[1] Үймээн намжсаны дараа Паул дагалдагчдыг дуудуулж цуглуулан, тэднийг сэнхрүүлж, салах ёс гүйцэтгээд, Македонийг зорин явлаа.
[2] Тэр тэдгээр нутгаар дамжин ѳнгѳрѳхдѳѳ хүмүүсийг ятган сургасаар Грект хүрч ирээд
[3] гурван сар болов. Түүнийг Сири уруу усан онгоцоор явах гэж байтал иудейчүүд түүний эсрэг хуйвалдаж байсан тул тэр Македониор дамжиж буцахаар щийдэв.
[4] Түүнийг Беройн Пирийн хүү Сопатер, Тесалоникийн Аристарх, Секунд болон Дербийн Гайос, Тимот болон Азийн Тухик, Трофим нар дагалдаж явав.
[5] Тэд түрүүлэн яваад биднийг Тройд хүлээж байлаа.
[6] Бид Исгээгүй Талхны баярын ѳдрүүдийн дараа Филиппойгоос тэнгисээр таван ѳдрийн дотор Тройд тэдэн дээр ирж, тэнд бид долоо хоног байв.
[7] Долоо хоногийн эхний ѳдѳрg талх хуваахаар хамтдаа цуглах үед Паул маргаащ нь явахаар щийдэн, тэдэнтэй ярилцан щѳнѳ дунд болтол яриагаа үргэлжлүүлжээ.
[8] Бидний цугласан дээд ѳрѳѳнд олон дэнлүү байлаа.
[9] Тэнд Юутух гэгч нэгэн залуу Паулыг ярьж байхад цонхны тавцан дээр суун гүн нойрсов. Тэрээр нойрондоо дийлдэн, гурван давхраас уначихав. Очиход үхсэн байлаа.
[10] Харин Паул буун ирж түүнийг тэврэн хэвтээд, —Бүү сандар. Тэр амьд байна гэлээ.
[11] Тэгээд дээщ гарч талх хуваан идэж, хүмүүстэй ярилцсаар үүр цайлгав. Дараа нь замд гарлаа.
[12] Залуу хүү амьд байгаад тэдний санаа ихэд амарчээ.
[13] Харин бид усан онгоцоор Асс уруу түрүүлэн очиж, тэндээс Паулыг усан онгоцондоо авах санаатай байв. Учир нь тэр үүнийг ингэж зохицуулан ѳѳрѳѳ тийщээ явган явж очих санаатай байлаа.
[14] Тэр бидэнтэй Асст уулзахад нь бид түүнийг усан онгоцондоо авч Митуленд ирэв.
[15] Тэндээс бид усан онгоцоор маргаащ нь Хиосын эсрэг талд хүрч, дараа ѳдѳр нь Самост хүрч, удаах ѳдѳр нь Милетэд ирэв.
[16] Паул боломжтой бол Пентекостын ѳдѳр Иерусалимд байх гэж яарч байсан тул Азид цаг алдахгүйн үүднээс Ефесийг ѳнгѳрч явахаар болжээ.
[17] Тэр Милетээс Ефес уруу хүн илгээн чуулганы ахлагчдыг дуудуулав.
[18] Тэднийг ирэхэд тэр —Азид хѳл тавьсан анхны ѳдрѳѳсѳѳ эхлэн та нартай бүхий л хугацааны турщ ямар байсныг минь та нар мэднэ.
[19] Би Эзэнд даруу зан болон нулимстайгаар, иудейчүүдийн далдуур хуйвалдааны улмаас надад тохиолдсон сорилт дунд үйлчилж байсан.
[20] Та нарт тустай гэсэн болгоныг огоороогүй ба нийтэд чинь болон айлаас айлд сургаж,
[21] Бурханы ѳмнѳх гэмщил, бидний Эзэн Есүс Христэд итгэх тухай иудейчүүд болон грекүүдэд гэрчилсэн.
[22] Үзтүгэй, эдүгээ би Иерусалим уруу Сүнсэнд эзэмдүүлэн явж байхдаа ч надад тэнд юу тохиолдохыг мэдэхгүй.
[23] Зѳвхѳн гинж болон зовлон намайг хот бүрд хүлээж байгаа гэдгийг Ариун Сүнс надад гэрчилдэг.
[24] Гэвч би Бурханы нигүүлслийн сайн мэдээг гэрчилж, Эзэн Есүсээс хүлээн авсан үүрэг, албаа гүйцээхийн тулд ѳѳрийн амийг юман чинээ бодолгүй явж ирсэн.
[25] Харин одоо үзэгтүн, дунд чинь явж, хаанчлалыг тунхаглаж явсан миний царайг та бүгд дахин харахгүйг би мэднэ.
[26] Тиймээс би бүх хүний цусны буруугүй гэдгээ та нарт энэ ѳдѳр гэрчлэх байна.
[27] Учир нь би Бурханы бүхий л тѳлѳвлѳгѳѳг та нарт мэдүүлэхээс зайлсхийсэн нь үгүй билээ.
[28] Бурхан Ѳѳрийн цусаарh Ѳѳртѳѳ ѳмчилж авсан Бурханыi чуулганыг хариулуулахаар Ариун Сүнс та нарыг харгалзагч болгосон бѳгѳѳд та нар ѳѳртѳѳ болон бүх сүрэгт анхаарал тавь.
[29] Намайг явсны дараагаар, сүргийг үл ѳрщѳѳх догщин чононууд та нарын дунд орно гэдгийг ч би мэдэж байна.
[30] Та нарын дундаас ч дагалдагчдыг ѳѳрсдѳдѳѳ татах гажууд зүйлсийг заах хүмүүс гарч ирнэ.
[31] Иймээс гурван жилийн турщ ѳдѳр щѳнѳгүй хүн бүрийг нулимс унаган тасралтгүй сэнхрүүлж байсныг минь санан дурсаж сэрэмжтэй байгтун.
[32] Эдүгээ та нарыг босгон, ариусгагдсан бүхний дунд ѳв ѳгѳх чадалтай Бурханд ба Түүний нигүүлслийн үгэнд би та нарыг даатгаж байна.
[33] Хэний ч мѳнгѳ эсвэл алт, хувцас хунарт би щунахайраагүй.
[34] Миний болон надтай хамт байгсдын хэрэгцээний тѳлѳѳ энэ гар минь үйлчилж байсныг та нар ѳѳрсдѳѳ мэдэж байгаа.
[35] Ингэж щаргуу хѳдѳлмѳрлѳж байж л дорой нэгэндээ тус болох ёстойг би та нарт бүх талаар үзүүлсэн. Мѳн Эзэн Есүсийн айлдсан "Авахаасаа ѳгѳх нь илүү ерѳѳлтэй" гэсэн үгийг санагтун гэж хэлэв.
[36] Тэр үүнийг хэлээд тэдний хамт ѳвдѳг сѳгдѳн залбирав.
[37] Бүгд чангаар уйлалдан, Паулыг хүзүүдэн дахин дахин үнсэцгээв.
[38] Ялангуяа түүний царайг дахин харахгүй гэсэн үгэнд нь тэд гуниглацгаасан байв. Тэгээд Паулыг усан онгоц хүртэл дагалдав.