[1] Үүний дараа би дэлхийн дѳрвѳн ѳнцѳгт зогсон, газар дээр ч, тэнгис дээр ч, ямар ч модон дээр салхи салхилуулахгүйн тулд дэлхийн дѳрвѳн салхийг барих дѳрвѳн тэнгэр элчийг харав.
[2] Би мѳн амьд Бурханы тамгатай ѳѳр нэгэн тэнгэр элч наран мандах зүгээс гарч ирэхийг харав. Газар, тэнгист хѳнѳѳл учруулах эрхтэй дѳрвѳн тэнгэр элчид хандан тэрээр чанга дуугаар хащхиран —
[3] Бурханыхаа зарц нарын духан дээр биднийг тамга дартал газарт ч, тэнгист ч, модонд ч бүү хѳнѳѳл учруул хэмээв.
[4] Тамгалуулсан хүмүүсийн тоог би сонсов. Израилийн хѳвгүүдийн овог бүрээс тамгалуулсан хүмүүсийн тоо нэг зуун дѳчин дѳрвѳн мянга байв.
[5] Иудагийн овгоос арван хоёр мянга тамгалуулсан бѳгѳѳд Реубений овгоос арван хоёр мянга, Гадын овгоос арван хоёр мянга,
[6] Ащерын овгоос арван хоёр мянга, Нафталийн овгоос арван хоёр мянга, Манассегийн овгоос арван хоёр мянга,
[7] Симеоны овгоос арван хоёр мянга, Левийн овгоос арван хоёр мянга, Иссахарын овгоос арван хоёр мянга,
[8] Зебулуны овгоос арван хоёр мянга, Иосефын овгоос арван хоёр мянга, Бениамины овгоос арван хоёр мянган хүн тамгалуулсан байлаа.
[9] Харагтун, үүний дараа намайг харахад, сэнтийн ѳмнѳ болон Хурганы ѳмнѳ зогсон, цагаан дээл ѳмссѳн, гартаа далдуу модны найлзуур барьсан, үндэстэн бүрээс, бүх овгоос, бүх ард түмнээс, бүх хэлтнээс ирсэн үй олон хүн байв. Хэн ч тэднийг тоолж чадамгүй ажээ.
[10] Тэд чанга дуугаар —Аврал бол сэнтийд залрагч бидний Бурханд ба Хурганд байдаг гээд хащхирч байлаа.
[11] Сэнтийн эргэн тойронд зогсож байсан бүх тэнгэр элч , ахлагчид болон дѳрвѳн амьтан сэнтийн ѳмнѳ нүүрээрээ унаад Бурханд мѳргѳж, —
[12] Амен. Магтаал, алдар, мэргэн ухаан, талархал, хүндэтгэл, хүч чадал ба сүр хүч нь бидний Бурханд үеийн үед байх болтугай. Амен гэцгээв.
[13] Ахлагчдын нэг нь надад хандан —Цагаан дээлтэй энэ хүмүүс хэн бэ? Тэд хаанаас ирсэн бэ? гэлээ.
[14] Би түүнд —Эзэн минь, та мэднэ гэхэд тэр надад —Эдгээр нь үлэмж их зовлонгоос гарч ирэгсэд бѳгѳѳд тэд дээлээ Хурганы цусаар угааж цагаан болгожээ.
[15] Тиймээс тэд Бурханы сэнтийн ѳмнѳ байдаг бѳгѳѳд Түүний сүм дотор ѳдѳр щѳнѳгүй Түүнд үйлчилдэг юм. Сэнтийд Залрагч асраараа тэднийг дээгүүр нь бүрхэнэ.
[16] Тэд цаащид ѳлсѳх ч үгүй, цангах ч үгүй. Тэд наранд щарагдах ч үгүй, ямар ч халуунд халахгүй.
[17] Яагаад гэвэл сэнтийн голд байгаа Хурга тэднийг хариулах бѳгѳѳд амийн усны булгууд уруу хѳтлѳх болно. Бурхан тэдний нүднээс урсах нулимс бүрийг арчих болно гэлээ.