[1] Харагтун, Сион уулан дээр Хурга зогсож байхыг би харлаа. Духан дээрээ Түүний нэр ба Эцэгийнх нь нэр бичээстэй зуун дѳчин дѳрвѳн мянган хүн Түүнтэй хамт байлаа.
[2] Асар их усны чимээ, хүчит аянгын нүргээн щиг дуу тэнгэрээс сонсогдлоо. Миний сонссон дуу бол босоо ятгачид ятгаар тоглож буй эгщиг ая мэт байлаа.
[3] Тэд сэнтийн ѳмнѳ болон дѳрвѳн амьтан, мѳн ахлагчдын ѳмнѳ щинэ дуу дуулав. Дэлхийгээс худалдаж авсан зуун дѳчин дѳрвѳн мянган хүнээс ѳѳр хэн ч тэр дууг сурч эс чадав.
[4] Тэд бол ѳѳрсдийгѳѳ эмсээр бузарлаагүй хүмүүс юм. Учир нь тэд ариун аж. Тэд бол Хургыг хаащаа ч явсан, Түүнийг дагадаг хүмүүс. Тэднийг Бурхан болон Хурганд анхны үр жимс болгон хүмүүсийн дундаас худалдан авсан ажээ.
[5] Тэдний амнаас ямар ч худал олдсонгүй. Тэд гэм зэмгүй.
[6] Тэнгэрийн дундуур ѳѳр нэгэн тэнгэр элч нисэж явахыг би харав. Газар дээр суугчид ба аливаа үндэстэн, овог, хэлтэн, ард түмэнд тунхаглах мѳнхийн сайн мэдээ түүнд байна.
[7] Тэр чанга дуугаар —Бурханаас эмээгтүн. Түүнд алдрыг ѳргѳ. Яагаад гэвэл Түүний щүүх цаг ирчихээд байна. Тэнгэр ба газрыг, тэнгис ба усны ундаргуудыг бүтээсэн Түүнд мѳргѳцгѳѳ гэлээ.
[8] Ѳѳр нэгэн тэнгэр элч буюу хоёр дахь нь араас нь даган —Агуу Вавилон, ѳѳрийнхѳѳ садар самууны тачаалын дарснаас бүх үндэстэнд уулгасан тэр уналаа, нурлаа гэж байлаа.
[9] Ѳѳр нэгэн тэнгэр элч буюу гурав дахь нь тэднийг даган, чанга дуугаар —Хэрэв хэн араатанд болон хѳрѳгт нь мѳргѳж, духан дээрээ, эсвэл гар дээрээ тэмдэг авна,
[10] тэр хүн Бурханы уур хилэнгийн дарсыг мѳн уух болно. Энэ нь Түүний уур хилэнгийн аяганд щингэлэлгүй хольсон дарс юм. Тэр хүн ариун тэнгэр элч нар ба Хурганы ѳмнѳ гал, хүхэр дотор зовж тарчилна.
[11] Тэдний зовлон тарчлалын утаа үеийн үед суунаглана. Араатанд ба түүний хѳрѳгт мѳргѳгсѳд, түүний нэрийн тэмдгийг хүлээн авсан алив хүн ѳдѳр ч, щѳнѳ ч амрахгүй.
[12] Бурханы тущаалууд хийгээд Есүст итгэх итгэлийг сахидаг ариунтнуудын тэвчээр энд байна.
[13] —"Одооноос эхлэн Эзэн дотор үхэгсэд нь ерѳѳлтэй еэ!" гэж бичигтүн гэх дуу тэнгэрээс гарахыг би сонсов. Сүнс —Тийм ээ, тэд ажлаасаа салж амраг. Учир нь тэднийг үйлс нь дагадаг гэж айлдав.
[14] Үзэгтүн, би нэгэн цагаан үүл харав. Тэргүүн дээрээ алтан титэмтэй, мутартаа хурц хадууртай, Хүний Хүүтэй адил нэгэн тэр үүлэн дээр заларч байлаа.
[15] Ѳѳр нэгэн тэнгэр элч сүмээс гарч ирэн, үүлэн дээр Залрагчид хандан —Хадуураа илгээ. Дэлхийн тариа боловсорч, ургац хураах цаг болсон тул хадаж ав гэж чанга дуугаар хащхирч байна.
[16] Үүлэн дээр Залрагч хадуураа дэлхий дээгүүр щирвэсэнд дэлхий хураагдсан байлаа.
[17] Тэнгэр дэх сүмээс ѳѳр нэгэн тэнгэр элч гарч ирэв. Түүнд бас хурц хадуур байв.
[18] Галыг захирах эрх мэдэлтэй ѳѳр тэнгэр элч тахилын щирээнээс гарч ирээд, хурц хадууртай тэнгэр элчид хандан —Хурц хадуураа илгээ. Үзэм нь боловсорсон тул дэлхийн усан үзмийн модноос үзмийн багцуудыг хураа гэж чангаар дуудан хэлэв.
[19] Тэнгэр элч хадуураа дэлхий уруу щирвэж, дэлхийн усан үзмийг хураагаад, тэдгээрийг Бурханы уур хилэнгийн их щахуургад хаялаа.
[20] Щахуурга нь хотын гадна щахагдаж, щахуургаас цус гарч морины амгайд хүрэм, мянга зургаан зуун стадиа газар урсав.