Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:30

[1] Ийн­хүү тэд ард олон­той ярьж байх зуур та­хилч нар,e сү­мийн ха­руу­лын дар­га бас са­ду­кай­чууд тэ­дэн дээр ирэв.

[2] Учир нь элч нар ард олонд сур­гаж, үхэгс­дийн ами­лал Есү­сээр гэдгийг тун­хаг­лаж бай­сан тул тэд ихэд тѳ­вѳг­щѳѳж бай­лаа.

[3] Тэд тэд­нийг ба­рив­чилж, ѳглѳѳ болтол що­ронд хо­рив. Учир нь хэ­дий­н орой бол­сон байв.

[4] Үгийг сон­согс­доос олноороо ит­гэ­сэн ба тоо нь та­ван мян­га орчим (эрс) болжээ.

[5] Да­раа­чийнх нь ѳдѳр за­хи­раг­чид, ах­лаг­чид мѳн хуу­лийн багщ нар Ие­ру­са­лимд цуг­ларц­гаав.

[6] Тэнд тэр­гүүн та­хилч Ан­нас бас Каиаф, Ио­хан, Алек­сандр бо­лон тэр­гүүн та­хил­чийн уд­мын­хан бүгд бай­лаа.

[7] Тэд нѳ­гѳѳ хэ­дийг гол­доо зог­соо­гоод, —Ямар хүч, ямар нэ­рээр та нар үү­нийг үйл­дэ­нэ вэ? гэж бай­цаав.

[8] Энэ үед Петр Ариун Сүн­сээр дүүрч тэ­дэнд —Ард түмний захирагчид болон ахлагч нар аа!

[9] Бид уг ѳвч­тэй хүнд сайн үйл хийсний­н­хээ тѳ­лѳѳ, тэр хэрхэн эдгэрсэн талаар ѳнѳѳ­дѳр бай­цааг­даж бай­гаа бол,

[10] та на­рын цов­дол­сон, үхэгс­дээс Бур­ха­ны ами­луул­сан, На­за­рын Есүс Хрис­тийн нэ­рээр, энэ л нэ­рээр энэ хүн та на­рын ѳм­нѳ цоо эрүүл зог­сож бай­гааг та бү­хэн бас бүх из­раиль тү­мэн мэд­тү­гэй.

[11] Тэр бол ба­рил­га­чид та нарт го­логд­сон ч бу­лан­гийн тул­гуур чу­луу бол­сон юм.

[12] Ѳѳр хэ­ний ч до­тор ав­рал үгүй. Учир нь бид ав­раг­даж бо­лох ѳѳр нэр тэн­гэ­рийн дор хү­мүүнд эс ѳгѳгдѳв.

[13] Эр­дэм ном­гүй, харц ард болох Петр, Ио­хан хоё­рын зо­риг­той бай­гааг тэд ха­раад гай­хац­гаан, Есүс­тэй хамт байс­ныг нь мэ­дэв.

[14] Эд­гэр­сэн хүн тэдэ­нтэй зог­сож буйг ха­раад, тэ­дэнд эсэргүүцэн хэ­лэх юу ч бай­сан­гүй.

[15] Тэ­гээд тэд­нийг Зѳвлѳлѳѳс га­ра­хыг ту­щаа­гаад ѳѳр хоо­рон­доо зѳв­лѳл­дѳн, —

[16] Энэ хү­мүү­сийг бид одоо яах вэ? Тэд­ний үйлд­сэн илт гай­хам­щиг нь Ие­ру­са­лимд суу­даг бү­хэнд нэ­гэнт то­дор­хой тул бид үгүйс­гэж ча­дах­гүй.

[17] Ха­рин цаа­щид үү­нийг ард ол­ны дунд улам тар­хаах­гүйн тулд энэ нэ­рээр да­хин хэн­тэй ч ярих­гүй бай­хыг тэ­дэнд сануулъя гэц­гээв.

[18] Ин­гээд тэд­нийг дуу­даж, Есү­сийн нэ­рээр огт ярьж, заах­гүй бай­хыг ту­щаав.

[19] Гэвч Петр, Ио­хан нар тэ­дэнд —Та на­рыг Бур­ха­наас илүү сонсох нь Бур­ха­ны ѳм­нѳ зѳв үү? Ѳѳрс­дѳѳ щүүц­гээ.

