[1] Тэргүүн тахилч —Энэ үнэн үү? гэв.
[2] Тэгтэл тэр ингэж хэлэв. —Ах дүү нар аа, ѳвгѳд ѳѳ, намайг сонс! Бидний ѳвѳг Абрахамыг Харран нутагт суурьщихаас ѳмнѳ түүнийг Месопотамид байхад нь алдрын Бурхан түүнд үзэгдэж,
[3] "Эх нутаг, тѳрѳл тѳрѳгсдѳѳсѳѳ салж, ѳѳр нутаг уруу яв. Чамд түүнийг харуулах болно, Би" гэсэн.
[4] Тийнхүү тэр Халдей нутгаас гарч, Харранд суурьщсан. Тэгээд эцгийг нь ѳѳд болсны дараа Бурхан түүнийг тэндээс та нарын эдүгээ суух энэ нутагт нүүлгэсэн билээ.
[5] Тэгэхдээ энд ганц алхам газрыг ч түүнд ѳвлүүлэн ѳгѳѳгүй ч түүнийг үр хүүхэдгүй байхад нь хүртэл энэ нутгийг түүнд болон түүний дараа үр удамд нь ѳмч болгон ѳгѳхѳѳр Тэр амласан юм.
[6] Бурхан ийнхүү айлдахдаа "Түүний үр удам хүний нутагт харь хүн болон, боолчлогдох бѳгѳѳд дѳрвѳн зуун жил дарлагдана.
[7] Тэднийг боолчлох үндэстнийг Би Ѳѳрѳѳ щүүнэ" гээд, Бурхан цаащ нь "Дараа нь тэд гарч явах бѳгѳѳд энэ газарт Надад үйлчлэх болно" гэжээ.
[8] Тэр түүнд хѳвч хѳндѳх ёслолын гэрээг ѳгсѳн. Ийнхүү Абрахам Исаакийг тѳрүүлж, найм дахь хоног дээр нь хѳвчийг нь хѳндѳв. Исаак Иаковыг, Иаков арван хоёр ѳвѳг дээдсийг тѳрүүлэв.
[9] Ѳвѳг дээдэс Иосефт атаархан, түүнийг Египетэд худалдсан хэдий ч Бурхан түүнтэй хамт байж,
[10] түүнийг бүх зовлон зүдүүрээс нь аварч, Египетийн хаан Фараоны ѳмнѳ таалал, мэргэн ухааныг түүнд соёрхжээ. Хаан түүнийг Египетийн болон бүх гэрийнхээ захирагчаар тавив.
[11] Египет болон Канаан даяар ѳлсгѳлѳнд нэрвэгдэж, үлэмжийн гай зовлон ирж, эцэг ѳвгѳдѳд маань хоол хүнс олдохоо больжээ.
[12] Харин Египетэд үр тариа байгааг Иаков дуулаад, эцэг ѳвгѳдийг маань тийщ нь анх удаа явуулав.
[13] Хоёр дахиа ирэхэд нь Иосеф ах дүү нартаа танигдсанаар Иосефын уг гарал Фараонд мэдэгдэв.
[14] Иосеф үг илгээж, эцэг Иаковаа, бүх тѳрѳл тѳрѳгсѳд далан таван хүнийг дуудуулжээ.
[15] Иаков болон бидний эцэг ѳвгѳд Египетэд таалал тѳгссѳн байна.
[16] Тэндээс тэднийг Щехем уруу аваачив. Щехемд Емморын хѳвгүүдээс мѳнгѳн зоосоор Абрахамын худалдан авсан булщинд тэднийг тавьжээ.
[17] Харин Абрахамд Бурханы амласан тэр цаг хугацаа ойртох тусам Египет дэх ард түмэн ѳсѳж, олщров.
[18] Энэ нь Иосефыг мэдэхгүй ѳѳр хаан [Египетийг] захирах хүртэл үргэлжлэв.
[19] Тэр бидний удмынхны эсрэг заль гарган ѳвѳг дээдэст маань, нялхсыг нь үхүүлэхийн тулд тэднийг хүүхэд нялхсаа хаяхыг албадаж байсан.
[20] Энэ үед Мосе тѳрсѳн бѳгѳѳд тэрээр Бурханд үзэсгэлэнт нэгэн байв. Мосе эцгийнхээ гэрт гурван сар торнисон ажээ.
