Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:49

[1] Эзэ­ний да­гал­дагч­дыг алж хяд­на гэж Саул ааглан, тэр­гүүн та­хилчид очиж,

[2] замд тааралдах эрэг­тэй, эмэг­тэй хэ­нийг ч бо­лов барьж хүлж, Ие­ру­са­лимд хүр­гүү­лэ­хийн тулд Да­мас­кийн си­на­го­гуу­дад за­хи­дал ил­гээ­хийг түү­нээс хүс­жээ.

[3] Тэр замд гарч, Да­маскт ойртож бай­тал гэ­нэт түүнийг хүрээлэн тэн­гэ­рээс гэ­рэл тойрон гэ­рэл­тэ­хэд,

[4] Саул хѳ­сѳр унан, —Саул аа, Саул аа, чи юунд На­майг хав­чи­на вэ? гэж түүнд хэлэх дууг сон­соод, —

[5] Эзэн, Та хэн бэ? гэ­жээ. Тэг­тэл Тэр —Би бол чи­ний хав­чаад бай­гаа Есүс бай­на.

[6] Бос, хот уруу оч. Юу хийх ёс­тойг чинь чамд хэ­лэх бол­но гэв.

[7] Түүн­тэй хамт явж бай­сан эрчүүд дуу сонс­сон бо­ловч хэ­нийг ч ха­раа­гүй тул дуу­гүй зог­сож бай­лаа.

[8] Саул газ­раас бо­сов. Нүд нь нээлт­тэй хэр­нээ тэр юу ч харах­гүй бай­лаа. Тэд түү­нийг га­раас нь хѳт­ѳл­сѳѳр Да­маскт авч­рав.

[9] Ийн­хүү тэр гур­ван ѳдѳр юу ч хар­сан­гүй, юу ч ид­сэн­гүй, юу ч уу­сан­гүй.

[10] Да­маскт Ана­ниа гэгч нэ­гэн да­гал­дагч бай­лаа. Эзэн түүнд үзэгд­лээр —Ана­ниа гэж айл­да­хад тэр —Үзэгтүн, би энд бай­на, Эзэн гэв.

[11] Эзэн түүнд —Бос, "Щу­луун" хэ­мээх гу­дам­ж дахь Иу­да­гийн гэрт очиж Тар­сын Саул гэг­чийг асуу. Үзэг­түн. Тэрээр яг одоо зал­бирч,

[12] Ана­ниа гэгч эр орж ирээд, ѳѳ­рийг нь да­хин ха­раа­тай бол­го­хын тулд га­раа ѳѳр дээр нь та­ви­хыг үзэг­дэлд харж бай­на гэв.

[13] Гэвч Ана­ниа ха­риуд нь —Эзэн, би түү­ний ту­хай Ие­ру­са­лим дахь Та­ны ариунтнуудад тэр хич­нээн их хор хүр­гэс­нийг олноос сонс­сон.

[14] Тэ­гээд тэр энд нэ­рийг тань дууд­сан бүх­нийг хүлэх эрх мэд­лийг ах­лах та­хилч на­раас ав­сан юм гэв.

[15] Ха­рин Эзэн түүнд —Яв, учир нь тэр бол харь үн­дэст­нүүд, хаад бо­лон Из­раи­лийн хѳв­гүү­дийн ѳм­нѳ нэ­рийг минь авч явахаар Надад сон­гогд­сон сав бѳ­гѳѳд

[16] Ми­ний нэ­рийн тѳ­лѳѳ хэр их зо­вох учир­тайг Би түүнд үзүүл­нэ гэ­жээ.

[17] Ана­ниа явж, гэрт орж түүн дээр га­раа та­виад, —Саул дүү минь, ирэх замд чинь чамд үзэгд­сэн Эзэн Есүс ча­майг ха­раа­тай бол­гож, Ариун Сүн­сээр дүүр­гэ­хийн тулд на­майг ил­гээв гэ­лээ.

[18] Тэр да­руй түү­ний нүд­нээс хайрс мэт зүйл унаж, тэр да­хин ха­раа­тай бо­лон босч, бап­тисм хүр­тэв.

[19] Тэр хоол­лож хүч оров. Саул Да­маскт бай­сан да­гал­дагч­дын хамт хэд хо­ног тэн­дээ бай­лаа.

[20] Тэ­гээд тѳ­дѳл­гүй тэ­рээр си­на­го­гуу­дад —Тэр бол Бур­ха­ны хүү мѳн гэж тун­хаг­лаж эх­лэв.

[21] Түү­нийг сонс­сон бү­хэн гайх­щран, —Энэ чинь Ие­ру­са­лимд энэ нэ­рийг дууд­сан бол­го­ныг уст­гаж бас тэд­нийг хүлж, ах­лах та­хилч нарт хүр­гэх зо­рил­го­той энд ир­сэн бищ бил үү? гэц­гээж бай­лаа.

[22] Ха­рин Саул улам хү­чийг олж, Есүс бол Христ мѳн гэд­гийг нот­лон Да­маскт амьд­рагч иу­дей­чүү­дийг сан­дар­гах бо­лов.

