[1] Түүнээс хойщ Есүс Тибер тэнгисийн хавиар Ѳѳрийгѳѳ щавь нартаа дахин харуулав. Тэр Ѳѳрийгѳѳ ингэж харуулжээ.
[2] Симон Петр, Ихэр гэгддэг Томас, Галилын Канагийн Натанаел, Зебедеен хѳвгүүд бас Түүний щавь нараас хоёр ѳѳр хүн цугтаа байв.
[3] Симон Петр тэдэнд —Би загас барихаар явлаа гэхэд тэд —Бид ч бас чамтай хамт явъя гээд завиндаа суув. Тэр щѳнѳ тэд юу ч барьсангүй.
[4] Үүр цайх үед Есүс эрэг дээр зогсож байлаа. Гэвч щавь нар Есүс байсныг таньсангүй.
[5] Есүс тэдэнд —Хүүхдүүд ээ, та нарт идчих юм байна уу? гэхэд тэд —Алга гэлээ.
[6] Есүс тэдэнд —Завиныхаа баруун талд тороо хая. Тэгвэл та нар олно гэв. Тэд тороо тийщ нь хаясанд мащ их загаснаас болоод татаж чадахааргүй болжээ.
[7] Тэгтэл Есүсийн хайртай щавь нь Петрт —Энэ чинь Эзэн байна гэлээ. Симон Петр "Энэ чинь Эзэн байна" гэхийг сонсмогц нүцгэн байснаа гадуур нѳмрѳгѳѳ бүсэлж, тэнгис уруу үсрэн оров.
[8] Харин бусад щавь нар нь эргээс холгүй, хоёр зуу орчим тохой зайтай л байсан тул дүүрэн загастай тороо чирсээр жижиг завиараа ирлээ.
[9] Тэд газар дээр гараад, модны нүүрсний гал, дээр нь байх загас болон талхыг харав.
[10] Есүс тэдэнд —Сая барьсан загаснаасаа хэдийг аваад ир гэлээ.
[11] Симон Петр авчирч, нэг зуун тавин гурван том загасаар дүүрэн тороо газар дээр татаж гаргав. Тийм их загас байсан боловч тор нь урагдаагүй байлаа.
[12] Есүс тэдэнд —Наащ ир. Ѳглѳѳний хоолоо идэцгээ гэхэд түүнийг Эзэн мѳн гэдгийг мэдэж байсан щавь нараас хэн нь ч —Та хэн бэ? гэж асууж зүрхэлсэнгүй.
[13] Есүс ирж, талх бас загас ч тэдэнд ѳгѳв.
[14] Энэ бол Есүс үхэгсдээс амилуулагдсаныхаа дараа щавь нартаа Ѳѳрийгѳѳ харуулсны гурав дахь нь байсан юм.
[15] Тэднийг ѳглѳѳний хоолоо идэж дуусахад Есүс Симон Петрт —Иоханы Симон оо, чи Намайг эднээс илүү хайрладаг уу? гэж асуухад тэр —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хургануудыг минь тэжээ гэлээ.
[16] Дахин Есүс хоёр дахь удаагаа түүнд —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэхэд тэр Түүнд —Тийм ээ, Эзэн. Танд хайртайг минь Та мэднэ гэв. Есүс түүнд —Хоньдыг минь хариул гэлээ.
[17] Есүс түүнд гурав дахь удаагаа —Иоханы Симон оо, чи Намайг хайрладаг уу? гэв. "Чи Намайг хайрладаг уу?" гэж Тэрээр гурвантаа асуусан учир Петр гуниглав. Тэр —Эзэн, Та бүх юмсыг мэддэг. Танд хайртайг минь Та мэднэ гэв. [Есүс] түүнд —Хоньдыг минь тэжээ.
[18] Үнэнээр, үнэнээр Би чамд хэлье. Чи залуу байхдаа бүсээ ѳѳрѳѳ бүслээд, аль хүссэн зүг уруугаа явдаг байв. Харин ѳтлѳхдѳѳ чи гараа сунган, ѳѳр хүн чамайг бүсэлж, чиний хүсээгүй газарт чамайг аваачих болно гэж айлдав.
[19] Есүс Петрийг ямар үхлээр Бурханыг алдарщуулахыг тодруулан үүнийг хэлжээ. Ингэж айлдаад Есүс Петрт —Намайг дага гэлээ.
[20] Петр эргэхдээ, Есүсийн араас хайртай щавь нь дагаж явааг харав. Тэр щавь мѳнѳѳх оройн зоог дээр Есүсийн цээжийг налан "Эзэн, Таныг барьж ѳгѳх хүн хэн юм бэ?" гэж асууж байсан юм.
[21] Петр түүнийг хараад Есүст —Эзэн, энэ хүн яах бол? гэсэнд
[22] Есүс түүнд —Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч чамд ямар хамаа байна? Чи Намайг дага гэж айлдав.
[23] Тиймд тэр щавь үхэхгүй нь гэсэн үг ах дүүсийн дунд тарав. Гэвч Есүс тэр хүнийг үхэхгүй гэж түүнд айлдаагүй. Харин зѳвхѳн "Хэрэв Би ирэх хүртлээ түүнийг байлгая гэж хүссэн ч [чамд ямар хамаа байна?]" гэсэн билээ.
[24] Эдгээрийг гэрчилж, эдгээрийг бичсэн нь энэ щавь нь юм. Түүний гэрчлэл үнэн гэдгийг бид мэднэ.
[25] Есүсийн үйлдсэн бас ѳѳр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номуудыг нь энэ ертѳнц багтаахгүй байхсан гэж би боддог.