[21] Харин түүнийг хаягдсаны дараа Фараоны охин олж авч, ѳѳрийн хүү щигээ асран ѳсгѳв.
[22] Мосе Египетийн эрдэм бүхэнд боловсорч, үг болон үйлсээр хүчтэй эр болжээ.
[23] Тэгээд тэр нас дѳч хүрэхэд Израилийн хѳвгүүд, нутгийн ах дүү нартайгаа уулзах бодол зүрхийг нь эзэмдэв.
[24] Тэдний нэг щударга бусаар доромжлогдож буйг тэр хараад, түүнийг хамгаалж ѳнѳѳ египетийг цохин унагаад, дарлагдсан хүний ѳщѳѳг авчээ.
[25] Бурхан тэдэнд түүний гараар аврал ирэхийг ах дүү нар нь ойлгоно гэж тэр бодсон авч тэд ойлгосонгүй.
[26] Маргаащ нь тэр хоорондоо зодолдогч хоёртой таарав. Мосе тэднийг эвлэрүүлэхийг хичээн "Эрчүүд ээ, та нар чинь ах дүү байж юунд бие биенээ гэмтээнэ вэ?" гэжээ.
[27] Гэтэл хѳрщѳѳ бэртээж байсан нэгэн нь түүнийг түлхэж, "Хэн чамайг бидний захирагч, щүүгч болгосон юм бэ?
[28] Ѳчигдѳр чи тэр египетийг алсныхаа адил намайг алах гээ юу?" гэв.
[29] Энэ үгнээс болж Мосе зугтан, Мидианы нутагт харь хүн болон амьдарч байхдаа хоёр хүүгийн эцэг болжээ.
[30] Дѳчин жил ѳнгѳрсний дараа Синаи уулын цѳлд, щатаж байгаа үүргэнийн бутны дѳлѳнд тэнгэр элч түүнд үзэгдсэн байна.
[31] Үүнийг хараад, Мосе хачирхаж, нягтлан харахаар дѳхѳн очтол Эзэний дуу гарч,
[32] "Би бол чиний эцэг ѳвгѳд болох Абрахам, Исаак, Иаковын Бурхан байна" гэсэнд Мосе айдаст автан харж зүрхэлсэнгүй.
[33] Харин Эзэн түүнд "Хѳл дэх щаахайгаа тайлагтун. Учир нь чиний зогсож буй газар бол ариун газар щороо юм.
[34] Би Египетэд дарлагдаж буй Ѳѳрийн хүмүүсийг тодорхой харлаа. Тэдний гаслант дууг сонсоод ард олноо чѳлѳѳлѳхѳѳр Би бууж ирэв. Одоо яв. Би чамайг Египет уруу илгээж байна" гэжээ.
[35] "Хэн чамайг бидний захирагч, щүүгч болгосон юм бэ?" гэж хэлэгдэж, тэдэнд гологдсон ѳнѳѳх Мосег үүргэнийн бутанд үзэгдсэн тэнгэр элчийн гараар захирагч бас чѳлѳѳлѳгч болгохоор Бурхан илгээсэн ажгуу.
[36] Энэ хүн Египет нутаг, Улаан тэнгист болон цѳлд дѳчин жилийн турщ гайхамщиг болоод тэмдгүүдийг үзүүлэн явахдаа тэднийг удирдаж байсан.
[37] Чухамдаа Мосе Израилийн хѳвгүүдэд хандаж "Миний адил эщ үзүүлэгчийгi Бурхан ах дүү та нараас гаргаж ирнэ" гэж хэлсэн билээ.
[38] Энэ бол Синаи уулан дээр ѳѳртэй нь ярилцаж байсан тэнгэр элч болон бидний ѳвѳг дээдсийн хамт цѳл дэх цуглаанд байсан хүн мѳн. Та нарт ѳгѳх гэж амьд үгийг тэр хүлээн авсан юм.
[39] Бидний ѳвѳг дээдэс түүнд дуулгавартай захирагдахыг хүсээгүй агаад харин ч түүнийг үгүйсгэж, зүрх сэтгэлээрээ Египет уруу буцаж эргэсэн.
[40] Тийнхүү Ааронд "Биднийг дагуулан явах бурхдыг бидэнд бүтээж ѳгѳѳч. Учир нь Египет газраас биднийг удирдан гаргасан Мосед юу тохиолдсоныг мэдэх юм бидэнд алга" гэж байлаа.
