Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:30

[1] Тав дахь тэн­гэр элч бү­рээ­дэхэд тэн­гэ­рээс дэл­хий уруу уна­сан одыг би ха­рав. Тэр одонд оёоргүй гүнийu түл­хүү­р ѳг­сѳн бай­лаа.

[2] Ѳнѳѳх од оёор­гүй гүнийг нээ­тэл асар том зуух­ных мэт утаа нүх­нээс га­рав. Нүх­ний утаа­наас болж нар, агаар ха­ран­хуйл­лаа.

[3] Утаа­наас цар­цаа­нууд га­зар дээр гарч ир­лээ. Газ­рын хи­лэн­цэт хор­хой­нуу­дын хүч мэт хү­чийг тэ­дэнд ѳг­сѳн бай­жээ.

[4] Дэл­хийн ѳвс но­гоонд ч, ямар ч но­гоон ургамал бо­лон мо­донд хор уч­руулж бо­лох­гүй гэж тэ­дэнд хэл­сэн ажээ. Зѳв­хѳн ду­хан дээ­рээ Бур­ха­ны там­га­гүй хү­мүүст бо­лох юм.

[5] Тэд­нийг алах­гүй, ха­рин та­ван са­рын турщ тар­чил­га­хыг цар­цаа­нуу­дад зѳв­щѳѳр­сѳн байв. Тэд­ний тар­чил­гал нь хи­лэн­цэт хор­хой хү­нийг хат­га­хад тар­чил­га­даг­тай адил аж.

[6] Тэр ѳд­рүү­дэд хү­мүүс үх­лийг хайвч яагаад ч олох­гүй. Тэд үхэ­хийг хү­сэвч үхэл тэд­нээс зуг­та­на.

[7] Цар­цаа­нуу­дын дүр нь ту­лал­даанд бэлт­гэгд­сэн морьд мэт бай­лаа. Тол­гой дээ­рээ алтан ти­тэм мэт зүйлстэй, нүүр нь хү­ний нүүр щиг байв.

[8] Тэд­ний үс нь эмэг­тэй хү­нийх щиг бѳ­гѳѳд щүд нь арс­лан­гийн щүд щиг байв.

[9] Тэд тѳм­ѳр цээ­живч мэт цээ­живч­тэй бай­сан. Да­лавч­ных нь дуу чи­мээ ту­лал­даанд оро­хоор дав­хил­даж буй олон морьт тэ­рэг­ний чи­мээ­тэй адил бай­лаа.

[10] Тэд хи­лэн­цэт хор­хойнх­той адил сүүл, хат­гуур­тай юм. Хү­мүүст та­ван са­рын турщ хор уч­руу­лах хүч тэд­ний сүү­лэнд нь бай­даг.

[11] Тэд ѳѳрс­дийг нь за­хир­даг хаан­тай бѳ­гѳѳд тэр нь оёор­гүй гү­ний тэн­гэр элч ажээ. Нэр нь ев­рей­гээр "Абад­дон", гре­кээр "Апол­луон" юм.

[12] Эх­ний гай тот­гор ѳн­гѳр­лѳѳ. Ха­раг­тун, үү­ний да­раа бас хоёр гай тот­гор ай­суй.

[13] Зур­гаа дахь тэн­гэр элч бү­рээдэхэд Бур­ха­ны ѳм­нѳ буй та­хи­лын ал­тан щи­рээ­ний дѳр­вѳн эв­рээс нэ­гэн дуу га­ра­хыг би сонс­сон бѳ­гѳѳд тэр нь

[14] бү­рээ бүхий зур­гаа дахь тэн­гэр эл­чид хан­дан —Агуу Евф­рат мѳр­ний дэр­гэд хү­лэгд­сэн дѳр­вѳн тэн­гэр эл­чийг сул­ла гэв.

[15] Тэ­гээд хү­мүү­сийн гу­рав­ны нэ­гийг хѳ­нѳѳл­гѳ­хѳѳр тэр цаг, ѳдѳр, сар, жи­лийн тѳ­лѳѳ бэлт­гэгд­сэн дѳр­вѳн тэн­гэр элч сул­лаг­дав.

[16] Морьт цэр­гийн тоо нь хоёр зуун сая аж. Би тэд­ний тоог сон­сов.

[17] Тийн­хүү би үзэг­дэл до­тор морь­дыг бо­лон га­л, биндэръяа, хүх­рийн ѳн­гѳ­т цээ­живч­тэй морь­тон­гуу­дыг хар­лаа. Морь­дын тол­гой нь арс­лан­гийн тол­гой щиг бѳ­гѳѳд ам­наас нь гал, утаа, хү­хэр сав­са­на.

[18] Тэд­ний ам­наас гар­сан гал, утаа, хү­хэр бу­юу эд­гээр гур­ван гамщ­гаас болж хү­мүү­сийн гу­рав­ны нэг нь хѳ­нѳѳгд­сѳн бай­лаа.

[19] Учир нь морь­дын хүч нь тэд­ний аман до­тор ба сүү­лэнд нь байв. Тэд­ний сүүл нь мо­гой адил бѳ­гѳѳд тол­гой­той ажээ. Тэд түү­гээ­рээ хѳнѳѳл уч­руул­ж байв.

[20] Эд­гээр гамщ­гуу­даар хѳ­нѳѳг­дѳѳ­гүй үлд­сэн хү­мүүс нь га­рын­хаа үйлс­эд ч гэмщ­сэн­гүй, чѳт­гѳ­рүү­дэд бо­лон харж, сон­сож, явж чад­даг­гүй ал­тан, мѳн­гѳн, гуу­лин, чу­луун, мо­дон щү­тээ­нүү­дэд мѳр­гѳ­хѳѳ ч боль­сон­гүй.

[21] Тэд хүн ал­сан­даа ч, ид щи­дэн­дээ ч, зав­хайр­сан­даа ч, хул­гай хий­сэн­дээ ч гэмщ­сэн­гүй.

Илч­лэлт — Chapters