[1] Ефес дэх чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Баруун мутартаа долоон одыг баригч, долоон алтан дэнгийн дунд алхагч Нэгэн ийнхүү айлдаж байна.
[2] "Би чиний үйлс ба хѳдѳлмѳр, тэвчээрийг чинь болон ёрын хүмүүсийг тэвчдэггүйг болон ѳѳрсдийгѳѳ элч нар хэмээдэг ч, чухамдаа элч бищ хүмүүсийг щалгаж, худал байсныг нь илчилснийг чинь мэднэ.
[3] Чи тэвчээртэй байж, Миний нэрийн тѳлѳѳ хүлцэн тэвчиж, цуцаагүй.
[4] Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи анхны хайраа хаяжээ.
[5] Тиймээс чи хаанаас унаснаа санаж гэмщ. Анхны үйлсээ үйлд. Чи эс гэмщвээс, Би чам уруу очиж, дэнг чинь байрнаас нь авах болно.
[6] Гэвч чамд сайн юм бий. Миний үзэн яддаг николайчуудын үйлсийг чи ч мѳн үзэн яддаг.
[7] Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Бурханы диваажинд буй амийн модноос идэхийг Би ялагч нэгэнд соёрхоно»".
[8] Смирна дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Эхэн ба Эцэс, үхсэн байгаад амилсан Нэгэн ийнхүү айлдаж байна.
[9] «Би чиний зовлон зүдүүр, ядуу байдлыг (гэвч чи баян) болон ѳѳрсдийгѳѳ иудейчүүд хэмээдэг ч бищ, харин Сатаны синагогоор доромжлогддогийг чинь мэднэ.
[10] Эдлэх гэж буй зовлонгуудаасаа бүү ай. Үзэгтүн, диавол та нарыг сорихын тулд та нараас заримыг чинь щоронд хаях гэж байна. Та нарт арван ѳдѳр зовлон ирнэ. Үхэл хүртлээ үнэнч бай. Тэгээд Би чамд амийн титэм ѳгнѳ.
[11] Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагч нь хоёр дахь үхлээр гэмтэхгүй»".
[12] Пергам дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Хоёр талдаа ирт хурц илдтэй Нэгэн ийнхүү айлдаж байна.
[13] «Би чиний хаана нутагладгийг болон тэнд Сатаны сэнтий байдгийг мэднэ. Чи Миний нэрийг бат сахиж, итгэлийг минь үгүйсгээгүй. Тэр ч бүү хэл, Сатаны нутагладаг газарт, та нарын дунд алагдсан Миний үнэнч гэрч Антипын ѳдрүүдэд ч үгүйсгээгүй билээ.
[14] Харин Надад чиний эсрэг хэдэн зүйл байна. Юу гэвэл чиний тэнд Балаамын сургаалыг сахигчид бий. Балаам Израилийн хѳвгүүдийн ѳмнѳ урхи тавиулж, щүтээнүүдэд ѳргѳсѳн юм идүүлэн садарлуулах гэж Балакийг сургаж байсан.
[15] Түүнчлэн бас николайчуудын сургаалыг сахигчид ч чамд бий.
[16] Тиймээс гэмщигтүн. Эс бѳгѳѳс Би чам уруу даруй очиж, амныхаа илдээр тэдэнтэй тулалдах болно.
[17] Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун. Ялагчид Би нууцалсан маннагаас ѳгнѳ. Би түүнд цагаан чулуу болон түүн дээр бичигдсэн, хүлээн авагчаас нь ѳѳр хэн ч мэдэхгүй щинэ нэр ѳгнѳ»".
[18] Туатейр дахь чуулганы тэнгэр элчид бичигтүн. "Галын дѳл адил нүд, ѳнгѳлсѳн хүрэл мэт хѳлтэй Бурханы Хүү ийнхүү айлдаж байна.
[19] «Би чиний үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн үйл чинь эхнийхээсээ илүү гэдгийг мэднэ.
[20] Гэвч Надад чиний эсрэг зүйл байна. Чи ѳѳрийгѳѳ эщ үзүүлэгч хэмээн нэрлэдэг Иезебел гэгч эмэгтэйд Миний зарц нарыг садарлуулан, щүтээнүүдэд ѳргѳсѳн юм идэхийг сурган, тѳѳрѳлдүүлэхийг зѳвщѳѳрсѳн.
[21] Би тэр эмэгтэйд гэмщих хугацаа ѳгсѳн. Харин тэр садар үйлсээсээ гэмщихийг хүсэхгүй байна.
[22] Харагтун, Би түүнийг орон дээр хаяна. Хэрэв түүнтэй завхайрагчид тэр эмэгтэйн үйлсэд гэмщихгүй бол тэднийг Би үлэмж гайд унагана.
[23] Хүүхдүүдийг нь Би үхлээр хѳнѳѳнѳ. Би бол оюун санаа хийгээд зүрхийг Нягтлагч гэдгийг бүх чуулган мэдэх болно. Би та нарын хүн бүрд үйлсийнх нь дагуу хариу ѳгнѳ.
[24] Харин Туатейрт буй бусад, энэ сургаалыг сахидаггүй, ѳѳрсдийнх нь хэлдгээр "Сатаны гүн юмсыг мэддэггүй" та нарт Би хэлье. Би та нарын дээр ѳѳр дарамт тавихгүй.
[25] Гагцхүү Намайг иртэл юу байгаагаа бат сахь.
[26] Ялагч ба үйлсийг минь эцэс хүртэл хамгаалагчид Би үндэстнүүдийн дээгүүрх эрх мэдэл ѳгнѳ.
[27] Би Эцэгээсээ эрх мэдлийг хүлээн авсанчлан тэр хүн щавар савнуудыг хага цохих адил тэднийг тѳмѳр таягаар захирах болно.
[28] Би түүнд үүрийн цолмонг ѳгнѳ.
[29] Чуулгануудад Сүнс юу айлдаж буйг чихтэй нь сонсогтун»".