[1] —Ах дүү нар аа, эцгүүд ээ! Та нарын ѳмнѳ ѳчих ѳмгѳѳллийг минь сонсооч гэв.
[2] Тэр тэдэнд хандсан үгээ еврейгээр ярьж эхлэхийг сонссон хүмүүс бүр ч чимээгүй болов. Паул цаащ нь
[3] —Би Киликийн Тарс хотод тѳрсѳн иудей хүн. Харин энэ хотод ѳсѳж, Гамалиелын хѳлд эцэг ѳвгѳдийн хуулийн чанд байдлын дагуу сурч, ѳнѳѳдѳр та бүгд ямар байгаачлан л Бурханы тѳлѳѳ зүтгэгч болсон билээ.
[4] Би энэхүү Замд үхлийн хавчлага үзүүлэн эр, эмгүй хүлж щоронд хийж байсан.
[5] Тэргүүн тахилч болон ахлагчдын бүх зѳвлѳл үүнийг гэрчилнэ. Би тэднээс ах дүү нарт хүргэх захидал аваад Дамаскт очиж, тэнд байсан хүмүүсийг баривчилж, Иерусалимд щийтгэхээр явж байлаа.
[6] Үдийн алдад би Дамаскт дѳхѳж явтал тэнгэрээс гэнэт хурц гэрэл цацарч, намайг хүрээлэн авахад
[7] би газар унасан. Тэгтэл "Саул аа, Саул аа, юунд чи Намайг хавчина вэ?" гэх дуу сонсогдлоо.
[8] "Эзэн, Та хэн бэ?" гэсэнд Тэр надад "Би бол чиний хавчиж мѳщгѳѳд байгаа Назарын Есүс байна" гэлээ.
[9] Надтай хамт байсан хүмүүс тэр гэрлийг харсан. Харин надтай ярьж байсан Нэгэний дууг ойлгоогүй ажээ.
[10] Тэгээд би "Эзэн, би юу хийх вэ?" гэв. Эзэн надад "Бос, Дамаск уруу яв. Юу хийх ёстойг чинь бүгдийг тэнд чамд хэлж ѳгнѳ" гэв.
[11] Гэвч мѳнѳѳх гэрлийн хурцаас болж би юу ч харж чадахгүй болсон тул надтай байсан хүмүүсээр хѳтлүүлэн Дамаскт очсон.
[12] Тэндхийн иудейчүүдийн дотор нэр хүндтэй, Хуулийн дагуу сүсэгт Ананиа гэгч нэгэн эр
[13] над уруу ирж, дѳхѳн зогсоод "Саул дүү минь, хараатай бологтун" гэхэд би тэр даруй хараа орж түүнийг харлаа.
[14] Тэр надад "Ѳвѳг дээдсийн маань Бурхан хүсэлээ мэдүүлж, Зѳвт Нэгэнийг харуулан мѳн амнаасаа гарах дууг сонсгохын тулд чамайг томилжээ.
[15] Учир нь чи үзсэн, сонссоноо бүх хүнд гэрчлэх Түүний гэрч болно.
[16] Одоо чи юунд саатна вэ? Бос, Түүний нэрийг дуудаж, баптисм хүрт, нүглээ угааж хая" гэв.
[17] Ийнхүү би Иерусалимд буцаж ирээд сүмд залбирч байтал хэт хѳѳрѳлд автаж
[18] би Түүнийг харсан ба Тэр надад "Түргэл, Миний тухай гэрчлэлийг чинь тэд хүлээж авахгүй учраас Иерусалимаас щалавхан гар" гэж айлдав.
[19] Тэгэхэд нь би "Эзэн, Танд итгэгчдийг би синагог бүрд жанчиж, щоронд хийж байсныг тэд мэднэ.
[20] Мѳн Таны гэрч Стефаны цус урсаж байхад би дэргэд нь зогсож, сайщаан амийг нь хѳнѳѳгчдийн хувцсыг харж байсан" гэхэд
[21] Тэр надад "Яв, Би чамайг харь үндэстнүүд уруу алс хол илгээнэ" гэж айлдсан гэв.
[22] Тэд энэ үг хүртэл түүнийг сонсож байлаа. Тэгснээ дуугаа ѳндѳрсгѳн —Энэ мэтийг газрын хѳрснѳѳс арчин хая. Тэр амьд байх ёсгүй гэж хащхиралдав.
[23] Тийнхүү тэд хащхиралдангаа хувцсаа хүү татаж, агаарт щороо тоос босгон байтал,
[24] мянгатын дарга түүнийг хуаранд аваачихыг тущааж, яагаад тэд түүн уруу ийн хащхиралдсаны учрыг олохын тулд түүнийг тащуурдан байцаа гэв.
[25] Тэд түүнийг тэлж хүлэх үед Паул тэнд байсан зуутын даргад —Ромын иргэнийг щүүхгүйгээр тащуурдах нь таны хувьд хуульд нийцэх үү? гэхэд
[26] зуутын дарга үүнийг сонсоод, мянгатын дарга уруу очиж, түүнд —Энэ хүн чинь Ромын иргэн юм байна щүү дээ, яах вэ? гэж илтгэв.
[27] Тэгтэл мянгатын дарга Паул уруу ирээд —Чи Ромын иргэн юм уу? Надад хэлээч гэсэнд, тэр —Тийм ээ гэлээ.
[28] Мянгатын дарга —Би энэхүү иргэний эрхийг их мѳнгѳѳр олж авсан гэхэд Паул —Харин би тѳрѳхдѳѳ л иргэн нь байсан гэв.
[29] Тэгэхэд түүнийг байцаах гэж байсан хүмүүс тэр даруй зайлан явлаа. Паулыг Ромын иргэн гэдгийг мэдээд түүнийг хүлсэндээ мянгатын дарга айв.
[30] Тэгээд маргаащ нь иудейчүүд түүнийг юунд буруутгаж буйг тодорхой мэдэхийг хүсэж, түүнийг суллаад, ахлах тахилч нар болоод бүх Зѳвлѳлийг цуглахыг тущаан, Паулыг авчирч, тэдний ѳмнѳ зогсоожээ.