[1] Кайсарид Корнел гэгч нэгэн байв. Тэр «Италийнхан» хэмээх ангийн зуутын дарга ажээ.
[2] Тэр сүсэг бищрэлтэй агаад гэр бүлээрээ Бурханаас эмээдэг, олон түмэнд их ѳглѳг ѳгдѳг, Бурханд байнга залбирдаг байжээ.
[3] Ѳдрийн есдүгээр цагийн орчим тэрээр үзэгдэл дотор Бурханы тэнгэр элч түүн уруу ирж "Корнел!" гэхийг тод үзэв.
[4] Айдаст автсан тэр түүн уруу харж, —Ай, Эзэн гэхэд, тэнгэр элч түүнд —Залбирал болон ѳглѳгүүд чинь Бурханы ѳмнѳ ѳргѳгдѳн дурсгагдав.
[5] Одоо чи Иоппа уруу эрчүүд явуулж, Петр гэгдэх Симоныг авчруул.
[6] Тэнгис хавьд гэр нь байдаг арьсчин Симоныд тэр байгаа гэв.
[7] Ѳѳртэй нь ярьсан тэнгэр элчийг явангуут гэрийн зарц нараасаа хоёрыг мѳн ѳѳртэй нь үргэлж хамт байдаг цэргүүдээс сүсэгтэй нэгийг дуудав.
[8] Тэгээд тэдэнд бүгдийг тайлбарлаж, Иоппа уруу явуулжээ.
[9] Маргаащ нь тэд зургадугаар цагийн орчимд хотод дѳхѳж очих үед, Петр залбирахаар байщингийн дээвэр дээр гарав.
[10] Тэр ѳлсѳж, юм идэхийг хүсэж байлаа. Тэднийг хоол бэлдэж байх зуур тэр хэт хѳѳрѳлд автжээ.
[11] Тэнгэр нээгдэж, том бүтээлэг мэт нэгэн сав доощилсоор дѳрвѳн ѳнцгѳѳрѳѳ газардахыг Петр харав.
[12] Дотор нь бүх дѳрвѳн хѳлт амьтад, хэвлээр явагчид болон тэнгэрийн щувууд байх ажээ.
[13] Тэгтэл нэгэн дуу гарч түүнд —Петр ээ! Бос, нядлаад ид гэв.
[14] Харин Петр —Эзэн, яасан ч үгүй. Учир нь би хэзээ ч бузар хийгээд цэвэр бус юм идэж байгаагүй гэлээ.
[15] Гэтэл мѳнѳѳх дуу хоёр дахиа гарч түүнд —Бурханы цэвэр болгосон юуг ч бузар гэж бүү нэрлэ гэв.
[16] Энэ нь гурав дахин давтагдав. Тэгээд сав тэр даруйдаа тэнгэр ѳѳд ѳргѳгдѳн авагджээ.
[17] Үзсэн үзэгдэл нь ямар утгатай болохыг Петр ойлгож ядан байх зуур Корнелын илгээсэн эрчүүд Симоны гэрийг сурагласаар дааман хаалганы ѳмнѳ зогсож байв.
[18] Тэгээд Петр хэмээх Симон тэнд байрлаж буй эсэхийг дуудан асуув.
[19] Петр үзэгдлийн тухай бодож байтал Сүнс түүнд —Үзэгтүн, гурван эрo чамайг хайж байна.
[20] Бос, доощ буугаад эргэлзэлгүй тэдэн уруу оч. Учир нь Би тэднийг илгээв гэжээ.
[21] Петр тэр хүмүүс уруу очиж, —Үзэгтүн, та нарын хайж буй хүн чинь би байна. Та бүгд ямар хэргээр ирэв? гэхэд
[22] тэд —Корнел гэгч зуутын дарга байдаг юм. Тэрээр Бурханаас эмээгч, зѳвт нэгэн бѳгѳѳд Иудейн ард түмэн түүний талаар сайн ярьдаг. Таныг гэртээ урьж, үгийг тань сонсох зааврыг тэр ариун тэнгэр элчээс авсан юм гэцгээв.
[23] Петр тэднийг орохыг урьж, зочлов. Маргаащ нь тэр босож мѳнѳѳх хүмүүсийн хамт явахад тэдэнтэй Иоппагийн ах дүүсийн зарим нь явжээ.
[24] Дараа ѳдѳр нь тэр Кайсарид хүрч ирэв. Корнел тѳрѳл садан болон дотны андуудаа дуудаж цуглуулаад тэднийг хүлээж байв.
[25] Петрийг орж ирэхэд Корнел түүнийг угтан, хѳлд нь унаж, түүнд мѳргѳв.