[23] Түү­нээс хойщ олон хо­ног ѳн­гѳрс­ний да­раа иу­дей­чүүд түү­нийг ала­хаар хуй­вал­дац­гаа­в.

[24] Гэвч хуй­вал­даан нь Саулд илт бол­жээ. Тэд түү­нийг ала­хын тулд даа­ман хаал­га­нуу­дын дэр­гэд ѳдѳр, щѳ­нѳ­гүй отож бай­лаа.

[25] Гэвч да­гал­даг­чид нь щѳ­нѳѳр түү­нийг том саг­санд суул­гаж, ха­на да­гуу­лан буул­гав.

[26] Саул Ие­ру­са­лимд ирж, да­гал­даг­чид­тай хол­боо­той бо­ло­хыг хи­чээв. Харин ­тэд түү­нийг да­гал­дагч гэ­дэгт ит­гээ­гүй тул бүгд түү­нээс эмээж бай­лаа.

[27] Ха­рин Бар­наб түү­нийг элч нарт да­гуу­лан ирж, зам­даа тэр Эзэ­нийг хэр­хэн хар­сан, Эзэ­ний түүнд айлд­сан бо­лон Да­маскт Есү­сийн нэ­рээр хэр­хэн зо­риг­той ярьс­ныг нь дүрс­лэн хэл­жээ.

[28] Ийн­хүү тэр тэ­дэн­тэй хамт Ие­ру­са­лимд орж гарч, Эзэ­ний нэ­рээр зо­риг­той ярьж бай­лаа.

[29] Тэр грек хэл­тэй иу­дей­чүүд­тэй ярил­цаж, мар­гал­да­хад тэд түү­нийг ала­хыг завд­жээ.

[30] Ах дүү нар үү­нийг сон­соод, түү­нийг Кай­са­рид хүр­гэж, Тарс уруу явуу­лав.

[31] Ийн­хүү бүх Иу­дей, Га­лил, Са­ма­ри да­яар амар тай­ван байж, чуул­ган бос­гон бай­гуу­лаг­даж, Эзэ­нээс эмээхүй хийгээд Ариун Сүнс­ний дэмээр амьдран, олщрон ѳс­сѳѳр байв.

[32] Нэ­гэн удаа Петр хааяагүй хэрэн явж, Луд­дад амьд­рагч ариунтнууд уруу хүрч ирэв.

[33] Тэнд тэр саа ѳвч­ний ул­маас най­ман жил хэв­тэрт бай­сан Ай­ни гэгч хүн­тэй таа­ралд­жээ.

[34] Петр түүнд —Ай­ни, Есүс Христ ча­майг эд­гээ­нэ. Бос, ороо янзал гэ­хэд Ай­ни тэр да­руй бос­лоо.

[35] Луд­да бо­лон Ща­ронд амьд­раг­сад бүгд түү­нийг ха­раад, Эзэн уруу эр­гэ­сэн юм.

[36] Иоп­пад Та­би­та (гре­кээр ор­чуул­бал, Дор­кас) гэгч да­гал­дагч байв. Тэр эмэг­тэй үр­гэлж сайн үйл,­ ѳглѳгѳѳр дүүрэн нэгэн бай­жээ.

[37] Яг тэр ѳд­рүү­дэд тэ­рээр ѳвч­лѳн үх­жээ. Түү­ний биеийг угаа­гаад дээд ѳрѳѳнд тавь­сан бай­лаа.

[38] Пет­рийг тэнд бай­гааг дуу­лаад да­гал­даг­чид Луд­да­гаас Иоп­па хүр­тэл ойр­хон тул "Би­дэнд бүү татгалцаарай. Наащ ирнэ үү" гэж гуйл­ган хоёр хүн ил­гээв.

[39] Петр бо­сож, тэд­ний хамт явж очи­ход түү­нийг дээд ѳрѳѳнд оруу­лав. Бэ­лэв­сэн эмэг­тэй­чүүд цѳ­мѳѳ­рѳѳ түү­ний ха­жууд уй­лан зог­сож бай­лаа. Ѳѳр­сѳд­тэй нь хамт байх­даа Дор­ка­сын хий­дэг бай­сан цамц, бу­сад хув­цас­нуу­дыг тэд үзүүлэв.

[40] Ха­рин Петр тэд­нийг бүг­дийг нь гар­гаад, ѳв­дѳг сѳх­рѳн зал­бирч, цог­цост —Та­би­та, бос гэв. Тэр нү­дээ нээн Пет­рийг ха­раад, ѳн­дийж суу­лаа.

[41] Петр га­раа ѳгч түү­нийг бос­гоод, ариунтан бо­лон бэ­лэв­сэн эмэг­тэй­чүү­дийг дуу­даж, тэ­дэнд түү­нийг амьд сэ­рүү­нээр даат­гав.

[42] Энэ яв­дал Иоп­па да­яар мэ­дэг­дэж, Эзэнд олноороо ит­гэ­жээ.

[43] Петр хэд хо­ног Иоп­пад, арьс­чин Си­мо­ныд бай­лаа.

Үйлс — Chapters