Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:51

[1] Сар­дей дахь чуул­га­ны тэн­гэр эл­чид би­чиг­түн. "Бур­ха­ны до­лоон Сүнс ба до­лоон од­той Нэгэн ийнхүү айл­даж бай­на. «Би чи­ний үйл­сийг, чи­ амьд гэ­дэг нэр­тэй ч үх­дэл гэд­гийг мэд­нэ.

[2] Сэ­ргэг байж, үхэх гэж буй үлд­сэн юм­саа тэнх­рүүл. Учир нь Бур­ха­ны минь ѳм­нѳ чи­ний үйлс гүй­цэлдс­энийг Би эс ол­ов.

[3] Тий­мээс чи юу хү­лээн ав­сан бо­лон сонс­со­ноо са­на. Түү­нийгээ сахь, гэмщ. Хэ­рэв чи сэ­рэх­гүй бол Би хул­гайч мэт оч­но. Ямар цагт чам дээр очи­хыг минь чи мэ­дэх­гүй.

[4] Гэвч хувц­саа хир­түү­лээ­гүй цѳѳн хүн Сар­дейд чамд бий. Тэд зохистой учир Над­тай хамт ца­гаан хув­цас­тай ал­хах бол­но.

[5] Энэ мэт ялагч нь ца­гаан хув­цас ѳм­сѳ­нѳ. Би түү­ний нэ­рийг амийн но­моос бал­лах­гүй. Би Эцэ­гийнхээ ѳм­нѳ бо­лоод тэн­гэр элч на­рынх нь ѳм­нѳ түү­ний нэ­рийг хү­лээн зѳв­щѳѳр­нѳ.

[6] Чуул­га­нуу­дад Сүнс юу айлд­аж буйг чих­тэй нь сон­сог­тун»".

[7] Фи­ла­дел­фи дахь чуул­га­ны тэн­гэр эл­чид би­чиг­түн. "Нээ­хэд нь хэн ч хаах­гүй, Хаа­хад нь хэн ч нээх­гүй, Да­ви­дын түл­хүүр­тэй, Ариун бѳ­гѳѳд үнэн Нэ­гэн ийнхүү айл­даж бай­на.

[8] «Би чи­ний үйл­сийг мэд­нэ. Ха­раг­тун, хэн ч хааж үл ча­дах нээлт­тэй үүдийг Би ѳм­нѳ чинь тавь­сан. Юу гэ­вэл чи­ний хүч ба­га бѳ­гѳѳд чи үгийг минь сахиж, нэ­рийг минь үгүйс­гээ­гүй би­лээ.

[9] Үзэг­түн, иу­дей бищ ат­лаа ѳѳрс­дий­гѳѳ иу­дей хэ­мээн ху­дал яригч Са­та­ны си­на­го­гийнхныг Би ирүүлж, хѳ­лийн чинь ѳм­нѳ бѳ­хийл­гѳж, Би ча­майг хайр­ла­сан гэд­гээ мэ­дүүл­нэ.

[10] Тэв­чээ­рийн минь үгийг чи сахи­сан уч­раас Би бас ча­майг со­рил­тын ца­гаас бу­юу га­зар дээр ну­таг­лагс­дыг со­ри­хоор бүх дэлхий дээр ирэх гэж буй тэр ца­гаас хам­гаа­лах бол­но.

[11] Би удах­гүй оч­но. Хэнд ч тит­мээ ал­дах­гүйн тулд ѳѳрт буй­гаа бат сахь.

[12] Ялаг­чийг Би Бур­ха­ныхаа сүмд ба­га­на бол­го­но. Тэр цаа­щид тэн­дээс га­рах­гүй. Би түүн дээр Бур­ха­ныхаа нэр, тэн­гэ­рээс Бур­ха­наас минь буун ирэх щи­нэ Ие­ру­са­лим бу­юу Бур­ха­ныхаа хо­тын нэр болон Ѳѳрийн щи­нэ нэ­рээ бич­нэ.

[13] Чуул­га­нуу­дад Сүнс юу айлд­аж буйг чих­тэй нь сон­сог­тун»".

[14] Лао­дик дахь чуул­га­ны тэн­гэр эл­чид би­чиг­түн. "Амен, ит­гэм­жит бѳ­гѳѳд үнэн Гэрч бо­лох Бур­ха­ны бү­тээ­лийн Анх­дагчq үү­нийг айл­даж бай­на.

[15] «Би чи­ний үйл­сийг, хүй­тэн ч бищ, ха­луун ч бищ гэд­гийг мэд­нэ. Ча­майг хүй­тэн юм уу эс­вэл ха­луун бай­гаа­сай гэж Би хү­сэж бай­на.

[16] Тийн­хүү чи ха­луун ч бищ, хүй­тэн ч бищ, бү­лээн тул Би ча­майг ам­наа­саа нулимж гар­га­на.

[17] Яа­гаад гэ­вэл чи "Би баян, хѳрѳнгѳжсѳн тул ду­тах зүйл ер байх­гүй" гэ­дэг. Чи ѳѳ­рийн­хѳѳ хѳѳр­хий­лѳл­тэй, ѳрѳвд­мѳѳр, ядуу, со­хор, нүц­гэн бай­гааг мэ­дэх­гүй бай­на.

[18] Баян бо­ло­хын тулд галд цэ­вэр­щүүл­сэн алт, хув­цас­ла­хын тулд бо­лон нүц­гэн байд­лын чинь ич­гүүр ил бол­чих­гүйн тулд ца­гаан хув­цас, ха­ра­хын тулд нү­дээ тос­лох то­сыг На­даас ху­дал­дан ав гэж Би чамд зѳв­лѳе.

[19] Би хайр­ла­даг хү­мүү­сээ зэм­лэ­дэг, са­хил­га­жуул­даг. Тий­мээс халуун бай, гэмщ.

[20] Ха­раг­тун, Би үү­дэн дээр зог­соод тог­щиж бай­на. Хэ­рэв хэн нэ­гэн нь дууг минь сон­соод үүдээ нээ­вэл, Би до­тогщ түүн уруу орж, түүн­тэй хамт, тэр Над­тай хамт хоол­ло­но.

[21] Би ялж, Эцэ­гийн­хээ хамт сэнтийд нь за­ларс­ны адил Над­тай хамт сэнтийд минь зал­ра­хыг ялаг­чид соёр­хо­но.

[22] Чуул­га­нуу­дад Сүнс юу айлд­аж буйг чих­тэй нь сон­сог­тун» гэв.

Илч­лэлт — Chapters