Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:27

[1] Гэ­тэл Ана­ниа гэгч эр, эх­нэр Сап­фир­тай­гаа хамт хѳ­рѳн­гѳѳ зарж,

[2] ѳрт­гѳѳс нь ѳѳр­тѳѳ үл­дээж, үлд­сэ­нийг нь элч на­рын хѳлд тавь­жээ. Энэ ту­хай эх­нэр нь бү­рэн мэ­дэж байв.

[3] Ха­рин Петр —Ана­ниа аа, зүрх чинь яа­гаад Са­танд ав­таж, чи газ­рын­хаа ѳрт­гѳѳс нуун, Ариун Сүн­сэнд ху­дал хэл­эв?

[4] Ху­дал­да­хаас ѳм­нѳ тэр га­зар чи­нийх бай­сан бищ үү? За­рагд­са­наас хой­но ч чи­ний л мэ­дэлд бай­гаа­гүй гэж үү? Яаж ийм үйлийг зүрхэндээ сэдэв ээ? Чи хүнд бищ ха­рин Бур­ханд ху­дал хэл­лээ гэв.

[5] Үү­нийг сонс­мог­цоо Ана­ниа га­зар унаж амьс­га­л ху­раав. Үү­нийг сонс­сон бүх­ний дээр үлэм­жийн ай­дас ху­рав.

[6] За­луус бо­сон түү­нийг ороо­гоод гар­гаж ор­щуу­лав.

[7] Юу болс­ныг мэ­дээ­гүй эх­нэр нь гур­ван цаг ѳн­гѳрс­ний да­раа хүрч ирэв.

[8] Петр түүнд —Та нар газ­раа ийм үнээр зар­сан уу? На­дад хэ­лээч гэ­хэд тэр эмэг­тэй —Тийм ээ, ийм ѳр­тгѳѳр гэв.

[9] Петр түүнд —Та хоёр юунд Эзэ­ний Сүн­сийг со­ри­хоор са­наа ний­лэв? Ха­раг­тун, нѳх­рийг чинь ор­щуул­агсдын хѳл хаал­га­ны дэр­гэд бай­на. Тэд ча­майг ч бас гаргана гэ­хэд

[10] эмэг­тэй тэр да­руй түү­ний хѳлд унаж амьс­га­л ху­раав. За­луус орж ирээд, түү­ний үхсэнийг үзэв. Тэ­гээд түү­нийг авч га­раад нѳх­рийнх нь дэр­гэд хѳдѳѳлүүл­жээ.

[11] Чуул­ган даяар, энэ бүх­нийг сонс­сон бү­хэн дээр үлэм­жийн ай­дас ноёлов.

[12] Элч на­рын га­раар ард ол­ны дунд олон тэм­дэг бо­лон гай­хам­щиг үйлдэгдэж байв. Тэд Со­ло­мо­ны гэгдэх танхимд бүгд са­наа­ нэгтэй бай­лаа.

[13] Гадна үлдэгсдээс хэн ч тэ­дэн­тэй ний­лж зүрхэлдэггүй бай­сан ч ард олон тэд­нийг ѳн­дѳр үнэл­дэг байв.

[14] Эзэнд улам олон хүн ит­гэж, эрэг­тэй, эмэг­тэйчүүд олноороо тогт­мол нэ­мэг­дэж бай­лаа.

[15] Тэр ч бай­ту­гай ард олон Пет­рийг ирэ­хэд ядаж түү­ний сүү­дэр нь тэд­ний хэн нэ­гэн дээр ту­саа­сай гэж гу­дамж уруу ѳвч­тэй хү­мүү­сийг авч­ран, дам­нуур­га бо­лон дэвс­гэр дээр тавь­даг бай­лаа.

[16] Мѳн Ие­ру­са­ли­м орч­мын хо­туу­даас олноороо ѳвч­тѳ­н, бу­зар сүн­сэнд ба­риг­дагс­дыг ав­чирч байв. Тэд бүгд эд­гэж бай­лаа.

[17] Гэ­тэл атаар­халд авт­сан тэр­гүүн та­хилч, түүнтэй хамсагчид тухайлбал са­ду­кайн бү­лэг­лэ­лийнх­эн хамтдаа эсэр­гүү­цэн бо­сож,

[18] тэд­нийг барьж аваад ний­тийн що­ронд хо­рив.

[19] Гэ­тэл щѳ­нѳѳр Эзэ­ний тэн­гэр элч що­рон­гийн хаал­гуу­дыг он­гойл­гоод, тэд­нийг гар­ган хэл­сэн нь —

[20] Яв, сүм до­тор зог­сон ард олонд энэ­хүү амийн бүх үгийг яриг­тун гэв.

[21] Үү­нийг сонс­сон тэд үү­рээр сүмд орж сур­гаал зааж эх­лэв. Тэр­гүүн та­хилч хамт байгсадтайгаа ирж, зѳв­лѳл бо­лон Из­раи­лийн бүх ах­ма­дыг цуг­луулж, нѳгѳѳ­дүү­лийг авч­руу­ла­хаар що­рон уруу хү­мүүс ил­гээ­жээ.

[22] Гэвч оч­сон цэр­гүүд тэд­нийг щоронгоос олоо­гүй тул эр­гэн ирж, энэ ту­хай­гаа мэ­дэг­дэв.

