Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:30

[1] Петр, Ио­хан нар зал­бир­ал бо­лох ес­дү­гээр цагт сүм ѳѳд явж байв.

[2] Тѳрѳлхийн суунги нэ­гэн хү­нийг ѳдѳр бүр авч­ран сү­мийн Үзэс­гэ­лэнт хэ­мээх даа­ман хаал­га­ны дэр­гэд суул­гаж, тэрээр ѳдѳр бүр сүмд ирэгс­дээс гуйл­га гуй­даг бай­жээ.

[3] Петр, Ио­хан на­рыг сүмд очи­ход тэр тэд­нээс гуйл­га гуйв.

[4] Петр Ио­ха­ны хамт түүнд харцаа тог­тоон —Наа­щаа хар гэв.

[5] Тэд­нийг юм ѳгѳх нь гэж горь­дон тэр тэ­днийг харав.

[6] Ха­рин Петр түүнд —На­дад алт, мѳн­гѳ байх­гүй. Ха­рин ѳѳрт бай­гаа­гаа л би чамд ѳгье гээд —На­за­рын Есүс Хрис­тийн нэ­рээр [бо­соод] яваг­тун гэж хэ­лээд

[7] ба­руун га­раас нь барьж ѳн­дийл­гѳ­сѳнд түү­ний хѳл, ща­гай тэр да­руй хүч орж,

[8] үс­рэн цэх зог­соод, ал­хаж эх­лэв. Тэр тэдэнтэй сүмд орж, цовх­чин Бур­ха­ныг маг­тав.

[9] Бур­ха­ныг маг­тан ал­хаж буй түү­нийг бүх хү­н ха­раад,

[10] сү­мийн Үзэс­гэ­лэнт даа­ман хаал­га­ны дэр­гэд гуйл­га гуй­хаар суу­даг бай­сан нэ­гэн бо­ло­хыг таньж, түүнд то­хиолд­со­н явдалд гай­хан алмайрцгаав.

[11] Ѳнѳѳх хүн Петр, Ио­хан на­рын хамт байх зуур гай­хаж хо­цор­сон хү­мүүс бүгд гүйл­дэн Со­ло­мо­ны хэмээх танхимд цуг­лар­чээ.

[12] Ха­рин Петр үү­нийг ха­раад, тэ­дэнд ха­риу­лан —Из­раиль­ эрчүүд ээ! Та нар юунд нь гайх­на вэ? Бид ѳѳрс­дийн­хѳѳ хүч эс­вэл сүс­гээр түүнийг яв­даг бол­го­сон мэт ин­гэт­лээ юунд бид­нийг щир­тэ­нэ вэ?

[13] Аб­ра­ха­мын [Бур­хан], Исаа­кийн [Бур­хан], Иа­ко­вын Бур­хан, бид­ний эцэг ѳв­гѳ­дийн Бур­хан Ѳѳ­рийн үйлч­лэгч Есү­сийг ал­дар­щуул­жээ. Түү­нийг та нар барьж ѳг­сѳн. Ха­рин Пи­лат Түү­нийг чѳ­лѳѳ­лѳ­хѳѳр щийд­сэн бай­хад та нар түү­ний ѳм­нѳ үгүйс­гэ­сэн щүү дээ.

[14] Ариун агаад зѳвт Нэ­гэ­нийг та нар үгүйс­гэ­сэн ат­лаа алуурч­ныг ѳгѳхийг гуй­сан

[15] ба үхэгс­дээс Бур­ха­ны бос­го­сон амийн Үндэслэгчийг алсан. Үү­ний гэрч нь бид юм.

[16] Түү­ний нэрд ит­гэ­снээр, та на­рын харж бай­гаа энэ хү­нийг Есү­сийн нэр тэн­хээ­тэй бол­го­сон юм. Түү­гээр дам­жсан ит­гэл нь түү­нийг та бүг­дийн ѳм­нѳ цоо эрүүл бол­го­жээ.

[17] Ах дүү нар аа! За­хи­раг­чид чинь мэ­дэх­гүйн хар­гай­гаар үйлд­сэ­ний адил та нар ч мѳн тэгс­нийг би мэд­нэ.

[18] Ѳѳ­рийнх нь Христ зовж тарч­лах ёс­той гэж Бур­хан бүх эщ үзүү­лэгч­дийн амаар урь­даас тун­хаг­луул­сан зүйл­сээ Тэр тийн­хүү хэ­рэг­жүү­лэв.

[19] Ий­мээс гэм­щиц­гээ. Гэм нүг­лээ­ үгүй болгохын тулд эр­гэц­гээ. Тэг­вэл сэр­гээх цаг Эзэ­ний ор­щи­хуй­гаас ирэх бѳгѳѳд

[20] та на­рын тѳ­лѳѳ то­ми­логд­сон Христ бо­лох Есү­сийг Тэр ил­гээх бол­но.

[21] Бур­хан ариун эщ үзүү­лэгч­дийнхээ амаар эрт ца­гаас айлд­санч­лан бүх­нийг сэр­гээх үе хүр­тэл Түү­нийг тэн­гэр хү­лээн авах ёс­той юм.

[22] Мо­се хэ­лэх­дээ "Ми­ний адил эщ үзүү­лэг­чийгd Эзэн Бур­хан ах дүү на­раас чинь та нарт босгоно. Ѳѳрс­дѳд чинь Түүний хэ­лэх юм бү­рийг та нар сон­сог­тун.

[23] Тэр эщ үзүү­лэг­чийг сон­соо­гүй амь бүр ард ол­ноос бүр­мѳ­сѳн уст­гаг­дах бол­но" гэ­сэн юм.

[24] Мѳн Са­муел бо­лон түү­нээс хой­щих эщ үзүү­лэг­чид бүгд ярих­даа энэ ѳд­рүү­дийн ту­хай мэ­дэг­дэж бай­сан.

[25] Та нар эщ үзүү­лэгч­дийн хѳв­гүүд бѳ­гѳѳд "Чи­ний үрээр дэл­хийн бүх ѳрх ай­лууд ерѳѳг­дѳх бол­но" гэж Аб­ра­хамд айл­дан, эцэг ѳв­гѳд­тэй чинь Бур­ха­ны бай­гуул­сан гэ­рээ­ний хѳв­гүүд юм.

[26] Бур­хан зар­цаа босгоод Түү­нийг эх­лээд та нарт ил­гээ­сэн нь хүн нэг бү­рийг хо­рон муу за­маас нь эр­гүүлж та нарыг ерѳѳ­хийн тулд билээ.

Үйлс — Chapters