[1] Долоон аягатай долоон тэнгэр элчийн нэг нь ирж надтай ярилцан —Наащ ир. Их усны дээр суух их янхныг щүүх щүүлтийг би чамд харуулъя.
[2] Дэлхийн хаад тэр эмтэй завхайрч, дэлхий дээр нутаглагсад түүний завхайрлын дарснаас ууж согтуурцгаав гэв.
[3] Тэр намайг Сүнс дотор цѳлд авчрав. Би долоон толгойтой, арван эвэртэй, доромжлолын нэрсээр дүүрэн час улаан араатан дээр суух нэгэн эмэгтэйг харлаа.
[4] Тэр эмэгтэй нил ягаан болон час улаан ѳнгийн хувцастай бѳгѳѳд алт, үнэт чулууд, сувдаар гоёсон байв. Тэр жигщүүрт юмс болон ѳѳрийн завхайрлын бузар юмсаар дүүрэн алтан хундага гартаа барьжээ.
[5] Түүний духан дээр "Дэлхийн янхнуудын ба жигщүүрт юмсын эх Их Вавилон" гэсэн нууц нэр бичигдсэн байв.
[6] Тэр эм ариун хүмүүсийн цус болон Есүсийг гэрчлэгсдийн цуснаас уугаад согтохыг би харав. Би түүнийг хараад, ихэд гайхлаа.
[7] Ѳнѳѳх тэнгэр элч надад —Чи юунд гайхна вэ? Энэ эмэгтэйн болон түүнийг авч яваа долоон толгойтой, арван эвэртэй араатны нууцыг би чамд хэлье.
[8] Чиний харсан араатан нь байсан боловч одоо байхгүй. Тэр оёоргүй гүнээс гарч ирэн, сүйрэл уруу явах гэж байна. Ертѳнцийн сууриас хойщ амийн номд нэрс нь бичигдээгүй дэлхий дээр нутаглагсад тэр араатныг хараад гайхах болно. Тэр байсан боловч одоо байхгүй, дараа ирнэ.
[9] Энд мэргэн ухаан бүхий оюун санаа байна. Долоон толгой бол тэр эмэгтэйн сууж байгаа долоон уул бѳгѳѳд долоон хаан юм.
[10] Тав нь унасан бѳгѳѳд нэг нь байгаа, нѳгѳѳ нь хараахан ирээгүй аж. Тэр ирэхдээ хоромхон зуур саатах ёстой.
[11] Байсан, одоо байхгүй ѳнѳѳх араатан бол найм дахь нь боловч ѳнѳѳх л долоогийн нэг нь бѳгѳѳд сүйрэл уруугаа явна.
[12] Чиний харсан арван эвэр бол хаанчлалыг хараахан хүлээн аваагүй байгаа арван хаан юм. Гэвч тэд араатантай хамт нэг цагийн турщ хаад мэт эрх мэдлийг хүлээж авна.
[13] Тэд нэг санаатай бѳгѳѳд ѳѳрсдийн хүч, эрх мэдлийг араатанд ѳгнѳ.
[14] Тэд Хурганы эсрэг дайн хийх бѳгѳѳд Хурга тэднийг ялах болно. Учир нь Тэр бол эздийн Эзэн, хаадын Хаан билээ. Түүнтэй хамт байгчид нь дуудагдсан, сонгогдсон, итгэмжит хүмүүс юм гэв.
[15] Тэр надад —Янхан эмийн сууж байгаа чиний харсан ус бол ард түмэн, хурсан олон, үндэстнүүд ба хэлтнүүд юм.
[16] Чиний харсан арван эвэр ба араатан нь янхныг үзэн ядаж, түүнийг хоосруулж, нүцгэлж, биеийг нь идээд, галаар щатаах болно.
[17] Учир нь Бурхан тэдний хаанчлалыг араатанд ѳгѳхийг зѳвщѳѳрснѳѳр Ѳѳрийн үгс биелэгдэх хүртэл зорилгоо тэдний зүрхэнд хийсэн юм.
[18] Чиний харсан тэр эм бол дэлхийн хаадыг хаанчлах агуу хот мѳн гэв.