Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:11

[1] Эдгээрийн да­раа би хартал, тэн­гэрт нээлт­тэй үүд байв. Анх над­тай ярь­сан бү­рээн дуу мэт сон­согд­сон тэр дуу —Наа­щ га­раад ир. Үү­ний да­раа юу то­хиол­дох ёс­тойг Би чамд үзүүлье гэ­лээ.

[2] Тэр да­руй би Сүнс до­тор байв. Ха­раг­тун, Тэн­гэрт сэн­тий, сэнтийд зал­рагч Нэ­гэн байв.

[3] Зал­рагч нь хащ чу­луу ба мо­лор эр­дэ­нэ адил дүр­тэй аж. Сэн­тийг мар­гад эр­дэ­нэ мэт үзэг­дэх со­лон­го хү­рээл­жээ.

[4] Сэн­тий­н эр­гэн той­ронд хо­рин дѳр­вѳн сэн­тий байх бѳ­гѳѳд ца­гаан хув­цас ѳмс­сѳн, тол­гой­доо ал­тан ти­тэм­тэй хо­рин дѳр­вѳн ах­лаг­чид мѳ­нѳѳх сэн­тий­нүү­дэд сууж байв.

[5] Сэн­тий­нээс аян­гын гял­баа, ни­жиг­нээн, тэн­гэ­рийн дуун га­рав. Бур­ха­ны до­лоон Сүнс бо­лох до­лоон бамбар­ сэн­тий­н ѳм­нѳ щатаж байв.

[6] Сэн­тий­н ѳм­нѳ бо­лор адил, щи­лэн мэт тэн­гис бай­лаа. Сэн­тий­н дунд бо­лон эр­гэн той­ронд нь ар ѳвѳр­тѳѳ дүү­рэн нүд­тэй дѳр­вѳн амь­тан байх ажээ.

[7] Эх­ний амь­тан нь арс­лан адил, хоёр дахь амь­тан нь бух адил, гу­рав дахь амь­тан нь хү­нийх щиг нүүр­тэй, дѳ­рѳв дэх амь­тан нь ни­сэж буй бүр­гэд­тэй адил байв.

[8] Тус бүр нь зур­гаан да­лавч­тай тэр дѳр­вѳн амь­тан нь дот­роо бо­лон эр­гэн той­рон­доо дүү­рэн нүд­тэй. Тэд ѳдѳр щѳ­нѳ­гүй тас­ралт­гүй­гээр —Бай­сан, бай­гаа, мѳн хо­жим ирэх Тѳгс хү­чит Эзэн Бур­хан ариун, ариун, ариун хэ­мээн хэ­лэх аж.

[9] Амь­тад сэн­тийд Зал­рагч ба үеийн үед амьд байгч Түүнд ал­дар, хүн­дэт­гэл, та­ларх­лыг ѳр­гѳ­х бүрд

[10] хо­рин дѳр­вѳн ах­лагч сэн­тийд Зал­раг­чийн ѳм­нѳ унац­гааж, үеийн үед амьд байгч Түүнд мѳр­гѳх бѳ­гѳѳд тит­мүү­дээ сэн­тий­н ѳм­нѳ щидээд —

[11] Бид­ний Эзэн бѳгѳѳд Бур­хан минь, Та ал­дар, хүн­дэт­гэл, хү­чийг авах нь зо­хис­той. Учир нь Та бүх юм­сыг бү­тээ­сэн би­лээ. Та­ны хүс­лийн ул­маас тэд­гээр нь тогт­сон бѳ­гѳѳд бү­тээгд­сэн юм гэх ажээ.

Илч­лэлт — Chapters