Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:06

[1] Үү­ний да­раа агуу эрх мэ­дэл­тэй ѳѳр нэ­гэн тэн­гэр элч тэн­гэ­рээс буу­хыг би ха­рав. Дэл­хий түү­ний цог жавх­лан­гаар гэ­рэл­тэв.

[2] Тэр хү­чит дуу­гаар хащ­хи­ран —Агуу Ва­ви­лон нур­лаа, нур­лаа. Тэ­рээр чѳт­гѳ­рүү­дийн ну­таг­ла­даг га­зар, бу­зар сүнс бү­рийн орог­нох га­зар, бүх тѳрлийн бу­зар, жиг­щүүрт араатнууд ба щу­вуу­дын үүр бол­сон бай­на.

[3] Учир нь түү­ний зав­хайр­лын та­чаа­лт дарс­наас бүх үн­дэс­тэн ууж сог­тоц­гоо­ж, дэл­хийн хаад түүн­тэй зав­хайрч, дэл­хийн ху­дал­даа­чид түү­ний хээн­цэр танс­гийнх нь хү­чээр бая­жиц­гаав гэв.

[4] Тэн­гэ­рээс ѳѳр нэг дуу —Ми­ний ард тү­мэн, та нар тэр эмийн нүг­лүү­дэд оро­лцох­гүй, гамщ­гуудад нь ѳртѳх­гүйн тулд түү­нээс га­раг­тун гэхийг би сон­сов.

[5] Яа­гаад гэ­вэл түү­ний нүг­лүүд тэн­гэрт тул­тал овоор­сон бѳ­гѳѳд Бур­хан түү­ний ёс бусыг са­на­сан.

[6] Түү­ний тѳл­сѳнч­лѳн түүнд бу­цааж тѳл. Үйл­сийнх нь да­гуу түүнд хоёр да­хин их бу­цааж ѳг. Түү­ний най­руулж бай­сан ая­ганд нь хоёр да­хин их най­руулж ѳг.

[7] Тэр ѳѳ­рий­гѳѳ хич­нээн их ал­дар­щуулж, хээн­цэр тан­саг амьдарс­ных нь хэм­жээ­гээр түүнд тарч­лал, уй га­щууг ѳг. Учир нь тэр зүр­хэн­дээ "Би ха­тан хаан мэт суу­даг. Би бэ­лэв­сэн эм бищ бѳ­гѳѳд уй га­щууг хэ­зээ ч үзэх­гүй" гэж хэл­дэг.

[8] Тий­мээс нэг л ѳдѳр түү­н дээр гам­щгууд үхэл, га­щуу­дал, ѳлс­гѳ­лѳн ир­нэ. Тэр га­лд ща­т­на. Яа­гаад гэ­вэл түү­нийг щүүгч Эзэн Бур­хан хүч­тэй.

[9] Түүн­тэй зав­хай­ран, хээн­цэр тан­саг амь­дар­сан дэл­хийн хаад ща­та­х утааг нь ха­раад уйлж, га­щууд­на.

[10] Тэд түү­ний тарч­ла­лаас ай­сан­даа хол зог­соод —Агуу хот, хү­чит хот Ва­ви­лон зол­гүй еэ, зол­гүй еэ! Ца­гийн до­тор щийт­гэл чинь ир­лээ гэц­гээ­нэ.

[11] Дэл­хийн ху­дал­даа­чид уйлж, түү­ний тѳ­лѳѳ га­щууд­на. Учир нь тэд­ний ачаа ба­рааг да­хиж хэн ч ху­дал­даж авах­гүй.

