[1] Би тэнгэрт агуу бѳгѳѳд гайхалтай ѳѳр нэгэн тэмдгийг харав. Эцсийн долоон гамщиг бүхий долоон тэнгэр элч байв. Яагаад гэвэл тэдгээрээр Бурханы уур хилэн тѳгссѳн юм.
[2] Би галтай холилдсон щилэн тэнгис мэт зүйлийг, мѳн араатанг хѳрѳгтэй нь, нэрийн тоотой нь тэмцэн ялсан хүмүүс Бурханы босоо ятгыг бариад тэрхүү щилэн тэнгис дээр зогсож байхыг харав.
[3] Тэд Бурханы зарц Мосегийн дуу болон Хурганы дууг дуулав. —Тѳгс хүчит Эзэн Бурхан минь, Таны үйлс агуу бѳгѳѳд гайхалтай. Үндэстнүүдийнx Хаан Таны замууд зѳвт бѳгѳѳд үнэн.
[4] Ѳѳ, Эзэн, Танаас эмээхгүй, нэрийг тань алдарщуулахгүй хэн байх вэ? Учир нь зѳвхѳн Та ариун билээ. Бүх үндэстэн Таны ѳмнѳ ирж, мѳргѳнѳ. Учир нь Таны зѳвт үйлс илчлэгдсэн.
[5] Үүний дараа намайг хартал тэнгэр дэх гэрчлэлийн асар болох сүм нээгдэв.
[6] Цэвэрхэн бѳгѳѳд гялалзсан маалинган хувцастай, цээжээрээ алтан бүс бүсэлсэн, долоон гамщиг бүхий долоон тэнгэр элч сүмээс гарч ирлээ.
[7] Дѳрвѳн амьтны нэг нь үеийн үед амьдрагч Бурханы уур хилэнгээр дүүрэн долоон алтан аягыг долоон тэнгэр элчид ѳгѳв.
[8] Бурханы алдраас болон Түүний хүчнээс гарах утаагаар сүм дүүрэв. Долоон тэнгэр элчийн долоон гамщиг тѳгсѳх хүртэл сүмд хэн ч нэвтэрч чадсангүй.