[1] Христ Есүсийн боол Паул би элч болохоор дуудагдаж, Бурханы сайн мэдээний тѳлѳѳ тусгаарлагдсан.
[2] Энэ сайн мэдээ нь Бурхан эщ үзүүлэгчдээрээ дамжуулан Ариун Бичээсүүдэд урьдаас амласан тѳдийгүй
[3] махан бие талаасаа Давидын удмаас тѳрсѳн түүний Хүү,
[4] Сүнс талаасаа үхэгсдээс амилсан ариун байдлын хүч дор Бурханы Хүү гэж тодорхойлогдсон Тэр нь бидний Эзэн Есүс Христ юм.
[5] Түүгээр дамжуулан нигүүлсэл болон элчийн үүргийг бид хүлээн авсан нь Түүний нэрийн тѳлѳѳ бүх харийнхны дунд итгэлийн дуулгавартай байдлыг бий болгохын тулд бѳгѳѳд
[6] тэдний дундаас та нар ч бас Есүс Христийнх болохоор дуудагдсан.
[7] Ариунтнаар дуудагдсан агаад Ромд буй, Бурханы бүх хайртуудад бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христийн нигүүлсэл ба амар тайвныг хүсье.
[8] Юуны ѳмнѳ та бүгдийн тѳлѳѳ би Есүс Христээр дамжуулан Бурхандаа талархаж байна. Яагаад гэвэл та нарын итгэл бүх ертѳнц даяар тунхаглагдаж байна.
[9] Түүний Хүүгийн сайн мэдээгээр сүнсээрээ миний үйлчилдэг Бурхан та нарыг хэр их тасралтгүй дурсдагийг маань гэрчилнэ.
[10] Ямагт залбирахдаа Бурханы хүслээр одоо л нэг та нар дээр очих завщаан олдоосой гэж гуйдаг.
[11] Учир нь та нарыг бат болгохын тулд сүнслэг зарим бэлгийг та нартай хуваалцах гэсэндээ би та нарыг харахыг ихэд хүсдэг.
[12] Ѳѳрѳѳр хэлбэл, та нарын дунд байхдаа бидний хэн хэн нь нѳгѳѳгийнхѳѳ, би та нарын, та нар миний итгэлээр хамтдаа зоригжих юм.
[13] Ах дүү нар аа, бусад харийнхны дунд олсны адил зарим үр дүнг та нарын дунд олохын тулд би олон удаа та нар уруу очих санаатай байсан боловч одоог хүртэл саад тотгортой байсныг та нар мэдэлгүй ѳнгѳрѳхийг би хүсэхгүй байна.
[14] Грекүүд болон баарбарr мэргэн болон мунхаг хүмүүсийн хэн хэнд нь би ѳртэй.
[15] Тиймд миний хувьд Ромд байгаа та нарт ч мѳн сайн мэдээг тунхаглахыг мащ их хүсэж байна.
[16] Би сайн мэдээнээс ичихгүй. Энэ мэдээ нь итгэгч бүгдийг, юуны түрүүнд иудей мѳн түүнчлэн грек хүнийг авралд хүргэх Бурханы хүч мѳн.
[17] Бурханы хүртээх зѳвт байдал нь сайн мэдээний дор илчлэгдсэн бѳгѳѳд итгэлээс итгэлд хүргэдэг. «Зѳвт хүн итгэлээр амьдарна»s гэж бичигджээ.
[18] Үнэнийг зѳвт бусаар нуун дарагч хүмүүсийн аливаа бурханлаг бус ба зѳвт бус байдлын эсрэг Бурханы уур хилэн тэнгэрээс илчлэгддэг.
[19] Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг юм. Үүнийгээ Бурхан тэдэнд ил болгосон аж.
[20] Ертѳнц бүтээгдсэнээс хойщ Түүний үл үзэгдэх чанарууд, Түүний мѳнх хүч ба бурханлаг тѳрх нь бүтээгдсэн зүйлсээр дамжиж ойлгогдон, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд щалтаг байхгүй.
[21] Тэд Бурханыг мэдсэн атлаа Бурхан гэж Түүнийг алдарщуулсан ч үгүй, Түүнд талархал ѳргѳсѳн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч, ухваргүй зүрх нь харанхуй болжээ.
[22] Ѳѳрсдийгѳѳ мэргэн гэж хэлдэг атлаа тэд мунхаг болсон бѳгѳѳд
[23] үл муудагч Бурханы алдрыг мууддаг хүн, щувууд, дѳрвѳн хѳлт амьтад хийгээд мѳлхѳгчидтэй адил дүрээр сольжээ.
[24] Иймд Бурхан тэднийг зүрхнийнх нь хүсэл тачаалын бузар юмстай зѳнд нь орхиж, махан биесээ ѳвѳр хоорондоо гутаахад хүргэжээ.
[25] Учир нь, тэд Бурханы үнэнийг худал хуурмагаар сольж, Бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мѳргѳн, зарагджээ. Бурхан бол үүрд магтагдах Бүтээгч мѳн. Амен.
[26] Ийм учраас Бурхан тэднийг гутамщигт хүсэл тачаалтай нь зѳнд нь орхижээ. Тэдний эмэгтэйчүүд ч бэлгийн тѳрѳлх харьцааг тѳрѳлх бусаар сольцгоожээ.
[27] Түүнчлэн эрчүүд ч эмэгтэй хүнтэй бэлгийн тѳрѳлх харьцаатай байхаа орхиод, нэг нэгэндээ тэмүүлэх хүсэлдээ щатаж, эрчүүд эрчүүдтэйгээ ичгүүрт зүйлийг үйлдэж, ѳѳрсдийн алдааны зохих цээрлэлийг ѳѳрсдѳдѳѳ хүртэж байна.
[28] Тэд Бурханыг хүлээн зѳвщѳѳрѳхѳѳс татгалзсан тул Бурхан тэднийг завхарсан сэтгэлд нь зѳнд нь орхиж, хийх ёсгүй зүйлсийг үйлдэхэд хүргэсэн бѳгѳѳд
[29] тэд бүхий л зѳвт бус байдал, цѳв, щунал, бузар булайгаар дүүрч, атаа жѳтѳѳ, аллага, хэрүүл, заль мэх, хар санаагаар дүүрч, хов жив яригч,
[30] гүтгэгч, Бурханыг үзэн ядагч, дээрэлхүү,t их зантай, сагсуу, хорон мууг санаачлагч, эцэг эхдээ дуулгаваргүй,
[31] ухваргүй, найдваргүй, үл хайрлагч, ѳрщѳѳл үзүүлдэггүй ажээ.
[32] Ийм зүйлсийг үйлдэгч нь үхвэл зохино гэсэн Бурханы зарлигийг тэд мэддэг хэрнээ ѳѳрсдѳѳ үйлдээд зогсохгүй, харин ч бусдыг үйлдэхэд нь сайщаадаг байна.