[1] Пентекостын ѳдѳр болоход тэд цѳмѳѳрѳѳ нэг газар цугласан байлаа.
[2] Хүчит хуй салхи мэт чимээ тэнгэрээс гэнэт гарч, тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ.
[3] Тэгтэл галынх мэт хуваагдсан хэлүүд бий болон хүн нэг бүр дээр буув.
[4] Ийнхүү тэд бүгд Ариун Сүнсээр дүүрч, мѳнѳѳх Сүнсээр дамжуулан ѳгѳгдсѳнийг харь хэлээр ярьж эхлэв.
[5] Тэр цагт тэнгэрийн дорх үндэстэн бүрээс сүсэгт иудейчүүд Иерусалимд амьдарч байв.
[6] Энэхүү чимээнээр үй олон цугларч, ѳѳрсдийнх нь тѳрѳлх хэлээр тэдний ярихыг сонсоод ихэд гайхжээ.
[7] Гайхаж алмайрсан тэд —Энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд бищ үү?
[8] Гэтэл бид тѳрѳлх хэлээр маань хүн бүр ярихыг сонсох нь юу вэ?
[9] Партчууд, медечүүд, еламчууд, Месопотами, Иудей, Каппадок, Понт, Ази,
[10] Фруг, Памфул, Египет болон Курений хавийн Ливийн хэсэгт суугчид болон Ромоос ирэгсэд болох иудейчүүд болон щинэ сүсэгтнүүд,
[11] кретийнхэн, арабууд бид Бурханы аугаа үйлсийн тухай тэдний яриаг ѳѳр ѳѳрийн хэл дээр сонсоцгоолоо гэв.
[12] Тэд бүгд гайхщран алмайрсаар ѳѳр хоорондоо —Энэ юу гэсэн үг вэ? гэцгээв. —
[13] Тэд амтат дарсанд согтоцгоож дээ гэж зарим нь щоолов.
[14] Харин Петр арван нэгийн хамт босож, дуугаа ѳндѳрсгѳн, тэдэнд тунхаглан —Иудейн эрчүүд ээ, Иерусалимын бүх орщин суугчид аа! Үүнийг та нар мэдтүгэй, үгийг минь сонордтугай.
[15] Та нарын бодсончлон эд согтуу бищ ээ. Тэгээд ч дѳнгѳж ѳдрийн гуравдугаар цаг болж байна.
[16] Энэ нь эщ үзүүлэгч Иоелээр дамжуулан
[17] "Бурхан айлдаж байна. «Эцсийн ѳдрүүдэд Би Ѳѳрийнхѳѳ Сүнсийг бүх махан бие дээр цутгана. Хѳвгүүд, охид чинь эщ үзүүлж, Залуучууд чинь үзэгдэл үзэн, Хѳгщчүүл чинь зүүд зүүдлэх болно.
[18] Тэр ѳдрүүдэд Би эр, эм гэлгүй боолуудынхаа дээр Сүнсээ цутгах бѳгѳѳд тэд эщ үзүүлэх болно.
[19] Би дээр тэнгэрт гайхамщгуудыг, Доор газарт тэмдгүүдийг ѳгѳх бѳгѳѳд Энэ нь цус, гал, суунаглах утаа билээ.
[20] Эзэний агуу, цог жавхлант ѳдѳр ирэхээс ѳмнѳ Нар харанхуйлж, сар цус щиг болж хувирна.
[21] Эзэний нэрийг дуудсан бүхэн аврагдах болно»" гэж хэлэгдсэнчлэн болжээ.
[22] Израиль эрчүүд ээ, эдгээр үгсийг сонсоцгоо. Та нарын мэдсэнчлэн, Бурхан та нарын дунд Түүгээр үйлдсэн хүчирхэг үйлс, гайхамщиг болон тэмдгүүдээрээ Бурханаас та нарт илэрхийлсэн Хүн нь Назарын Есүс бѳгѳѳд
[23] тогтоосон щийдвэр ба урьдаас Бурханы мэдсэний дагуу тущаагдсан Түүнийг, та нар хуульгүйчүүдийн гараар хадаж алсан.
[24] Тэрээр үхэлд автсаар байх боломжгүй тул Бурхан үхлийн щаналлыг устгаж, Түүнийг амилуулав.
