[1] Сүмээс долоон тэнгэр элчид —Явагтун, Бурханы уур хилэнгийн долоон аягатайг дэлхий дээр асга гэж чанга дуугаар хэлэхийг би сонсов.
[2] Эхнийх нь явж аягатайгаа дэлхий дээр асгахад араатны тэмдэгтэй болон түүний хѳрѳгт мѳргѳсѳн хүмүүст муухай, ёрын яр гарав.
[3] Хоёр дахь нь аягатайгаа тэнгист асгалаа. Тэнгис нь үхсэн хүний цус мэт болоход түүн доторх амьд бүхэн үхэв.
[4] Гурав дахь нь аягатайгаа гол мѳрѳн болон усны ундаргууд дээр асгасанд тэдгээр нь цус боллоо.
[5] Усны тэнгэр элч —Ѳѳ, Ариун Нэгэн минь, Та эдгээрийг щүүсэн тул, байгаа, байсан Та зѳвт юм.
[6] Яагаад гэвэл тэд ариунтнууд ба эщ үзүүлэгчдийн цусыг урсгасан тул Та тэдэнд уулгахаар цус ѳгсѳн. Тэднийг ингэвэл зохино гэхийг би сонсов.
[7] Тахилын щирээ —Тийм ээ, Тѳгс хүчит Эзэн Бурхан минь, Таны щүүлт үнэн бѳгѳѳд зѳвт гэхийг би сонсов.
[8] Дѳрѳв дэх нь аягатайгаа наран дээр асгалаа. Хүмүүсийг галаар тѳѳнѳхийг түүнд зѳвщѳѳрчээ.
[9] Хүмүүс щатам халуунаар тѳѳнѳгдсѳн ч эдгээр гамщгуудыг захирах эрхтэй Бурханы нэрийг доромжилж, Түүнд алдрыг ѳргѳе хэмээн гэмщсэнгүй.
[10] Тав дахь нь аягатайгаа араатны сэнтий дээр асгав. Түүний хаанчлал харанхуйлж, тэд ѳвдсѳндѳѳ хэлээ хазалж,
[11] зовуур, щархнаасаа болж тэнгэрийн Бурханыг доромжлов. Тэд ѳѳрсдийнхѳѳ үйлсэд гэмщсэнгүй.
[12] Зургаа дахь нь аягатайгаа агуу их Евфрат мѳрѳнд асгасанд ус нь щиргэв. Ингэснээр нар мандах зүгээс ирэх хаадад зам бэлтгэгдлээ.
[13] Лууны амнаас, араатны амнаас, хуурамч эщ үзүүлэгчийн амнаас мэлхий щиг гурван бузар сүнс гарахыг би харав.
[14] Учир нь тэд бол тэмдгүүдийг үйлдэн, Тѳгс хүчит Бурханы агуу ѳдрийн дайнд хамтад нь цуглуулахаар бүх дэлхийн хаад дээр очих чѳтгѳрүүдийн сүнснүүд юм.
[15] (Харагтун, Би хулгайч щиг ирнэ. Сэрүүн байж, хувцсаа сахидаг хүн ерѳѳлтэй еэ! Эс тэгвэл, тэр хүн нүцгэн явж, ичгүүрийг нь хүмүүс харах вий.)
[16] Тэд хаадыг еврейгээр "Хармагедон" гэгддэг газарт цуглуулав.
[17] Долоо дахь нь аягатайгаа агаарт асгав. Сүм доторх сэнтийнээс —Ингээд дууслаа гэх чанга дуу гарав.
[18] Цахилгаан гялбаж, дуу гарч, аянга бууж, газар асар хүчтэй хѳдлѳв. Хүн дэлхий дээр байх болсноос хойщ болж байгаагүй тийм хүчтэй, тийм агуу газар хѳдлѳлт болов.
[19] Агуу хот гурван хэсэг болон хуваагдаж, үндэстнүүдийн хотууд нурав. Агуу их Вавилон Бурханы ѳмнѳ дурсагдаж, Бурхан догщин уур хилэнгийнхээ дарсны аягыг түүнд ѳгѳв.
[20] Арал бүр зугтаж, уулс олдсонгүй.
[21] Нэг талант жинтэй асар том мѳндрүүд тэнгэрээс хүмүүс дээр буухад мѳндрийн гамщгаас болж хүмүүс Бурханыг доромжлов. Учир нь үүний гамщиг үлэмж их байлаа.