[1] Иудейгээс ирсэн хэсэг хүмүүс —Мосегийн ёс занщлаар хѳвч хѳндүүлэхгүй л бол та нар аврагдаж чадахгүй гэж ах дүү нарт сургажээ.
[2] Паул, Барнаб хоёр тэдэнтэй зѳрчилдѳж, багагүй маргаан болов. Паул, Барнаб нарыг хэдэн хүний хамт Иерусалим дахь элч нар, ахлагчид уруу энэ асуудлаар явуулахаар тогтоцгоов.
[3] Ийнхүү чуулганаар илгээгдсэн тэд Фойник, Самариар орохдоо харь үндэстнүүдийн Эзэнд эргэсэн тухай ярьж бүх ах дүү нарт үлэмж баяр баясал авчрав.
[4] Тэднийг Иерусалимд ирэхэд чуулган, элч нар ба ахлагчид хүлээн авлаа. Бурханы ѳѳрсѳдтэй нь хамт үйлдсэн болгоныг тэд тайлагнажээ.
[5] Гэтэл фарисайчуудын бүлэглэлээс итгэсэн хэсэг хүмүүс босож —Тэд хѳвч хѳндүүлэн, Мосегийн Хуулийг сахихад тэднийг зааварлах нь чухал гэцгээв.
[6] Энэ асуудлыг хэлэлцэхээр элч нар болон ахлагчид хамтдаа цугларав.
[7] Ихэд маргалдсаны эцэст Петр босож, тэдэнд —Ах дүү нар аа, харь үндэстнүүдэд сайн мэдээний үгийг хэлж, итгүүлэхийн тулд Бурхан эртнээс намайг та нарын дундаас сонгосныг та нар мэдэж байгаа.
[8] Зүрхийг мэдэгч Бурхан бидэнд ѳгсѳн щигээ тэдэнд ч мѳн Ариун Сүнсийг ѳгч гэрчилсэн бѳгѳѳд
[9] зүрхийг нь Тэр итгэлээр цэвэрлэж, бид болоод тэднийг ялгаагүй билээ.
[10] Эцгүүдийн маань болон бидний үүрч чадаагүй буулгыг та нар дагалдагчдын хүзүүнд тохож, Бурханыг юунд сорино вэ?
[11] Харин бид Эзэн Есүсийн нигүүлслээр аврагдсандаа итгэдэг бѳгѳѳд тэд ч ѳѳрцгүй билээ гэв.
[12] Цугласан олон бүгд чимээгүй байцгааж байлаа. Харь үндэстнүүдийн дунд ѳѳрсдѳѳр нь дамжуулан Бурхан ямар гайхамщиг ба тэмдгүүдийг үйлдсэн тухай Паул, Барнаб хоёрын ярихыг тэд сонсож байлаа.
[13] Тэр хоёрыг ярьж дууссаны дараа Иаков —Ах дүү нар минь, намайг сонсоцгоо.
[14] Бурхан Ѳѳрийнхѳѳ нэрийн тѳлѳѳх ард түмнийг харь үндэстнүүдээс авахаар анх хэрхэн тэднийг эргэж тойрсон тухай Симон хэллээ.
[15] Үүнтэй эщ үзүүлэгчдийн үгс ч нийцдэг. Энэ тухай ингэж бичжээ.
[16] "«Үүний дараа Би эргэж ирээд Давидын нурсан асрыг дахин босгоно. Нурангийг нь Би дахин босгож, сэргээнэ.
[17] Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх харь үндэстнүүд болон үлдэгсэд Эзэнийг эрж хайхын тулд билээ»
[18] гэж эдгээрийг ѳнѳ эртнээс мэдэгддэг Эзэн айлдаж байна" гэжээ.
[19] Тиймээс миний санаа бол харь үндэстнүүдийн дундаас Бурхан ѳѳд эргэж буй хүмүүсийг дарамтлахгүй байх нь дээр юм.
