Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:19

[1] Түү­нийг до­лоо дахь ла­цыг эв­дэ­хэд ба­раг ха­гас цаг тэн­гэрт чив чи­мээ­гүй бо­лов.

[2] Бур­ха­ны ѳм­нѳ зог­сох до­лоон тэн­гэр эл­чийг би ха­рав. Тэ­дэнд до­лоон бү­рээ ѳг­сѳн бай­лаа.

[3] Ал­тан бой­пор барь­сан ѳѳр нэ­гэн тэн­гэр элч ирж, та­хи­лын щи­рээ­ний дэр­гэд зог­сов. Түүнд их хэм­жээ­ний ут­ла­га ѳгѳгджээ. Ин­гэс­нээр тэр тэн­гэр элч түү­нийг сэн­тий­н ѳм­нѳ бай­х та­хи­лын ал­тан щи­рээн дээр бүх ариунтнуудын зал­бир­алтай хамт ѳргѳх ажээ.

[4] Ут­ла­гын утаа ариунтнуудын зал­бир­лын хамт тэн­гэр эл­чийн га­раас гарч Бур­ха­ны ѳм­нѳ суу­наг­лав.

[5] Тэ­гээд тэн­гэр элч бой­по­рыг авч та­хи­лын щи­рээ­ний га­лаар дүүр­гээд, дэл­хий уруу хая­санд, тэн­гэ­рийн дуу, ни­жиг­нээн, аян­гын гял­баа, га­зар хѳд­лѳлт болов.

[6] До­лоон бү­рээ­тэй до­лоон тэн­гэр элч бү­рээ­гээ татахад бэлт­гэв.

[7] Эх­нийх нь бү­рээ­дэхэд цус­тай хо­лилд­сон мѳн­дѳр, гал бий болж дэл­хий уруу хаяг­дав. Дэл­хийн гу­рав­ны нэг нь ща­тан, мод­дын гу­рав­ны нэг ща­таж, бүх но­гоон ѳвс щат­лаа.

[8] Хоёр дахь тэн­гэр элч бү­рээ­дэхэд га­лаар ща­таж буй асар том уул мэт юм тэн­гист хаяг­дав. Тэн­ги­сийн гу­рав­ны нэг нь цус болж,

[9] тэн­гис до­торх амь­д амьт­дын гу­рав­ны нэг нь үхэж, усан он­гоц­нуу­дын гу­рав­ны нэг нь сѳ­нѳв.

[10] Гу­рав дахь тэн­гэр элч бү­рээ­дэхэд бам­бар мэт ща­таж буй агуу том од тэн­гэ­рээс гол мѳр­ний гу­рав­ны нэг дээр бо­лон ус­ны эх бул­гууд дээр уна­лаа.

[11] Тэр од­ны нэ­рийг "Щарилж" гэ­дэг бѳ­гѳѳд ус­ны гу­рав­ны нэг нь щарилж бо­лов. Ус га­щуун бол­сон тул олон хүн үхэц­гээ­лээ.

[12] Дѳ­рѳв дэх тэн­гэр элч бү­рээ­дэхэд нар­ны гу­рав­ны нэг, сар­ны гу­рав­ны нэг бо­лон од­дын гу­рав­ны нэг нь цо­хиг­дов. Ин­гэс­нээр тэд­гээ­рийн гу­рав­ны нэг нь ха­ран­хуй­лан ѳд­рийн гу­рав­ны нэг нь гэ­рэл­гүй болж, щѳ­нийнх ч мѳн адил бо­лжээ.

[13] Тэ­гээд би тэн­гэ­рт ни­сэж буй нэ­гэн бүр­гэ­дийг хар­лаа. Тэр "Бү­рээдэх гур­ван тэн­гэр эл­чийн бү­рээн дуу үл­дсэн тул дэл­хийд ну­таг­лаг­сад зол­гүй еэ, зол­гүй еэ, зол­гүй еэ!" гэж чан­га дуу­гаар хэ­лэ­хийг би сон­сов.

Илч­лэлт — Chapters