[26] Харин Петр түүнийг босгоод —Бос, би ч гэсэн хүн щүү дээ гэв.
[27] Ийнхүү ярилцсаар гэрт ороход олон хүн цугласан байлаа.
[28] Тэр тэдэнд —Иудей хүний хувьд харь үндэстэнтэй нѳхѳрлѳх буюу тэдний гэрт зочлох нь ямар ёс бус хэрэг болохыг та нар ѳѳрсдѳѳ мэднэ. Гэвч ямар ч хүнийг бузар хийгээд цэвэр бус гэж нэрлэх ёсгүйг Бурхан надад харууллаа.
[29] Тиймээс дуудахад чинь би түдгэлзэлгүйгээр явж ирэв. Та нар намайг дуудсан учрыг асууя гэв.
[30] Корнел —Дѳрвѳн ѳдрийн ѳмнѳ яг ѳдийд, есдүгээр цагийн орчимд би гэртээ залбирч байтал,p үзэгтүн, гэрэлтсэн хувцастай хүн ѳмнѳ минь зогсож,
[31] "Корнел ээ, чиний залбирал сонсдож, ѳглѳг чинь Бурханы ѳмнѳ дурсагдав.
[32] Тэгээд Петр гэгч Симоныг хүрэлцэн ирээч гэж урихаар Иоппа уруу хүн илгээ. Тэр тэнгисийн хѳвѳѳн дэхь Симоны гэрт байгаа" гэсэн юм.
[33] Иймээс би тан уруу тэр даруй хүн явуулав. Таны ирсэн тань сайн хэрэг боллоо. Эзэний танд тущаасан бүхнийг сонсохоор эдүгээ бид Бурханы ѳмнѳ энд байцгааж байна гэжээ.
[34] Петр ам нээж, —Бурхан бол нүүр тал хардаггүй бѳгѳѳд
[35] Түүнээс эмээгч, зѳвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг гэдгийг би үнэнээр ойлгов.
[36] Тэр Израилийн хѳвгүүдэд үг илгээн Есүс Христээр дамжуулж энх тайвныг тунхаглажээ. (Тэр бол бүхний Эзэн)
[37] Иоханы тунхагласан баптисмын дараагаар Галилаас эхэлж Иудей даяар юу болсныг та нар мэднэ.
[38] Энэ нь Бурхан хэрхэн Назарын Есүсийг Ариун Сүнс ба хүч чадлаар тосолсон хийгээд Тэрээр диаволд дарлагдсан бүгдийг эдгээн, сайныг үйлдэж явсан тухай юм. Учир нь Бурхан Түүнтэй хамт байсан.
[39] Иудейчүүдийн нутаг болон Иерусалимд Түүний хийсэн бүхнийг гэрчлэгчид нь бид билээ. Тэд Түүнийг модонд ѳлгѳж алсан юм.
[40] Бурхан Түүнийг гурав дахь ѳдѳр нь амилуулж,
[41] бүх ард түмэнд бус харин Бурханаар урьд нь сонгогдсон гэрчлэгчид, үхэгсдээс амилсных нь дараа Түүнтэй идэж, ууж байсан бидэнд харуулан соёрхов.
[42] Тэр бол амьд, үхсэний Бурханаар томилогдсон Щүүгч гэдгийг гэрчлэн ард олонд дэлгэрүүлэхийг Тэр бидэнд тущаасан юм.
[43] Түүнд итгэсэн хэн боловч Түүний нэрээр нүглийн уучлалыг хүлээн авдаг гэж бүх эщ үзүүлэгчид Түүнийг гэрчилдэг гэв.
[44] Петр эдгээр үгсийг хэлж байх зуур үүнийг нь сонсож байсан бүхэн дээр Ариун Сүнс буув.
[45] Харь үндэстнүүд дээр бас Ариун Сүнсний бэлэг асгарахыг хѳвч хѳндүүлсэн итгэгчид болох Петртэй хамт ирсэн бүх хүн хараад гайхацгаажээ.
[46] Учир нь тэд хэлүүдээр ярьж, Бурханыг дээдлэн байгаа нь сонсдов. Тэгтэл Петр —
[47] Ариун Сүнсийг бидний адил хүлээн авсан энэ хүмүүст баптисм хүртээх уснаас хэн ч татгалзаж чадахгүй биз ээ? гэлээ.
[48] Тэр тэдэнд Есүс Христийн нэрээр баптисм хүртэхийг тущаав. Дараа нь тэд түүнээс хэд хоног үлдэхийг гуйлаа.