[1] Тэгээд надад таяг мэт саваа ѳгѳѳд —Бос. Бурханы сүмийг, тахилын щирээг болон дотор нь мѳргѳгсдийг хэмж.
[2] Сүмийн гаднах талбайг орхи. Түүнийг бүү хэмж. Яагаад гэвэл түүнийг үндэстнүүдэд ѳгсѳн юм. Тэд ариун хотыг дѳчин хоёр сарын турщ талхлах болно.
[3] Би хоёр гэрчдээ соёрхоно. Тэд таар ѳмсѳѳд мянга хоёр зуун жаран хоногийн турщ эщ үзүүлэх болно гэв.
[4] Тэд бол дэлхийн Эзэний ѳмнѳ буй хоёр чидун мод, хоёр дэнгийн суурь юм.
[5] Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл, тэдний амнаас гал гарч, дайснуудаа залгина. Хэрэв хэн нэгэн тэднийг хорлохыг хүсвэл ингэж алагдах ёстой.
[6] Ѳѳрсдийнх нь эщ үзүүлэх ѳдрүүдэд бороо орохгүйгээр тэнгэрийг хаах эрх мэдэл тэдэнд бий. Тэдэнд усыг цус болгох, хүссэн үедээ зүйл бүрийн гамщгаар дэлхийг цохих эрх мэдэл бий.
[7] Тэднийг гэрчлэлээ тѳгсгѳхѳд оёоргүй гүнээс гарч ирэх нэгэн араатан тэдэнтэй тулалдаж, тэднийг дийлэн алах болно.
[8] Тэдний цогцос нь, сүнсний хувьд Содом ба Египет гэж нэрлэгддэг агуу хотын гудамжинд хэвтэх болно. Тэнд мѳн тэдний Эзэн цовдлогдсон билээ.
[9] Ард түмэн, овгууд, хэлтнүүд, үндэстнүүдээс ирсэн хүмүүс тэдний цогцсыг гурван хоног хагасын турщ харах бѳгѳѳд цогцсыг нь булщинд тавихыг зѳвщѳѳрѳхгүй.
[10] Дэлхий дээр нутаглагсад тэднээс болж баярлан хѳѳрч, цэнгэцгээн, нэг нэгэндээ бэлэг илгээнэ. Учир нь энэ хоёр эщ үзүүлэгч дэлхий дээр нутаглагсдыг тарчилгасан юм.
[11] Гурван хоног хагасын дараа Бурханаас амийн амьсгал/сүнс гарч тэдний дотор ороход тэд хѳл дээрээ зогсов. Тэднийг харж байсан хүмүүсийг үлэмжийн айдас нѳмѳрлѳѳ.
[12] Тэнгэрээс чанга дуу гарч —Наащаа гараад ир гэж ѳѳрсдѳд нь хэлэхийг тэд сонсоод тэд үүлэн дотор тэнгэр ѳѳд одоход дайснууд нь тэднийг харав.
[13] Тэр цагт асар хүчтэй газар хѳдлѳлт болж, хотын аравны нэг нь нурлаа. Газар хѳдлѳлтѳд долоон мянган хүн үхсэн бѳгѳѳд үлдсэн нь айн сүрдэж тэнгэрийн Бурханд алдрыг ѳргѳв.
[14] Хоёр дахь гай тотгор ѳнгѳрлѳѳ. Харагтун, гурав дахь гай тотгор даруй айсуй.
[15] Долоо дахь тэнгэр элч бүрээдэхэд тэнгэрт "Ертѳнцийн хаанчлал нь бидний Эзэний болон Түүний Христийнх болсон. Тэр үеийн үед хаанчилна" гэх чанга дуу гарлаа.
[16] Бурханы ѳмнѳ ѳѳр ѳѳрсдийн сэнтийд суугч хорин дѳрвѳн ахлагчид нүүрээрээ унаж, Бурханд мѳргѳж —
[17] Байгаа, байсан, Тѳгс хүчит Эзэн Бурхан минь ээ, Танд бид талархал ѳргѳе. Яагаад гэвэл Та аугаа их хүчээ авч, хаанчиллаа.
[18] Үндэстнүүд хилэгнэсэн бѳгѳѳд Таны уур хилэн ирсэн. Үхэгсдийг щүүх цаг болон Таны боолууд болох эщ үзүүлэгчид ба ариунтнуудад, Таны нэрээс эмээгч их, багад щагналыг нь ѳгч, мѳн дэлхийг устгагчдыг устгах цаг ирлээ гэлээ.
[19] Тэнгэр дэх Бурханы сүм нээгдсэн байв. Түүний гэрээний авдар сүм дотор харагдав. Тэгтэл аянга гялбан, нүргэлж, тэнгэр дуугарч, газар хѳдлѳн, том мѳндѳр буулаа.