд

[31] тэр —Хэн нэ­гэн зааж ѳгѳх­гүй бол би хэр­хэн чадах би­лээ? гээд Фи­ли­пийг тэр­гэн­дээ суухыг гуйв.

[32] Түү­ний ун­щиж бай­сан Бичээсийн хэ­сэг гэ­вэл, "Тэр няд­лаг­дах хонь мэт хѳт­лѳгд­сѳн бѳ­гѳѳд Хяр­гаг­чийн ѳм­нѳ хур­га дуу­гүй бай­даг щиг Тэр амаа ч нээ­гээ­гүй юм.

[33] Тэр ба­самж­лал, до­ромж­лолд щийт­гэгд­сэн. Хэн Түү­ний уг­саа­тай ха­маа­тай бо­лох вэ? Учир нь Түү­ний амь дэл­хий­гээс зай­луу­лагд­сан юм".

[34] Мѳ­нѳѳх тай­ган хүн Фи­липт —Энэ эщ үзүү­лэгч хэ­ний ту­хай яриад бай­на вэ? Ѳѳ­рийн­хѳѳ ту­хай ярьж бай­на уу, аль эс­вэл ѳѳр хэн нэг­ний ту­хай ярьж бай­на уу? На­дад хэлж ѳгѳѳч гэ­сэнд

[35] Фи­лип ам нээн тэр­хүү Бичээсээс эх­лэн Есү­сийн ту­хай түүнд ярьж ѳгѳв.

[36] Тэд за­маа­р яв­саар ус­тай га­зар хүрч ир­жээ. Тай­ган хүн —Ха­раач, ус бай­на. Бап­тисм хүр­тэ­хэд бо­лох­гүй нь юу би­лээ гэв.

[37] [Фи­лип —Хэ­рэв чи бүх зүр­хээ­рээ ит­гэ­вэл, бол­но гэ­сэнд тэр —Есүс Христ Бур­ха­ны Хүү мѳн гэ­дэгт би ит­гэж бай­на гэж ха­риу­лав.]n

[38] Мѳ­нѳѳх тай­ган хүн тэр­гийг зог­соо­хыг ту­щаав. Тэ­гээд тэд хо­ёу­л ус уруу орж, Фи­лип түүнд бап­тисм хүр­тээ­жээ.

[39] Тэд ус­наас гарч ирэх үед Эзэ­ний Сүнс Фи­ли­пийг авч одов. Тай­ган түү­нийг да­хин олж ха­раа­гүй хэ­дий ч баяр бая­сал­тай­гаар замд гар­чээ.

[40] Ха­рин Фи­лип Азо­тод ирс­нээ мэ­дэв. Тэр Кай­са­рид хүрт­лээ дай­ран гар­сан бүх хо­туу­дад сайн мэ­дээг тунхагласаар яв­лаа.

Үйлс — Chapters