[23] Тэд —Що­рон бат бѳх цоож­той, ха­руу­лууд нь хаал­га­ны дэр­гэд бай­хыг бид ха­рав. Ха­рин бид он­гойл­гоход до­тор нь хэн ч бай­сан­гүй гэв.

[24] Сү­мийн ха­руу­лын дар­га бо­лон ах­лах та­хилч нар үү­нийг сон­соод ихэд алмайран үү­нээс үү­дэн юу болж бо­лох бол гэцгээв.

[25] Ха­рин нэг нь ирж тэ­дэнд —Ха­раач. Та на­рын що­ронд хий­сэн хү­мүүс сүм до­тор зог­соод ард олонд сур­гаал зааж бай­на гэв.

[26] Тэд­нийг хүчлэхгүйгээр авч­ра­хаар ха­руу­лын дар­га ба­раа бо­логс­дын­хоо хамт тийщ яв­жээ. (Чу­луу щи­дэж мэ­дэх ард ол­ноос тэд айж бай­лаа)

[27] Ийн­хүү нѳ­гѳѳ хэ­дийг авчирч, Зѳвлѳлийн ѳм­нѳ зог­соогоод тэр­гүүн та­хилч тэд­нээс ийн асуув. —

[28] Энэ нэ­рээр сур­гаал заах­гүй бай­хыг бид та нарт ха­туу ту­щаа­сан. Гэ­тэл хараач, та нар Ие­ру­са­ли­мыг сур­гаа­лаа­раа булж ор­хиод тэр хү­ний цу­сыг би­дэнд нял­заа­хыг бо­дож бай­на гэв.

[29] Ха­рин Петр бо­лон элч нар тэ­дэнд —Бид хү­нээс илүүтэйгээр Бур­ха­нд дуулгавартай байх ёс­той.

[30] Та на­р Есү­сийг модонд ѳл­гѳж ал­сан ч Түүнийг ѳвѳг дээд­сийн маань Бур­хан ами­луул­сан би­лээ.

[31] Из­раильд гэмщ­ил ба нүглийн уучлал соёр­хо­хын тулд Бур­хан Түү­нийг За­хи­рагч хийгээд Ав­раг­ч болгон ба­руун га­ртаа ѳр­гѳм­жил­сѳн.

[32] Эдгээрийн гэрч нь бид тѳдийгүй, Түүнд дуулгавартай байгсдад Бурханы ѳгсѳн Ариун Сүнс юм гэхэд нь

[33] үү­нийг сон­сон тэд уур­сан хи­лэг­нэж, тэд­нийг ала­хыг завд­жээ.

[34] Ха­рин олонд хүнд­тэй, хуу­лийн багщ Га­ма­лиел гэгч фа­ри­сай хүн Зѳвлѳлийн до­тор бо­соод, тэд­нийг түр гар­га­хыг ту­щаав.

[35] Тэ­гээд Зѳвлѳлийнхѳнд хан­даж —Из­раиль эр­чүүд ээ, энэ хү­мүүст али­вааг үйл­дэх­дээ бол­гоомж­той хан­дац­гаа.

[36] Саяв­тар Тюд гэгч нэ­гэн гарч ирээд, ѳѳ­рий­гѳѳ хэн нэг­нээр ѳр­гѳмж­лѳ­хѳд түүн­тэй дѳр­вѳн зуу ор­чим эрс нэгд­сэн. Ха­рин түү­нийг алаг­да­хад да­гал­даг­сад нь бүгд тарж, ал­га болц­гоо­сон.

[37] Тэр хү­ний да­раа хүн амын тоол­ло­гын үеэр Га­ли­лын Иу­да гэгч гарч ирж, хү­мүү­сийг ѳѳ­рийн­хѳѳ араас да­гуу­лав. Тэр ч бас үх­сэн. Да­гал­даг­сад нь бүгд тар­сан би­лээ.

[38] Одоо би та нарт хэ­лэ­хэд, энэ хү­мүү­сээс хол байц­гаа, тэд­нийг орхи. Учир нь энэ­хүү зо­рил­го, үйлс хү­нээс эх­тэй бол нурж унах бол­но.

[39] Хэ­рэв Бур­ха­наас бай­гаа бол та нар тэд­нийг дийлж ча­дах­гүй тѳ­дий­гүй ха­рин ч та нар Бур­ха­ны эс­рэг тэм­цэг­чид бо­лох бус уу гэ­хэд

[40] тэд зѳв­лѳ­гѳѳг нь ав­чээ. Тэд элч на­рыг дуу­даж авчран, та­щуур­даад Есү­сийн нэ­рээр да­хин ярих­гүй бай­хыг ту­щааж, тэд­нийг сул­лав.

[41] Түү­ний нэ­рийн тѳ­лѳѳ до­ромж­лог­дон зо­вогч зо­хис­т гэж үнэлэгдсэндээ баяр­лал­дан тэд Зѳвлѳлѳѳс гарч яв­лаа.

[42] Тэ­гээд ѳдѳр бүр сүм до­тор бас ай­лаас айлд зааж, Есүс бол Христ гэд­гийг тун­хаг­ла­хаа эс зогсоов.

Үйлс — Chapters