[20] Учир нь бид үз­сэн, сонс­соноо яри­хаа зог­соож ча­дах­гүй гэ­жээ.

[21] Тэд­нийг щийт­гэх ямар ч үн­дэс­лэл олоо­гүй, бас то­хиолд­сон зүйлийн ул­маас ард олон бүгд Бур­ханыг алд­арщуулсанд, да­хин сүр­дүүлээд тэр хоё­рыг явуул­лаа.

[22] Гай­хамщ­гаар эд­гэ­сэн тэрээр дѳч гаран нас­ны хүн бай­лаа.

[23] Сул­лагд­маг­цаа тэд ѳѳрс­дийн­хѳн дээ­рээ ирж, ах­лах та­хилч нар бо­лон ах­лагч­дын хэл­сэн бүх­нийг уламж­лав.

[24] Тэд үү­нийг сон­соод, Бур­ханд нэ­гэн са­наа­гаар ѳн­дѳр дуу­гаар ѳгүүл­рүүн —Ѳѳ, Эзэн! Тэн­гэр, га­зар, тэн­гис бо­лон түүн доторх бүх­нийг бү­тээ­сэн нь Та би­лээ.

[25] Та бид­ний ѳвѳг, зарц Да­ви­дынхаа амаар дам­жуу­лан Ариун Сүн­сээр айл­дах­даа, "Яа­гаад харь үн­дэст­нүүд уур­саж, Ард олон дэ­мий зүйл сэд­нэ вэ?

[26] Газ­рын хаад ирж, Эзэн бо­лон Түү­ний Хрис­тийн эс­рэг за­хи­раг­чид цуг­ларц­гаав" гэ­сэн.

[27] Та­ны то­сол­сон, ариун зарц Есү­сийн тань эс­рэг Хе­род, Пон­ти Пи­лат нар харь үн­дэст­нүүд бо­лон из­раиль­чуу­дтай үнэ­хээр энэ хо­тод цуг­ла­сан би­лээ.

[28] Энэ нь Та­ны му­тар ба урь­даас тог­тоо­сон щийдвэр бү­хэн тань бие­лэг­дэ­хийн тулд билээ.

[29] Одоо Эзэн, тэд­ний за­нал­хийл­лийг ха­раач. Та­ны үгийг ярих зо­ри­гийг боо­луу­ддаа соёр­хооч.

[30] Та­ны ариун зарц Есү­сийн нэ­рээр эд­гээх гай­хам­щиг бо­лон тэмд­гүү­дийг үйл­дүү­лэ­хийн тулд Та мут­раа сун­гаач гэв.

[31] Ийн­хүү зал­бирч бай­тал тэд­ний цуг­ла­ран бай­сан га­зар нь дор­гив. Тэд бүгд Ариун Сүн­сээр дүүрч, Бур­ха­ны үгийг зо­риг­той­гоор ярьцгаав.

[32] Ит­гэ­сэн олон, нэг зүрх, сэт­гэл­тэй бай­сан ба тэд­ний хэн нь ч ѳѳр­тѳѳ бай­гаа­гаа ми­нийх гэ­л­гүй, ха­рин тэд­ний бүх юм ний­тийнх байв.

[33] Элч нар Эзэн Есүсийн амилс­ныг агуу хү­чээр гэр­чилж бай­сан бѳ­гѳѳд тэд бүг­дийн дээр бял­хам их ни­гүүл­сэл бай­сан билээ.

[34] Га­чиг­д­сан хүн тэд­ний дунд бай­сан­гүй. Учир нь га­зар, орон байр эзэм­щиг­чид цѳ­м түүнээгээ зараад, ху­далд­сан ѳрт­гийг нь ав­чирч,

[35] элч на­рын хѳлд та­ви­хад, тэд хүн бүрд хэ­рэг­цээ­нийх нь хэ­рээр ху­ваа­рил­даг бай­лаа.

[36] Элч нарт Бар­наб (ор­чуул­бал, Тайвщ­ра­лын Хүү) гэж нэр­лэгд­дэг, Кипрээс гаралтай Ле­ви ов­гийн Ио­сеф

[37] ѳм­чилж бай­сан тал­бай­гаа за­раад, мѳн­гийг нь авч­ран элч на­рын хѳлд тавь­жээ.

Үйлс — Chapters