Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:00

[1] Та­ван ѳд­рийн да­раа тэр­гүүн та­хилч Ана­ниа за­рим ах­лаг­чид бо­лон Тер­тул гэгч ѳм­гѳѳ­лѳг­чийн хам­таар ирж, Пау­лын эс­рэг за­хи­раг­чид гом­дол мэ­дүү­лэв.

[2] Пау­лыг дуу­дан ирүүлс­ний да­раа Тер­тул яллан, за­хи­раг­чид хан­дан ийн хэ­лэв. —Та­ны ачаар бид амар ам­га­лан байж, та­ны холч ухаан энэ ард тү­мэнд их ѳѳрч­лѳл­тийг ав­чир­санд

[3] бид хаа­на ч гэ­сэн бүх та­лаа­раа мащ та­лар­хан хү­лээн зѳв­щѳѳр­дѳг щүү, эр­хэм хүн­дэт Фе­лик минь.

[4] Гэвч та­ныг чи­лээ­хийг үл хү­сэж, бид­нийг түр саа­тан сон­со­хыг та­наас хи­чээн­гүй­лэн гуйя.

[5] Энэ хүн дэл­хий да­яар бүх иу­дей­чүү­дийн дунд жин­хэ­нэ та­хал адил үй­мээн дэг­дээгч бѳ­гѳѳд На­за­рын бү­лэг­лэ­лийн тол­гой­логч бо­ло­хыг бид олж мэд­сэн юм.

[6] Сү­мийг бу­зар­лах оролд­ло­го хий­хэд нь бид түү­нийг ба­рив­чил­сан.l [Бид түү­нийг ѳѳрс­дийн­хѳѳ Хуу­лийн да­гуу щүү­хийг хүс­сэн юм.

[7] Гэ­тэл мян­га­тын дар­га Лу­си дай­ран ирж, түү­нийг бид­ний га­раас хү­чээр бу­лаан авч,

[8] түү­нийг бу­руут­гагч­дыг та­ны ѳм­нѳ оч гэж ту­щаа­сан]. Та ѳѳ­рѳѳ энэ бүх­ний та­лаар түү­нийг щал­гаж үзээд бид түү­нийг юу­гаар бу­руут­гаж бай­гааг мэ­дэж чад­на гэ­хэд

[9] иу­дей­чүүд —Үнэ­хээр тийм щүү гэж дэмжицгээв.

[10] За­хи­рагч Пау­лыг ярь гэж до­хи­сонд тэр —Та олон жи­лийн турщ энэ үндэстнийг щүүж бай­гааг би мэд­нэ. Тий­мээс би урам зо­риг­той­гоор ѳѳ­рий­гѳѳ ѳм­гѳѳ­лѳх бол­но.

[11] Би Ие­ру­са­лимд мѳр­гѳ­хѳѳр ирс­нээс хойщ ар­ван хоё­роос илүү хо­ног бо­лоо­гүйг та мэ­дэж чад­на.

[12] Эд намайг сүмд ч, си­на­гогт ч мѳн хо­тод ч хэн нэ­гэн­тэй мар­гал­дан эс­вэл олныг үй­мүүлж байс­ныг ер олж ха­раа­гүй.

[13] На­майг юу­гаар бу­руут­гаж бай­гаа­гаа ч тэд танд но­толж ча­дах­гүй бай­на.

[14] Ха­рин үнэн­дээ энэ хү­мүү­сийн бү­лэг­лэл гэж нэр­лээд бай­гаа тэр За­мын да­гуу би эцэг ѳв­гѳдийн­хѳѳ Бур­ханд үйл­чил­дэг нь үнэн бѳ­гѳѳд Хууль бо­лон эщ үзүү­лэгч­дийн бич­сэн бүг­дэд ит­гэд­гээ хү­лээн зѳв­щѳѳр­нѳ.

[15] Тэд­ний найд­да­гийн ади­лаар зѳвт ба цѳвтийн хэн хэн нь амил­на гэ­дэгт би ч Бур­ханд найд­даг.

[16] Ий­мээс би Бур­хан ба хү­мүү­сийн ѳм­нѳ хү­ний мѳ­сѳѳр гэм зэм­гүй бай­хыг үр­гэлж хи­чээ­дэг би­лээ.

[17] Хэ­дэн жи­лийн да­раа би ѳѳ­рийн үндэстэндээ ѳг­лѳг, мѳн ѳр­гѳл ѳр­гѳхѳѳр ирлээ.

[18] Ямар ч хэл ам, үй­мээн са­муун­гүй­гээр на­майг сүм до­тор цэ­вэрщ­сэ­нийг тэд олж мэд­сэн юм. Ха­рин Азиас ир­сэн хэ­дэн иу­дей­ тэнд бай­сан.

[19] Хэ­рэв үнэ­хээр ми­ний эс­рэг зүйл тэ­дэнд бай­гаа бол энд та­ны ѳм­нѳ тэд ирж, на­майг бу­руут­гах ёс­той бай­лаа.

[20] Эс­вэл на­майг Зѳв­лѳ­лийн ѳм­нѳ зог­сож бай­хад на­даас ямар гэмт хэ­рэг ил­рүүлс­нээ тэд ѳѳрс­дѳѳ хэ­лэг л дээ.

[21] Би тэд­ний дунд байх­даа "Үхэгс­дийн ами­лл­ын тѳ­лѳѳ ѳнѳѳ­дѳр би та на­рын ѳм­нѳ щүүг­дэж бай­на" гэж хащ­хирс­наас ѳѳр зүй­л хэ­лээ­гүй гэв.

[22] Ха­рин энэ За­мын та­лаар илүү мэд­лэг­тэй Фе­лик хэр­гийг хойщ­луулж, —Мян­га­тын дар­га Лу­сийг ирэ­хээр би та на­рын хэр­гийг щийд­нэ гээд,

[23] зуу­тын дар­гад —Түү­нийг хорихдоо чѳ­лѳѳ­тэй байл­гаж, ѳѳрийнхнѳѳс нь түүнийг эргэх гэ­вэл бүү саад хий гэж ту­щаав.

[24] Хэ­дэн ѳд­рийн да­раа Фе­лик ѳѳ­рийн эх­нэр иу­дей эмэг­тэй Дру­зил­тэй­гээ хамт хүрч ирээд, Пау­лыг дуу­дуу­лаад, Христ Есүст ит­гэх ит­гэ­лийн ту­хай яри­хыг нь сон­сов.

[25] Зѳвт бай­дал, биеэ за­хи­рах бо­лон хож­мын щүүл­тийн тухай Паул ярь­санд Фе­лик аягүйцэж —Одоо­хон­доо явж бай. Зав­тай үе­дээ би ча­майг дууд­на гэ­жээ.

[26] Чингэхдээ Пау­лыг ѳѳрт нь мѳн­гѳ ѳгѳх байх гэж найд­сан тул түү­нийг ойр ойр­хон дуу­дан ирүүлж, ярилц­даг бай­жээ.

[27] Хоёр жил ѳн­гѳрч Фе­ликийг Порк Фес­тээр со­лиход, иу­дей­чүү­дэд тал олохыг хүс­сэн Фе­лик Пау­лыг хорь­сон чи­гээр нь үл­дээв.

Үйлс — Chapters