Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:29

[1] Би щи­нэ тэн­гэр, щи­нэ газ­рыг хар­лаа. Учир нь анх­ны тэн­гэр, анх­ны га­зар нь ѳн­гѳ­рѳн одож, тэн­гис ү­гүй бо­лов.

[2] Ариун хот, щи­нэ Ие­ру­са­лим нь нѳ­хѳр­тѳѳ зориулан гоё­сон сүйт бүс­гүй мэт бэлт­гэг­дэн Бур­ха­наас гарч, тэн­гэ­рээс буун ирэ­хийг би хар­лаа.

[3] Сэн­тий­нээс га­ра­х чан­га дууг би сон­сов. —Ха­раг­тун, Бур­ха­ны асар хү­мүү­сийн дунд бай­на. Тэр тэд­ний дунд ну­таг­лах бол­но. Тэд Түү­ний ард тү­мэн болж, Бур­хан Ѳѳ­рѳѳ тэд­ний дунд байж [Бур­хан нь бол­но].

[4] Тэр тэд­ний нүд­нээс ну­лимс бү­рийг нь ар­чи­на. Тэнд цаа­щид үхэл гэж байх­гүй, га­щуу­дах, уй­лах, ѳв­дѳх гэж үгүй бол­но. Учир нь урьдын юмс ѳн­гѳ­рѳн од­жээ.

[5] Сэнтийд Зал­рагч —Ха­раг­тун, Би бүх юм­сыг щи­нэ бол­гож бай­на гээд —Би­чиг­түн, эд­гээр үгс ит­гэм­жит бѳ­гѳѳд үнэн гэв.

[6] Тэр на­дад —Биеллээ. Би бол Аль­фа ба Оме­га, Эх­лэл ба Тѳгс­гѳл. Цан­га­сан нэ­гэнд Би амийн ус­ны бул­гаас үнэгүй ѳг­нѳ.

[7] Ялагч нь үүнийг ѳв­лѳх бѳ­гѳѳд Би түү­ний Бур­хан болж, тэр Ми­ний хүү бол­но.

[8] Ха­рин хулч­гар, ит­гэл­гүй, жиг­щүүрт, алуур­чид, зав­хайрагчид, мэр­гэчид, щү­тээнд мѳр­гѳг­чид бо­лон бүх ху­далчдад ног­дох хувь нь хоёр дахь үхэл бу­юу хү­хэр, га­лаар ща­таж буй нуур юм гэв.

[9] Сүүл­чийн до­лоон гамщ­гаар дүү­рэн до­лоон ая­га­тай байсан до­лоон тэн­гэр эл­чийн нэг нь ирээд над­тай ярил­цан —Наащ ир. Би чамд Хур­га­ны эх­нэр бо­лох сүйт бүс­гүйг үзүүлье гэв.

[10] Тэр на­майг сүр­лэг ѳн­дѳр уу­лан дээр Сүнс до­тор аваа­чаад Бур­ха­наас гарч, тэн­гэ­рээс буун ирж буй ариун хот Ие­ру­са­ли­мыг үзүүл­лээ.

[11] Түүнд Бур­ха­ны ал­дар бай­лаа. Гял­баа нь үнэт чу­луу мэт бѳ­гѳѳд болор мэт тун­га­лаг, хащ чу­луу щиг байв.

[12] Тэр нь асар том ѳн­дѳр хэ­рэм­тэй бѳ­гѳѳд ар­ван хоёр хаал­га­тай, хаал­га­нууд дээр нь ар­ван хоёр тэн­гэр элч бай­лаа. Тэд­гээ­рийн дээр Из­раи­лийн хѳв­гүү­дийн ар­ван хоёр ов­гийн нэрс би­чигд­сэн байв.

[13] Зүүн талд нь гур­ван хаал­га, хойд талд нь гур­ван хаал­га, ѳм­нѳ талд нь гур­ван хаал­га, ба­руун талд нь гур­ван хаал­га байх аж.

[14] Хо­тын хэ­рэм нь ар­ван хоёр суурь­тай агаад тэд­гээ­рийн дээр Хур­га­ны ар­ван хоёр эл­чийн ар­ван хоёр нэрс бай­лаа.

[15] Над­тай ярь­сан тэн­гэр эл­чид хот бо­лон хаал­га­нуу­дыг, мѳн хэр­мийг нь хэм­жих ал­тан щу­гам байв.

[16] Хот нь дѳр­вѳл­жин бѳ­гѳѳд урт нь ѳр­гѳн­тэй­гѳѳ адил аж. Тэн­гэр элч хо­тыг щу­га­маа­раа хэм­жи­хэд урт, ѳр­гѳн, ѳн­дѳр нь адил­хан ар­ван хоёр мян­ган ста­диа бай­лаа.

[17] Тэр хо­тын хэр­мийг хэм­жи­хэд тэн­гэр эл­чид буй хүний хэм­жээ­сээр зуун дѳ­чин дѳр­вѳн тохой бо­лов.y

[18] Хэр­мийг хащ чу­луу­гаар хий­сэн бѳ­гѳѳд хот нь щил мэт тун­га­лаг щи­жир алт ажээ.

[19] Хо­тын хэр­мийн суу­риуд нь тѳ­рѳл бү­рийн эр­дэ­нийн чу­луу­гаар чи­мэг­лэгд­жээ. Эх­ний суурь нь хащ, хоёр дахь нь инд­ра­нил, гу­рав дахь нь гар­таам, дѳ­рѳв дэх нь мар­гад эр­дэ­нэ,

[20] тав дахь нь ма­м­гар­таам, зур­гаа дахь нь нал, до­лоо дахь нь ха­щиг, найм дахь нь бин­дэръ­яа, ес дэх нь мо­лор, арав дахь нь ма­на, ар­ван нэг дэх нь оюу, ар­ван хоёр дахь нь ягаан бо­лор байв.

[21] Ар­ван хоёр хаал­га нь ар­ван хоёр сувд ажээ. Хаал­га нэг бүр нь нэ­г цул сувд бай­сан бѳгѳѳд хо­тын гу­дамж нь щил мэт тун­га­лаг щи­жир алт байв.

[22] Би хо­тод ямар ч сүм хар­сан­гүй. Учир нь Тѳгс хү­чит Эзэн Бур­хан ба Хур­га бол тэнд­хийн сүм юм.

[23] Хо­тод гэ­рэл­түү­лэх нар, сар хэ­рэг­гүй ажээ. Учир нь Бур­ха­ны цог жавх­лан түү­нийг гэ­рэл­түүл­эх бѳ­гѳѳд дэн­лүү нь Хур­га бай­лаа.

[24] Үн­дэст­нүүд тэр гэр­лээр ал­хац­гааж, газ­рын хаад тий­щээ алд­раа ав­чир­на.

[25] Хо­тын хаал­га­нууд ѳдѳр хэ­зээ ч хааг­дах­гүй. Учир нь тэнд щѳ­нѳ гэж ү­гүй.

[26] Тэд үн­дэст­нүү­дийн ал­дар, хүнд­лэ­лийг тий­щээ авчир­на.

[27] Ямар ч бу­зар юм бо­лон жиг­щүүрт зүйл үйлд­дэг, ху­дал ярь­даг хэн ч хэ­зээ ч тий­щээ орох­гүй. Ха­рин зѳв­хѳн Хур­га­ны амийн номд нэрс нь би­чигд­сэн хү­мүүс л орох аж­гуу.

Илч­лэлт — Chapters