[12] Ачаа ба­раа нь гэ­вэл алт, мѳн­гѳ, эр­дэ­нийн чу­луунууд, сувд, на­рийн маа­лин­га, нил ягаан даа­вуу, тор­го, час улаан даа­вуу, ан­хи­луун үнэр­тэй тѳ­рѳл бү­рийн мод, заа­ны ясан эд­лэ­лүүд, хам­гийн үнэ­тэй мо­доор ба зэс, тѳ­мѳр, ган­ти­гаар хий­сэн янз бү­рийн эд­лэ­лүүд,

[13] щанц, ха­луун но­гоо, ут­ла­га, ан­хи­луун үнэр­тэн, гү­гэл, дарс, чи­ду­н тос, на­рийн гу­рил, буу­дай, үхэр, хонь, морьд, тэ­рэг, боол ба хү­ний амь байв.

[14] Сэт­гэл чинь хү­сэн тэ­мүүл­дэг үр жимс ча­майг ор­хи­сон. Хээн­цэр, тан­саг бай­сан бүх юмс чинь байхгүй болсон. Тэд­гээр нь да­хиж ол­дох­гүй.

[15] Түү­нээс баяж­сан эд­гээр зүй­лсийн ху­дал­даа­чид, тарч­ла­лаас нь ай­сан­даа зай­дуу зог­соод уйлж, га­щуу­дан —

[16] На­рийн маа­лин­га, нил ягаан, час улаан хув­цас ѳмс­сѳн, алт бо­лон үнэт чу­луу­нууд, сув­даар гоё­сон агуу хот зол­гүй еэ, зол­гүй еэ!

[17] Ийм их бая­лаг ганц­хан ца­гийн до­тор хог боллоо гэц­гээ­нэ. Усан он­гоц­ны ах­мад бүр, зор­чигч бүр, да­лай­чин бүр, тэн­ги­сээр амь зуул­гаа ол­дог бү­хэн хол зог­соод

[18] түүний щатах га­лын утааг ха­ран­гаа, —Агуу их хот­той зүйрлэх юу байв даа? гэж хащ­хирч бай­лаа.

[19] Тэд тол­гой дээ­рээ що­роо ца­цаж, уйлж, га­щуу­даж, хащ­хи­рал­дан —Агуу их хот, зол­гүй еэ, зол­гүй еэ! Тэн­гист усан он­гоц­той бү­хэн түү­ний баял­гаар баяж­сан би­лээ. Хот ганцхан ца­гийн до­тор хог боллоо гэв.

[20] Ѳѳ, тэн­гэр ээ, ариунтнууд аа, элч нар аа, эщ үзүү­лэг­чид ээ, түүний ул­маас баяр­лаг­тун. Учир нь Бур­хан та на­рын тѳ­лѳѳ түү­нийг щийт­гэв.

[21] Хү­чит нэ­гэн тэн­гэр элч тээр­мийн асар том чу­луу щиг чу­лууг авч тэн­гис уруу чу­луу­дан­гаа —Агуу хот Ва­ви­лон ийн­хүү хү­чээр доощ хаяг­да­на. Тэ­гээд хой­щид ол­дох­гүй.

[22] Бо­соо ят­га­чид, хѳг­жим­чид, бищ­гүүр­чид, бү­рээч­дийн эг­щиг аял­гуу цаа­щид чи­ний до­тор сон­сдох­гүй. Олон янзын уран дар­хчуул ч чи­ний до­тор цаа­щид ол­дох­гүй. Тээр­мийн чи­мээ ч чи­ний до­тор цаа­щид сон­с­дох­гүй.

[23] Дэнгийн гэ­рэл чи­ний до­тор цаа­щид гэ­рэл­тэх­гүй. Болзоот за­луу, сүйт бүс­гүйн дуу чи­ний до­тор цаа­щид сон­сдох­гүй. Яа­гаад гэ­вэл ху­дал­даа­чид чинь дэл­хийн агуу хү­мүүс бай­сан. Яа­гаад гэ­вэл ид щи­дэнд чинь бүх үн­дэс­тэн мэх­лэгд­сэн юм.

[24] Эщ үзүү­лэг­чид, ариунтнууд бо­лон дэл­хий дээр алагд­сан бүх хү­ний цус чи­ний дот­роос олд­сон юм гэ­лээ.

Илч­лэлт — Chapters