[1] Удахгүй болох ёстой юмсыг боолууддаа үзүүлэхийн тулд Бурханаас Түүнд ѳгсѳн Есүс Христийн илчлэлт. Тэр тэнгэр элчээ илгээж, боол Иохандаа үүнийг мэдүүлсэнд
[2] тэрбээр Бурханы үг болон Есүс Христийн гэрчлэлийг тѳдийгүй үзсэн бүхнээ гэрчилсэн болой.
[3] Энэхүү эщ үзүүллэгийн үгсийг унщигч болон сонсогч, мѳн үүнд бичигдсэнийг сахигчид нь ерѳѳлтэй еэ! Учир нь цаг ойрхон байна.p
[4] Иоханаас Ази дахь долоон чуулганд: Нигүүлсэл ба амар тайван нь байгаа болон байсан, мѳн хожим ирэх Түүнээс болон Түүний сэнтийн ѳмнѳ байх долоон сүнснээс,
[5] мѳн итгэмжит гэрч ба үхэгсдээс анх тѳрсѳн бѳгѳѳд газрын хаадын захирагч Есүс Христээс та нарт байх болтугай. Биднийг хайрладаг бѳгѳѳд Ѳѳрийнхѳѳ цусаар биднийг нүглээс маань чѳлѳѳлж,
[6] биднийг хаанчлал болоод Бурхан ба Эцэгийнхээ тѳлѳѳх тахилч нар болгосон Түүнд алдар хийгээд ноёрхол нь үеэс үед байх болтугай. Амен.
[7] Харагтун, Тэр үүлсийн хамт ирэх бѳгѳѳд нүд бүр Түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч харна. Дэлхийн бүх овог Түүнээс болж гащуудах болно. Тийм ээ, Амен. —
[8] Байгаа, байсан, мѳн хожим ирэх тѳгс хүчит Эзэн Бурхан "Би Альфа ба Омега" хэмээн айлдаж байна.
[9] Есүс доторх зовлон зүдүүр, хаанчлал, тэвчээрийг хамтран хуваалцагч ба ах дүү чинь болох Иохан би Бурханы үг болон Есүсийн гэрчлэлээс болж Патм хэмээх арал дээр байлаа.
[10] Эзэний ѳдѳр би Сүнс дотор байсан бѳгѳѳд ард маань бүрээнийх мэт чанга дуу сонсогдож, —
[11] Чи юу харснаа номд бичиж Ефес, Смирна, Пергам, Туатейр, Сардей, Филаделфи, Лаодикт буй долоон чуулганд илгээ гэв.
[12] Надтай ярьсан дуу хэнийх болохыг үзэхээр би эргэн харахдаа долоон алтан дэнг үзлээ.
[13] Дэнгүүдийн дунд урт дээл ѳмсѳж, цээжээрээ алтан бүс бүсэлсэн Хүний Хүү лугаа адил Нэгэн байлаа.
[14] Түүний толгой ба үс нь цагаан ноос буюу цас адил цагаан агаад нүд нь галын дѳл адил,
[15] хѳл нь зууханд улайсгаж ѳнгѳлсѳн хүрэл адил, дуу хоолой нь их усны щуугиан мэт байлаа.
[16] Тэр баруун мутартаа долоон од барьж, амнаас хоёр талдаа иртэй хурц илд цухуйх бѳгѳѳд нүүр нь хурцаар гэрэлтэх нар мэт байв.
[17] Би Түүнийг хармагц үхсэн мэт хѳлд нь уналаа. Тэр баруун мутраа над дээр тавьж —Бүү ай. Би бол Эхэн ба Эцэс,
[18] амьд Нэгэн мѳн. Би үхсэн байсан. Гэвч харагтун! Би үеийн үед амьд бѳгѳѳд Надад үхэл ба Үхэгсдийн орны түлхүүр бий.
[19] Тиймээс чи юу харснаа, юу байгааг болон эдгээрийн дараа юу тохиолдохыг бичигтүн.
[20] Чиний харсан баруун мутарт минь буй долоон од болоод долоон алтан дэнгийн нууцын тухайд, долоон од нь долоон чуулганы тэнгэр элч бѳгѳѳд долоон дэн нь долоон чуулган юм.