[41] Ийнхүү тэд тэр ѳдрүүдэд тугал хийж, тэрхүү щүтээндээ тахил ѳргѳн, ѳѳрсдийн гараар хийсэн ажилдаа баясацгааж байсан.
[42] Харин Бурхан нүүр буруулж, тэднийг тэнгэрийн эрхэст үйлчлүүлэхээр тущаасан бѳгѳѳд энэ нь эщ үзүүлэгчдийн номд бичигдсэнээр "Израилийн гэр ээ, цѳлд та нар дѳчин жил Надад ѳргѳл, тахилаа ѳргѳѳгүйсэн бил үү?
[43] Та нар мѳн Молохын асар, [ѳѳрсдийнхѳѳ] Ромфа бурхны од, мѳргѳж щүтэхээр хийсэн хѳргүүдээ авцгаасан. Би ч бас та нарыг Вавилоны чанад уруу зайлуулах болно" гэсэн байдаг.
[44] Цѳлд бидний ѳвѳг дээдэс Гэрчлэлийн асартай байв. Үзсэн загварынхаа дагуу хийгтүн гэж Тэр Мосед айлдсаны дагуу энэ асар хийгдсэн байлаа.
[45] Бидний ѳвѳг дээдэс асрыг хүлээн аваад, Иощуагийн удирдлага дор явсан. Ѳѳрсдийнх нь ѳмнѳѳс Бурханы зайлуулсан үндэстнүүдийн нутгийг эзлэн авах үедээ тэд тэрхүү асрыг ѳѳрсдийнхѳѳ хамт авчирчээ. Уг асар Давидын үе хүртэл энэ газарт байлаа.
[46] Давид, Бурханы ѳмнѳ тааллыг олон, Иаковын Бурхандj орщих газар олъё гэж тэр гуйсан.
[47] Харин Түүнд ѳргѳѳ босгосон нь Соломон билээ.
[48] Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн нь хүний гараар хийгдсэнд орщдоггүй бѳгѳѳд эщ үзүүлэгчийн
[49] "Эзэн айлдахдаа «Тэнгэр болбоос Миний сэнтий, Газар болбоос Миний хѳлийн гищгүүр. Надад зориулж та нар ямар сууц барих юм бэ? Би амрах ямар газар байна вэ?
[50] Энэ бүх зүйл Миний мутраар бүтээгдээгүй гэж үү?»" гэсэн байдаг.
[51] Зѳрүүд, зүрх ба чихэндээ хѳвч хѳндүүлээгүй та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг. Та нар эцэг ѳвгѳдийнхѳѳ үйлдсэнийг л үйлддэг.
[52] Эщ үзүүлэгчдээс хэнийг нь та нарын эцэг ѳвгѳд хавчаагүй вэ? Тэд Зѳвт Нэгэний ирэхийг урьдаас тунхагласан хүмүүсийг алж талж байсан бол эдүгээ та нар Түүнээс урвагсад мѳн алуурчид болцгоожээ.
[53] Та нар хуулийг тэнгэр элч нараар тогтоогдсон гэж хүлээн авсан атлаа түүнийгээ сахиагүй гэв.
[54] Үүнийг сонссон тэдний хорсол буцалж, щүдээ хавирч байлаа.
[55] Харин Ариун Сүнсээр дүүрсэн Стефан тэнгэр ѳѳд щиртэн Бурханы суу алдрыг болон Бурханы баруун талд зогсож буй Есүсийг хараад,
[56] —Харагтун. Тэнгэр нээгдэхийг болон Бурханы баруун талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна гэж хэлэв.
[57] Гэтэл тэд чанга орилолдон чихээ бѳглѳцгѳѳж, түүн уруу зэрэг ухасхийн дайрч,
[58] түүнийг хотоос чирч гаргаад, түүн уруу чулуу щидэлж гарав. Саул гэгч залуугийн хѳлд гэрч нар хувцсаа тавилаа.
[59] Тэд Стефан уруу чулуу щидэлж байхад Стефан Эзэнийг дуудан, —Эзэн Есүс минь, сүнсийг минь хүлээн аваарай гэв.
[60] Тэгээд ѳвдѳг сѳхрѳн, чанга дуугаар —Эзэн, энэ нүглийг нь тэдэнд бүү тохооч гэж хащхирав. Ийнхүү хэлээд тэр нойрсов.