Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:09

[1] Хур­га до­лоон лац­ны нэ­гийг эв­дэ­хийг би ха­рав. Мѳн дѳр­вѳн амьт­ны нэг нь "Ирэг­түн" гэж аян­гын дуун лугаа адил хэ­лэ­хийг би сонс­лоо.

[2] Ха­раг­тун, би нэ­гэн ца­гаан морь хар­лаа. Түү­нийг уна­сан нэ­гэн нь нум­тай бай­сан бѳ­гѳѳд түүнд ти­тэм ѳгѳг­дѳв. Тэр яла­хын тулд ял­саар гарч ирэв.

[3] Тэр хоёр дахь ла­цыг эв­дэх үед хоёр дахь амь­тан нь "Ирэг­түн" гэ­хийг би сонс­лоо.

[4] Ѳѳр нэг улаан морь гарч ирэв. Түү­нийг уна­сан нэ­гэнд дэл­хий­гээс амар тайв­ныг бу­лаан авах эрх бо­лон хү­мүүс бие биенээ ала­хыг соёрх­сон бѳ­гѳѳд түүнд том илд ѳг­сѳн байв.

[5] Түү­нийг гу­рав дахь ла­цыг эв­дэ­хэд гу­рав дахь амь­тан нь "Ирэг­түн" гэ­хийг би сон­сов. Ха­раг­тун, би нэ­гэн хар морь хар­лаа. Түү­нийг уна­сан нэ­гэн нь гар­таа хос дэнс барь­сан байв. —

[6] Хэм­жүүр буу­дай нь нэг де­нар, гур­ван хэм­жүүр ар­вай нь нэг де­нар бол­но. Тос бо­лон дар­сыг бүү сүйт­гэ гэж дѳр­вѳн амьт­ны дун­даас га­рах мэт дууг би сон­сов.

[7] Түү­нийг дѳ­рѳв дэх ла­цыг эв­дэ­хэд "Ирэг­түн" гэх дѳ­рѳв дэх амьт­ны дууг би сон­сов.

[8] Ха­раг­тун, би цай­вар но­гоон морь хар­лаа. Түү­нийг уна­сан нэг­ний нэ­рийг "Үхэл" гэ­дэг бѳ­гѳѳд Үхэгс­дийн оронs түү­нийг да­гаж бай­лаа. Дэл­хийн дѳ­рѳв­ний нэ­гийг илд, ѳлс­гѳ­лѳн, та­хал, газ­рын зэр­лэг араат­нуу­даар хѳ­нѳѳх эрх мэ­дэл тэ­дэнд ѳгѳгд­ѳв.

[9] Түү­нийг тав дахь ла­цыг эв­дэх үед Бур­ха­ны үг бо­лон ѳѳрс­дийн сахи­сан гэрч­лэ­лээс болж алагд­сан хү­мүү­сийн сүнс та­хи­лын щи­рээн доор бай­хыг би ха­рав.

[10] Тэд чан­га дуу­гаар —Ариун ба үнэн Эзэн, Та хэ­дий хүр­тэл щүүх­гүй, га­зар дээр ну­таг­лагч­даас бид­ний цус­ны ѳщѳѳг авах­гүй байх юм бэ? гэж хащ­хи­ран бай­лаа.

[11] Тэ­дэнд тус бүрд нь ца­гаан дээл ѳг­сѳн байв. Ѳѳр­сѳд­тэй нь адил алаг­дах ёс­той хамт­ран зүт­гэг­чид бо­лон ах дүү­сийнх нь тоо гүй­цэх хүр­тэл цаащ түр зуур ам­рах ёс­той гэж тэ­дэнд хэл­сэн ажээ.

[12] Түү­нийг зур­гаа дахь ла­цыг эв­дэх үед би харж бай­лаа. Асар хүч­тэй га­зар хѳд­лѳлт болж, нар хял­га­саар хий­сэн таар мэт хар­лаж, сар бү­хэл­дээ цус мэт бо­лов.

[13] Хүч­тэй сал­хинд сэгс­рэгдсэн инж­рийн мод бо­ловс­роо­гүй жим­сээ хая­лах адил тэн­гэ­рийн одод дэл­хий дээр унаж,

[14] хуйл­агдах ном лу­гаа адил тэн­гэр зааг­дан салж, алив уулс, ар­лууд ч байр­наа­саа хѳ­дѳл­гѳгдѳв.

[15] Дэл­хийн хаад, суутнууд, цэргийн жанжнууд, бая­чууд, хүч­тэ­нүүд, боол хий­гээд чѳ­лѳѳт хүн бүр агуй бо­лоод уул­сын хаданд нууг­дац­гааж,

[16] уулс ба ха­дуу­дад хан­дан —Бид­ний дээр унаж, бид­нийг сэнтийд Зал­раг­чийн нүүр­нээс ба Хур­га­ны уур хи­лэн­гээс далд­лаач.

[17] Тэд­ний уур хи­лэн­гийн агуу ѳдѳр нь ир­жээ. Хэн тэ­сэж ча­дах вэ? гэц­гээв.

Илч­лэлт — Chapters