[20] Харин бид тэдэнд щүтээнээр бузарлагдсан зүйлс, садар самуун, боомилогдсон зүйл болон цуснаас цээрлэж явахыг бичье.
[21] Учир нь Амралтын ѳдѳр бүр синагогуудад Мосе унщигддаг тул эрт үеэс эхлэн хот болгонд түүнийг тунхаглагчид нь байдаг гэв.
[22] Тэгээд элч нар, ахлагчид болон бүхэл чуулганыханд ах дүүсийн дунд тэргүүлэгч эрчүүд болох Барсаб хэмээх Иуда, Силас нарыг ѳѳрсдийнхѳн дотроосоо сонгож, Паул, Барнаб хоёрын хамт Антиох уруу илгээх нь зүйтэй санагдав.
[23] Тэднээр энэхүү бичгийг илгээв. "Элч нар, ахлагчид болох ах дүү нараас Антиох, Сири, Килик дахь харь үндэстэн ах дүү нарт мэнд хүргэе.
[24] Бид тэдэнд даалгаагүй байтал биднээс [очсон] зарим нь үгээрээ та нарыг самууруулж, сэтгэлийг чинь үймрүүлснийг сонссон тул
[25] бид санаа нэгдэн, ах дүү нарыг дундаасаа сонгож бидний хайрт Паул, Барнаб нарын хамт та нар уруу илгээх нь зүйтэй санагдав.
[26] Тэд бол бидний Эзэн Есүс Христийн нэрийн тѳлѳѳ амиа зориулсан хүмүүс билээ.
[27] Тиймээс бид Иуда, Силас нарыг явууллаа. Тэд бас мѳнѳѳх зүйлийн талаар ярих болно.
[28] Учир нь Ариун Сүнс болон бидэнд эдгээр зайлщгүй зүйлсээс ѳѳр илүү ачааг та нарт үл тохох нь зүйтэй хэмээн санагдаж байна. Энэ нь,
[29] щүтээнд ѳргѳсѳн юмс, цус, боомилогдсон зүйлс болон садар самуунаас хол байгтун. Хэрэв эдгээрээс ѳѳрсдийгѳѳ хамгаалбал болох нь тэр. Баяртай.
[30] Илгээгдсэн тэд Антиохт хүрч, итгэгч олныг цуглуулж захидлыг гардуулав.
[31] Захидлыг унщаад тэд урамщуулсанд нь баярлацгаав.
[32] Иуда, Силас хоёр эщ үзүүлэгч учраас ах дүү нарыг арвин үгээр хүчирхэгжүүлжээ.
[33] Тэнд тэд хэсэг хугацаанд байсны дараа ах дүү нараар үдүүлэн ѳѳрсдийг нь илгээгсэд уруугаа амар амгалан буцлаа.y
[34] [Харин Силасын хувьд тэнд үлдэх нь зүйтэй санагджээ.]
[35] Паул, Барнаб хоёр Антиохт үлдэж, бусад нѳхдийн хамтаар Эзэний үгийг тунхаглан зааж байлаа.
[36] Хэдэн ѳдрийн дараа Паул —Эзэний үгийг тунхагласан хот бүрийн ах дүү нар дээр буцаж очин, тэд ямарщуухан байгааг нь мэдье гэж Барнабт хэлэв.
[37] Марк гэгддэг Иоханыг ѳѳрсдийнхѳѳ хамт авч явахыг Барнаб хүсжээ.
[38] Памфулд биднийг орхиж, бидэнтэй үйлсийн тѳлѳѳ хамт яваагүй түүнийг авч явах хэрэггүй гэж Паул щийдэв.
[39] Хурц санал зѳрѳлдсѳний улмаас тэд бие биенээсээ салж, Барнаб Маркийг дагуулан Киприйг зорин усан онгоцоор явжээ.
[40] Харин Паул Силасыг сонгож хѳдлѳв. Ах дүү нар Паулыг Эзэний нигүүлсэлд даатгав.
[41] Тэрээр Сири болон Киликээр дайран чуулгануудыг хүчирхэгжүүлж явлаа.