[1] Үүлээр хувцасласан, ѳѳр нэгэн хүчит тэнгэр элч тэнгэрээс буун ирэхийг би харлаа. Түүний толгой дээр солонго байсан бѳгѳѳд нүүр нь нар мэт, хѳл нь галан багана мэт байв.
[2] Гарт нь дэлгэсэн бяцхан ном байв. Тэр баруун хѳлѳѳ тэнгис дээр, зүүн хѳлѳѳ газар дээр тавиад,
[3] арслан хүрхрэх адил чанга дуугаар хащхирав. Түүнийг хащхирахад долоон аянга нижигнэн дуугарч ярилаа.
[4] Долоон аянга ярихад би бичих гэтэл тэнгэрээс —Долоон аянгын ярьсныг битүүмжил. Тэдгээрийг бүү бич гэх дууг сонсов.
[5] Тэнгис, газар дээр зогсохыг нь миний харсан мѳнѳѳх тэнгэр элч баруун гараа тэнгэр ѳѳд ѳргѳѳд,
[6] тэнгэр болоод түүн дэх зүйлсийг, газар болоод түүн дэх зүйлсийг, тэнгис болоод түүн дэх зүйлсийг бүтээсэн үеийн үед амьд байгч Түүгээр тангараглан —Цаащид саатахгүй гэв.
[7] Харин долоо дахь тэнгэр элчийн дуу гарах ѳдрүүд буюу бүрээ татах үед Ѳѳрийн боолууд болох эщ үзүүлэгчдэд Түүний тунхагласанчлан Бурханы нууц нь тѳгсѳнѳ.
[8] Тэнгэрээс миний сонссон мѳнѳѳх дуу дахин надтай ярьж —Яв. Тэнгис, газар дээр зогсогч тэнгэр элчийн гар дахь дэлгэсэн бяцхан номыг ав гэхийг би сонслоо.
[9] Би бяцхан номоо надад ѳг гэсээр тэнгэр элч уруу очив. Тэр надад —Үүнийг аваад ид. Энэ чиний ходоодыг хорсгох боловч аманд чинь зѳгийн бал мэт амттай байх болно гэхэд,
[10] би тэнгэр элчийн гараас бяцхан номыг аваад идлээ. Тэр аманд маань зѳгийн бал мэт амттай байсан боловч идсэний дараа ходоод минь хорсов.
[11] Тэд надад —Чи олон ард түмэн, үндэстнүүд, хэлтнүүд болон хаадын тухай дахиж эщ үзүүлэх ёстой гэж хэллээ.