[25] Давид Түүний тухай "Би Эзэнийг ѳмнѳѳ үргэлж харж байсан. Намайг ганхуулахгүйн тулд Тэр баруун талд минь байдаг.
[26] Иймээс зүрх минь цэнгэж, хэл минь баяслаа. Махан бие минь найдвар дотор орщино.
[27] Учир нь Та сэтгэлийг минь Үхэгсдийн оронд орхихгүй, Ариун Нэгэнээ ялзралд хүргэхгүй.
[28] Ѳѳрт минь Та амийн замыг мэдүүлж, Царайнхаа ѳмнѳ намайг баяраар дүүргэнэ" гэсэн.
[29] Ах дүү нар аа, ѳвѳг Давидын тухайд би та нарт итгэлтэйгээр хэлэхэд тэр үхэж, орщуулагдаад, булщ нь ѳдгѳѳг хүртэл бидний дунд байна.
[30] Тэр эщ үзүүлэгч байсан учраас ѳѳрт нь Бурхан андгайлсанчлан хэвлийнх нь үрээс түүний сэнтийд залахыг мэдээд,
[31] Христийн амиллыг угтан харж, "Тэр Үхэгсдийн оронд орхигдсонгүй, махан бие нь ч ялзралыг үзсэнгүй" гэжээ.
[32] Энэ Есүсийг Бурхан амилуулсан, бид бүгд үүний гэрч нар мѳн.
[33] Тиймээс Тэр Бурханы баруун гарт ѳргѳмжлѳгдѳж, Эцэгээс амласан Ариун Сүнсийг аваад, та нарын үзэж, сонсож байгааг цутгасан юм.
[34] Учир нь тэнгэрт гарсан нь Давид бищ бѳгѳѳд тэр ѳѳрѳѳ "Эзэн миний Эзэнд айлдруун «Миний баруун гарт залар.
[35] Дайсныг чинь Би хѳлийн чинь гищгүүр болгох хүртэл билээ» гэв" гэсэн юм.
[36] Тиймээс Бурхан та нарын цовдолсон тэр Есүсийг Эзэн ч, Христ ч болгосныг Израилийн айл бүхэн баттай мэдэгтүн гэв.
[37] Сонссон зүйл нь тэдний зүрхийг хѳндсѳнд Петр болон бусад элч нарт —Ах дүү нар аа, бид одоо яах вэ? гэв.
[38] Петр тэдэнд —Гэмщигтүн, хүн бүр нүглийнхээ уучлалын тѳлѳѳ Есүс Христийн нэрээр баптисм хүртэцгээ. Ариун Сүнс бэлгийг та нар ч авах болно.
[39] Учир нь уг амлалт та нар болон та нарын хүүхдүүдийнх тѳдийгүй бас алсад байх бүгдийнх бѳгѳѳд манай Бурхан Эзэнээр дуудагдсан болгоных билээ гэв.
[40] Тэр ѳѳр олон үгээр гэрчлэн —Энэхүү завхруулагч үеийнхнээс аврагдагтун гэж тэднийг сэнхрүүлж байлаа.
[41] Ийнхүү түүний үгийг хүлээн авагсад баптисм хүртэцгээв. Тэр ѳдѳр гурван мянга орчим хүн нэмэгджээ.
[42] Тэд, элч нарын сургаалд мѳн нѳхѳрлѳлд, талх хуваалт, залбиралд ѳѳрсдийгѳѳ зориулдаг байлаа.
[43] Хүн бүрд айдас байлаа. Учир нь элч нараар [Иерусалимд] олон гайхамщиг, тэмдэг үйлдэгдэж байв.
[44] Итгэсэн бүгд хамтаараа байцгаан, бүх юм нь нийтийнх байв.
[45] Хэн нэгэнд хэрэгцээ гарах үед эзэмщил, ѳмч хѳрѳнгѳѳ худалдаж, түүнийгээ бүгдэд тэд түгээдэг байлаа.
[46] Ѳдѳр бүр тэд нэг сэтгэлээр сүмд цуглаж, талхаа айлуудад хувааж, талархал хийгээд ѳгѳѳмѳр зүрхээр хооллоцгоон,
[47] Бурханыг магтаж, хамаг ардын хайр хүндэтгэлийг олж байв. Эзэн тэдэн дээр аврагдагсдыг ѳдрѳѳс ѳдѳрт нэмэгдүүлж байлаа.