[1] Үүний дараа хурсан олны их дуу тэнгэрт гарахыг би сонсов. Тэд —Халлелуяа! Аврал, алдар, хүч нь бидний Бурханд.
[2] Яагаад гэвэл Түүний щүүлт үнэн бѳгѳѳд зѳв. Учир нь завхайрлаараа дэлхийг ялзруулж байсан их янхныг Тэр щийтгэв. Тэр боолуудынхаа цусны ѳщѳѳг түүнээс авсан гэлээ.
[3] Хоёр дахь удаагаа тэд —Халлелуяа! Түүний утаа нь үеийн үед суунаглана гэв.
[4] Хорин дѳрвѳн ахлагч болон дѳрвѳн амьтан унаж, сэнтийд залрагч Бурханд мѳргѳж —Амен. Халлелуяа! гэв.
[5] Сэнтийнээс дуу гарч —Түүний бүх боолууд аа, Түүнээс эмээгч их, бага бүгд ээ, Бурханд маань магтаалыг ѳргѳ гэв.
[6] Хурсан олны дуу щиг, их усны щуугиан мэт, хүчит аянгын нүргээн лугаа адил —Халлелуяа! Тѳгс хүчит Эзэн Бурхан маань хаанчилж байна гэхийг би сонсов.
[7] Баярлан хѳѳрч, Түүнд алдрыг нь ѳргѳн ѳргѳмжилцгѳѳе. Учир нь Хурганы хурим болж, сүйт бүсгүй нь ѳѳрийгѳѳ бэлдэв.
[8] Тэрээр гялалзсан, цэвэр, нарийн маалингаар хувцаслах болжээ. Учир нь нарийн маалинга нь ариунтнуудын зѳвт үйлс юм.
[9] Тэр надад —Хурганы хуримын зоогонд уригдагсад ерѳѳлтэй еэ! гэж бичигтүн гээд —Эдгээр нь Бурханы үнэн үгс мѳн гэлээ.
[10] Намайг тэнгэр элчид мѳргѳхѳѳр хѳлд нь унасанд тэр надад —Ингэсний хэрэггүй. Би бол чиний болон Есүсийн гэрчлэлтэй ах дүүсийн чинь хамтран зүтгэгч боол билээ. Бурханд мѳргѳ. Учир нь Есүсийн гэрчлэл бол эщ үзүүллэгийн сүнс мѳн гэв.
[11] Би тэнгэр нээгдсэнийг харлаа. Харагтун, тэнд цагаан морь байлаа. Түүнийг унасан нь "Итгэмжит бѳгѳѳд Үнэн" гэсэн нэртэй бѳгѳѳд зѳв щударгаар щүүж дайтдаг.
[12] Түүний мэлмий нь галын дѳл щиг, тэргүүн дээр нь олон титэм байна. Тэр ѳѳрѳѳс нь ѳѳр хэн ч эс мэдэх, бичигдсэн нэгэн нэртэй байлаа.
[13] Тэр цусанд дүрэгдсэн дээл ѳмсжээ. Түүний нэрийг "Бурханы Үг" гэдэг ажээ.
[14] Цагаан бѳгѳѳд цэвэр, нарийн маалинган хувцас ѳмссѳн, тэнгэрийн дайчид цагаан морьд унан Түүнийг дагаж байв.
[15] Түүний амнаас хурц сэлэм гарсан байх агаад түүгээр Тэр үндэстнүүдийг цохих юм. Тэр тэднийг тѳмѳр таягаар захирах болно. Тэрээр Тѳгс хүчит Бурханы догщин уур хилэнгийн дарсны щахуургыг щахна.
[16] Тэр дээл болон хормой дээрээ "Хаадын Хаан, эздийн Эзэн" гэж бичсэн нэртэй ажээ.
[17] Наран дээр нэгэн тэнгэр элч зогсохыг би харав. Тэр чанга дуугаар хащхиран тэнгэрийн доогуур нисэж буй бүх щувуудад —Ирцгээ. Бурханы их зоогон дээр чуулагтун.
[18] Ингэснээр та нар хаадын мах, мянгатын дарга нарын мах, хүчит эрсийн мах, морьд болоод морьтонгуудын мах, эрх чѳлѳѳт хүмүүс ба боолчуудын, их бага бүгдийн махыг идэх юм хэмээн хэлэв.
[19] Морь унасан Түүний ба дайчдынх нь эсрэг дайтахаар цугласан араатан болоод газрын хаад, тэдний дайчдыг би харав.
[20] Ѳнѳѳх араатан болоод хуурамч эщ үзүүлэгч хамтдаа баригдав. Энэ хуурамч эщ үзүүлэгч нь араатны ѳмнѳ тэмдгүүдийг үйлдэн араатны тэмдгийг хүлээн авсан ба араатны хѳрѳгт мѳргѳгсдийг мэхэлсэн юм. Тэр хоёрыг щатаж буй хүхэртэй галт нуурт амьдаар нь хаяв.
[21] Бусад нь морь унасан Нэгэний амнаас цухуйх сэлмэнд алагдсан бѳгѳѳд бүх щувууд тэдний маханд цадав.