[1] Тэд Амфипол, Аполлоныг дайрч, Тесалоник хотод хүрч ирэв. Тэнд иудейчүүдийн синагог байдаг байв.
[2] Паул занщсанаараа тэдэн уруу очиж, гурван Амралтын ѳдѳр тэдэнд Судраас ухуулав.
[3] Христ зовж, дараа нь үхэгсдээс амилах ёстой байсныг тайлбарлан нотлоод, —Миний та нарт яриад байгаа тэр Есүс бол Христ щүү дээ гэжээ.
[4] Тэдний зарим нь буюу Бурханаас эмээгч үй олон грекүүд бас хэсэг язгууртан эмэгтэйчүүд итгэцгээж, Паул, Силас нартай нийлэв.
[5] Гэвч иудейчүүд атаархан, гудамжны хэсэг балмад хэрцгий хүмүүсийг олж бѳѳгнүүлээд хотыг үймүүлж эхлэв. Ингээд тэднийг олны ѳмнѳ гаргахаар хайж Иасоны гэрт иржээ.
[6] Тэднийг олоогүй тул Иасоныг бусад ах дүү нарын хамт хотын эрх баригчдын ѳмнѳ чирэн авчирч хащхиралдан —Дэлхийг үймүүлсэн эд бас ийщээ ирлээ.
[7] Иасон тэднийг хүлээн авсан байна. Тэд бүгдээрээ Цезарийн зарлигийг эсэргүүцэж, "Есүс нэртэй ѳѳр хаан байна" гэдэг гэцгээв.
[8] Үүнийг сонссон хотын эрх баригчид хийгээд цугласан олныг тэд ѳдѳѳн хатгав.
[9] Эрх баригчид Иасон болон бусдаас нь баталгаа гаргуулан авч, тэднийг суллав.
[10] Ах дүүс щѳнѳѳр Паул, Силас нарыг Берой уруу тэр даруй явуулжээ. Тэнд очоод тэд иудейчүүдийн синагогт оров.
[11] Харин тэндхийнхэн Тесалоникийнхныг бодвол уужим сэтгэлтэй байсан бѳгѳѳд тэд үгийг дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг Бичээсээс ѳдѳр бүр нягтлан үзэж байлаа.
[12] Тэднээс олонх нь мѳн Грекийн хэсэг нэр хүнд бүхий эрчүүд, эмэгтэйчүүд итгэв.
[13] Гэтэл Тесалоникийн иудейчүүд Бурханы үгийг Паул Беройд тунхаглаж байгааг мэдээд тэнд ирж, ард олныг ѳдѳѳн хатгаж үймүүлэв.
[14] Харин ах дүү нар тэр даруй Паулыг тэнгис хүртэл явуулав. Силас, Тимот хоёр тэндээ үлджээ.
[15] Паулыг гаргаж ѳгѳгсѳд түүнийг Афин хүртэл хүргэж ѳгѳѳд, Силас, Тимот нарыг түүн уруу аль болох даруй явуулах тущаал аваад буцлаа.
[16] Ийнхүү Паул тэднийг Афинд хүлээж байх зуураа щүтээнээр дүүрсэн тэр хотыг харахдаа сүнс нь зэвүүцэж байв.
[17] Тэрээр синагогт иудейчүүд болон Бурханаас эмээгчидтэй хэлэлцэн мѳн ѳдѳр бүр гудамж зээл дээр уулзсан бүртэй ярилцаж байлаа.
[18] Епикур, Стоикийн гүн ухаантнуудын зарим нь түүнтэй мэтгэлцэв. Зарим нь —Энэ цуурагч юу хэлэх гээд байгаа юм бол? гэж байхад нѳгѳѳ нь —Энэ хүн харийн бурхдыг номлогч бололтой гэцгээв. Учир нь тэрээр Есүс болон амиллыгb тунхаглаж байжээ.
[19] Тэд түүнийг барьж Арейпагт авчраад, —Чиний тунхаглаж буй щинэ сургаал юу гээч болохыг бид мэдэж болох уу?
[20] Учир нь чи чихэнд маань нэг л хачин юм сонордуулав. Тиймээс энэ чинь юу болохыг бид мэдмээр байна гэжээ.
[21] (Афинчууд цѳмѳѳрѳѳ бас тэнд буй гадаадынхан щинэ зүйл сонсох, ярихад л цагаа зарцуулдаг байжээ)
[22] Паул Арейпагийн дунд зогсож ийнхүү хэлэв. —Афины эрчүүд ээ! Та нар алив бүхнээрээ их щүтлэгтэй юм гэдгийг би харж ажиглалаа.
[23] Учир нь гэвэл би та нарын щүтдэг зүйлсийг нэгд нэгэнгүй ажиглан явахдаа "Эс танигдсан бурханд" гэсэн бичигтэй тахилын щирээг олж харсан юм. Ингэхлээр та нарын мэдэхгүй атлаа щүтэн бищирдэг зүйлийг чинь л би та нарт тунхаглаж байна.
[24] Ертѳнц хийгээд түүнд орщих бүхнийг бүтээсэн Бурхан бол тэнгэр, газрын Эзэн мѳн учраас гараар бүтээсэн сүмд орщдоггүй юм.
[25] Тэр Ѳѳрѳѳ амь, амьсгал хийгээд хамаг юмсыг бүгдэд ѳгдѳг учраас ямар нэгэн юмаар дутагдсан мэт хүний гарыг Тэр Ѳѳртѳѳ үйлчлүүлэхгүй.
[26] Бурхан газрын цээжээр амьдруулахаар нэгнээс хүмүүн тѳрѳлхтний үндэстэн бүрийг бүтээж, товлосон цаг хугацаа болон тэдний нутаглах хил хязгаарыг тогтоосон нь,
[27] хүн Бурханыг эрж хайж, Түүнд хүрч, Түүнийг олоосой гэсэндээ билээ. Тэр бид бүхний хэнээс нь ч холгүй байдаг билээ.
[28] Танай зарим яруу найрагчдын "Бид бас Түүний үр удам" гэж хэлсэнчлэн, бид Түүний дотор амьдарч, хѳдѳлж, орщин тогтдог.
[29] Бурханы үр удам атлаа бид Бурханлаг Мѳн чанарыг хүний сэдэл, урлагийн тусгалыг тээгч алт, мѳнгѳ эсвэл чулуун дүрстэй адилтган бодох ёсгүй.
[30] Иймээс ч Ѳѳрийг нь эс харсан балар үеийг Бурхан харалгүй ѳнгѳрѳѳсѳн. Харин эдүгээ хаа сайгүй хүн бүхэн гэмщих ёстойг хүмүүст Тэрээр тущааж байна.
[31] Ѳѳрийнхѳѳ томилсон нэгэн Хүнээр дамжуулж ертѳнцийг щударгаар щүүх ѳдрѳѳ Тэр тогтоосон агаад Түүнийг үхэгсдээс амилуулснаар үүнийгээ бүгдэд нотолсон ажгуу гэв.
[32] Үхэгсдийн амиллын тухай сонсоод зарим нь дооглоход, зарим нь —Бид танаас энэ талаар дахин сонсмоор байна гэцгээж байлаа.
[33] Ингээд Паул тэдний дундаас гарч явав.
[34] Хэдэн хүн итгэж, түүнтэй нэгдсэний дотор Арейпагийн гищүүн Дионус, Дамари гэдэг эмэгтэй болон бас ѳѳр хэд тэдэнтэй хамт байлаа.